Каховка далан эвдэрсний дараах үерийн улмаас таван хүн нас бараад байгааг Украины Дотоод хэргийн яам мэдэгдлээ. Мөн 2600 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсний 160 нь хүүхэд байна. "Нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа үргэлжлүүлэхийг оролдож байгаа ч дайсан хайр найргүй буудаж байна" гэж Дотоод хэргийн сайд Игорь Клыменко хэлэв.
Усны түвшин Баасан гаригийн оройноос хойш 31 см орчим буураад байгааг Херсон мужийн цэргийн захиргааны дарга Александр Прокудин мэдэгдлээ. Тус мужид 47 суурин усанд автжээ. Харин Николайв мужид 31 суурин усанд автсан байна. Днепропетровск мужид 26 суурингийн 89 мянга гаруй иргэн ундны усгүй байна.
Байгаль орчин, байгалийн нөөцийн сайд Руслан Стрилетсийн мэдэгдсэнээр Бямба гаригийн өглөөний байдлаар Каховка усан сангаас түүний эзлэхүүний 62 хувь буюу 12.24 шоо км ус урсчээ. Өдгөө бүс нутгийн байгалийн нөөц газар, ан амьтдын дархан цаазат газрын 30 хувь нь мөхөх аюулд ороод байна.
Запорожье атомын цахилгаан станцын хувьд хөргөлтийн усан сангийн усны түвшин тогтвортой байгааг "Энергоатом" компани өчигдөр мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ