Агаарт шоудахад 10 мянган фунт стерлинг

Агаарт шоудахад 10 мянган фунт стерлинг

Агаарт шоудахад 10 мянган фунт стерлинг

Дубайд зочид буудлын бизнес эрхэлдэг супер баян эрхэм агаарт шоудахад зориулсан таван одтой тийрэлтэт онгоц хөөргөж байна. 10 мянган метрийн өндөрт нэг цаг шоудахад 10 мянган фунт стерлинг төлөх аж. Тодруулбал, тансаг зэрэглэлийн зочид буудлуудын "FIVE" группийг үүсгэн байгуулагч Кабир Мулчандани "Airbus ACJ TwoTwenty" онгоцыг худалдаж авчээ. Тэрбээр онгоцны доторхыг өөрчилж, бүжгийн талбай, том ор, шүршүүр зэргээр тохижуулсан байна. 

"Airbus ACJ TwoTwenty" онгоц нь нэг дор 16 хүртэл хүн хүлээн авах боломжтой. 16 хүн нэг дор захиалсан тохиолдолд нэг хүн 4000 фунт стерлинг төлөх юм байна. 

Тус онгоцыг хамгийн сүүлд нэгэн алдартай хөлбөмбөгчин Ойрхи Дорнодоос Мадрид руу нисэхэд түрээсээр ашигласан. Энэ хөлбөмбөгчин хэн болохыг асуухад компанийн захирал "Нэрийг нь хэлэхгүй. Гэхдээ ийм үнэ төлөөд хэн явах вэ гэдгийг таахын тулд Эйнштейн шиг ухаантай байх шаардлагагүй" гэжээ.

Таван одтой тийрэлтэт онгоцны компани ирэх саруудад дор хаяж зургаан захиалга хүлээж авсан байна.

Дэлхий даяар хувийн тийрэлтэт онгоцны үйлдвэрүүд хорт утааны ялгаруулалтаас болж дарамт шахалтад ороод буй. Хувийн тийрэлтэт онгоцны аялал дэлхийн нисэхийн зах зээлийн дөнгөж дөрвөн хувийг эзэлдэг ч нэг зорчигч тутамд 10 дахин их хүлэмжийн хий ялгаруулдаг. Уур амьсгалын хямралд "Airbus ACJ TwoTwenty" онгоц хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг компанийн захирлаас асуужээ. "Байгаль хамгаалах төсөлд оруулсан нийт хөрөнгө оруулалт нь энэ жил 500 цаг ниссэнээс үүдэлтэй ялгаруулалтыг нөхөхүйц байгаа" гэж хариулсан байна. 

Дашрамд дурдахад, Европдоо хувийн ийрэлтэт онгоцны нийслэлд тооцогддог улс нь Их Британи юм. Их Британиас зургаан минут тутамд хувийн онгоц нисдэг. 

Эх сурвалж: THE GUARDIANS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-11 213.87.160.141

~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Уншигч 2023-06-11 192.82.90.163

UBS tv ийг 2р суваг дээр гаргах хэрэгтэй байна. Монгол tv хойшоо өөр сувгаар гарга.

Avatar

Нэргүй 2023-06-11 66.181.185.72

harin tiim nel shw s** uzeh ch yum alga tegjhed hugjihgui bna geed bga shu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж