Аж үйлдвэржилтийн дэд хороог Х.Бадамсүрэн ахалж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.10-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэржилтийн дэд хороог Х.Бадамсүрэн ахалж байна

Аж үйлдвэржилтийн дэд хороог Х.Бадамсүрэн ахалж байна

Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн гуравдугаар сард Аж үйлдвэржилтийн үндэсний хороо байгуулагдсан. Тэгвэл уг хорооны  Зэс хайлуулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дэд хороог “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Х.Бадамсүрэн хариуцаж ажиллах болжээ. Тэрбээр Ардчилсан намыг Засгийн эрх барьж байсан 2016 онд л Зэс хайлуулах цэвэршүүлэх төсөл хэрэгжүүлэх төслийн нэгжийн захирлаар ажиллаж байв.

Монгол Улсад зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах шийдвэр 2010 онд УИХ-ын 21 дүгээр тогтоолоор батлагдсан түүхтэй. Улмаар 2015 онд Засгийн газар 247 дугаар тогтоол баталж, энэ ажлыг эрчимжүүлэх шаардлагатай гэж шийдсэн. Ингэхдээ уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй хамтран зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг хийх үүрэг даалгавар хүлээж байв. Гэвч хөрөнгө мөнгө дутагдалтай зэрэг шалтгааны улмаас зэс хайлуулах үйлдвэр ашиглалтад оролгүй өдийг хүрсэн юм. Түүгээр зогсохгүй энэ ажлыг хэн хариуцаж буй нь ч тодорхойгүй болсон. Харин Аж үйлдвэрийн үндэсний хороо байгуулагдсанаар дээрх ажил сэргэж, хариуцаж буй хүн нь ч тодорхой болоод байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж