Улаан загалмайн хороо Пёньянд туслахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2023.06.11-нд нийтлэгдсэн

Улаан загалмайн хороо Пёньянд туслахад бэлэн

Улаан загалмайн хороо Пёньянд туслахад бэлэн

Олон улсын Улаан загалмайн хороо Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн хэвээр байгаа гэдгээ мэдэгдлээ. Тус хороо нь Covid-19-ийн үед төслүүдээ түр зогсоогоод байсан. Тэд Хойд Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгтэй холбоо тогтоон ажиллаж байгааг Дайчилгаа, хөдөлгөөн, хамтын ажиллагаа хариуцсан захирал Оливье Рэй хэлэв. 

Оливье Рэй Сөүлд анхны албан айлчлал хийж буй. Тэрбээр энэ үеэрээ "Yonhap" агентлагт ярилцлага өгчээ. 

"Олон улсын Улаан загалмайн хороо Covid-19-тэй холбоотой хязгаарлалтын улмаас 2020 оноос хойш БНАСАУ-д нэвтрэх боломжгүй байна. Гэхдээ бид БНАСАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгтэй холбоотой хэвээр байгаа. Мөн бид тодорхой мэдээлэлтэй байгаа бөгөөд боломж олдвол дахин туслахад бэлэн" гэж тэр ярьжээ. 

Женевт төвтэй Олон улсын Улаан загалмайн хороо нь хүмүүнлэгийн хамгаалалт, дайны хохирогчдод туслах үүрэг хүлээдгээрээ алдартай. Тус хороо нь ОХУ-аас дайн эхлүүлсний дараа Украины энгийн иргэдэд туслахын тулд шуурхай багаа байршуулсан. Өдгөө Улаан загалмайн хорооны хэдэн зуун ажилчин, мэргэжилтэн Украинд ажиллаж байна. Тус хороо нь 2002, 2015 онд Хойд болон Өмнөд Солонгост төлөөлөгчийн газраа нээсэн.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж