Сурагчдад зориулсан парламентын боловсролын клуб байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2023.06.11-нд нийтлэгдсэн

Сурагчдад зориулсан парламентын боловсролын клуб байгуулагдлаа

Сурагчдад зориулсан парламентын боловсролын клуб байгуулагдлаа

Улсын Их Хурлын Тамгын газар 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс “Парламентын боловсрол” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн хүрээнд 102 багшийг сургагч багшаар бэлтгэсний нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын 148 дугаар сургуулийн багш Г.Баярмаа юм. Тэрбээр энэ хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, мэдээллээ сурагчдадаа хуваалцахын зэрэгцээ үе тэнгийнхний нөлөөллийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж, анхны “Парламентын боловсрол” клубийг 2022 онд өөрийн сургууль дээрээ санаачлан байгуулжээ.

Тус клубт нийгмийн ухааны чиглэлээр мэргэжил эзэмшихээр сонгосон 9-11 дүгээр ангийн 18 хүүхэд хамрагдаж, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн гарын авлагад тусгасан 14 сэдвийн хүрээнд өөрсдийн мэдлэгээ өргөжүүлжээ. Клубын хүүхдүүд Төрийн ордонд зочилж, “Үндсэн хууль” сэдвийн хүрээнд анхны хичээлээ хийж, УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явцтай танилцсан байна.

“Ардчиллын үнэт зүйлс, үндсэн зарчим, 21 дүгээр зууны ардчилсан үйл явцын онцлогийн тухай мэдлэгээ сайжруулахын зэрэгцээ өөрийн оронд болон дэлхий дахинд болж буй засаглалын шинэ ололт амжилт, саад бэрхшээл, гэтлэн давах арга замын талаарх хэлэлцүүлэг, ярилцлагад идэвхтэй оролцох нь парламентын боловсролын гол шалгуур бөгөөд парламентад юу болоод өнгөрснийг шүүн хэлэлцэх бус, болж буй үйл явдалд иргэд дангаараа эсвэл хамтран нөлөөлж чадах, эсэхээр ач холбогдол нь хэмжигдэнэ. Хүүхэд залуучуудад ийм чадварыг алхам алхмаар эзэмшүүлэх замаар хууль тогтоох үйл ажиллагаанд санаачилгатай оролцож, эрхээ эдэлдэг, идэвхтэй, зөв төлөвшилтэй, үзэл бодлоо хаана ч илэрхийлж чаддаг иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байна. Ийм учраас клуб байгуулсан” гэж Г.Баярмаа багш ярилаа.

Энэ хичээлийн жилд Г.Баярмаа багш сурагчдынхаа илтгэх урлах, мэтгэлцэх чадварыг дээшлүүлэхэд голлон ажилласан байна. Эхэндээ нэгнээсээ ичиж, бишүүрхэн ярьж чаддаггүй байсан хүүхдүүд нэг сарын дараа “Сумдыг нэгтгэх эсэх” асуудлаар хоорондоо мэтгэлцэж, үе тэнгийнхээ хүүхдүүдийн дунд нэмэлт мэдлэг олгох нөлөөллийн ажлуудыг өөрсдийн санаачилгаар хийсэн байна. Тухайлбал, 7-8 дугаар ангийнхны дунд парламентын боловсролын АХА тэмцээнийг хийж, “Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг” аяныг өнгөрөгч гуравдугаар сард зохион байгуулжээ.  Мөн “Урамтай өдөр-Маскаа зүүгээрэй” аяныг өрнүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж