Колумб улсын Какета болон Гуавиаре мужуудын хилийн ойролцоо тавдугаар сарын 1-нд жижиг онгоц осолдсон хэрэг гарсан. Ослоос хойш 40 хоногийн дараа буюу өнгөрсөн Баасан гаригт ширэнгэн ойгоос дөрвөн хүүхдийг эсэн мэнд олжээ.
"Cessna 206″ онгоц тавдугаар сарын 1-ний үүрээр Амазонас мужийн Араракуара болон Гуавиаре мужийн Сан Хосе дель Гуавиаре хотын хооронд долоо хүн тээвэрлэж явсан. Хөдөлгүүрийн эвдрэлийн улмаас нисгэгч тэргүүтэй гурван том хүн нас баржээ. Тэдний цогцос онгоцноос олдсон боловч 4, 9, 13 настай болон ой арай хүрээгүй дөрвөн хүүхэд олдоогүй. Хүүхдүүдийг цэргийнхэн олж аварснаар Бямба гаригийн өглөө нийслэл Боготад авчиржээ.
Хүүхдүүд тус нутгийн уугуул учир ширэнгэн ойд хэрхэн амьд үлдэх талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байжээ. Тэд амьд үлдэхийн тулд жимс идэж, ширэнгэн ойн ургамлаар хоргодох байр хийсэн байсан.
"Найдвар ажиллагаа"-нд Колумын арми, агаарын цэргийн хүчний онгоц, нисдэг тэрэгнүүд оролцжээ. Хүмүүс энэ ажиллагааг гайхамшиг гэж нэрлэж байна.
Эх сурвалж: AL JAZEERA