Цус сорогчийнх байж болзошгүй 400 гаруй булш олжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.11-нд нийтлэгдсэн

Цус сорогчийнх байж болзошгүй 400 гаруй булш олжээ

Цус сорогчийнх байж болзошгүй 400 гаруй булш олжээ

Польш улсад зам засварын ажлын үеэр 400 гаруй сэжигтэй булш илрүүлжээ. Тодруулбал, тус улсын зүүн хойд хэсгийн Лузино тосгоноос 450 булш олсныг цус сорогчийнх байж магадгүй гэж үзсэн байна.

Араг яснуудын заримынх нь толгойг тасдаж, хөлийнх нь завсар гавлын ясыг нь байршуулсан байсан. Мөн аманд нь зоос хийсэн байснаас үүдээд цус сорогчдын булш байж магадгүй гэж үзжээ. Учир нь 19 дүгээр зууны үед энэ бүс нутагт цус сорогчийн хараалыг арилгадаг ийм зан үйл түгээмэл байжээ. Булшнуудын 30 орчим хувьд араг ясны хөл, гар, толгойн хажууд тоосго байрлуулсан байсан.

"Үхэгсэд булшнаасаа буцаж ирэхийг толгойг нь тасдаж байж л болиулдаг жишээг бид олж мэдсэн. Хэрэв талийгаачийн гэр бүлийн гишүүн оршуулгын дараахан нас барсан бол тэр цус сорогч байж магадгүй гэж үздэг байжээ. Тиймээс оршуулгын дараа булшийг ухаж, талийгаачийн толгойг тасдаж, хөлнийх нь завсар байрлуулдаг байсан" гэж археологич Мачей Стромски хэлжээ. 

Польшоос өнгөрсөн оны есдүгээр сард мөн цус сорогчийнх байх магадлалтай булш олж байжээ. Тодруулбал, шарилыг булшнаас нь гаргаж ирүүлэхгүйн тулд хоолойд нь хадуур тээглүүлсэн байсан.

Цус сорогчийн тухай домог яриа Төв Европт 11 дүгээр зуунаас эхтэй. Талийгаачийн гавлын ясанд төмөр эсвэл гадас хадсан булш энэ бүс нутгаас хэд хэд олдсон. Тухайн үед энэ нь үхэгсдийг амилуулахгүй байх арга гэж хүмүүс итгэдэг байжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
10
ХахаХаха
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж