Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр /2023.06.10/ Украины нийслэл Киевт гэнэт айлчиллаа. Тэрбээр Зеленскийтэй уулзсан ба уулзалтын дараа хамтарсан тунхаг бичиг гаргажээ.
Тунхаг бичигт "Канад улс дангаараа болон Их-7, НАТО, НҮБ-ын хүрээнд олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан улс төр, санхүү, хүмүүнлэг, цэргийн тусламжаа аль болох урт хугацаанд Украинд үзүүлнэ гэдэгт найдаж болно. 2022 оны хоёрдугаар сараас хойш Канад улс нь Украинд найман тэрбум гаруй ам.долларын тусламж үзүүллээ. Бид танк, агаарын довтолгооноос хамгаалах систем, их буу зэрэг урьд өмнө байгаагүй цэргийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд Украины хэрэгцээнд үндэслэн тусламжийн шинэ арга хэмжээг үргэлжлүүлэн боловсруулсаар байна" гэжээ.
Жастин Трюдо айлчлалын үеэр Киев дэх сүйрсэн техник хэрэгслийн үзэсгэлэнг үзсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ