Лавров: Япон улс Украинд зэвсэг нийлүүлбэл ноцтой үр дүнд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2023.06.10-нд нийтлэгдсэн

Лавров: Япон улс Украинд зэвсэг нийлүүлбэл ноцтой үр дүнд хүрнэ

Лавров: Япон улс Украинд зэвсэг нийлүүлбэл ноцтой үр дүнд хүрнэ

Япон улсын Засгийн газраас Украинд цэргийн тоног төхөөрөмжөөр тусламж үзүүлж эхлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров тус улсын Элчин сайд Тоёохиса Козүкиг дуудаж уулзсан байна. Лавров хэлэхдээ, Япон улсаас Украинд зэвсэг нийлүүлснээр ноцтой үр дүнд хүрнэ гэж сүрдүүлсэн байна.

ОХУ-ын гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлдээ, Японы цэргийн тусламж нь "​​амь үрэгдэгсдийн тоог цаашид нэмэгдүүлж, дайсагналыг хурцатгахад хүргэнэ" гэж эелдэг байдлаар мэдэгджээ. Түүнчлэн Японы Ерөнхий сайд Фумио Кишидагийн засаг захиргаа "Оросын хил орчмын бүс нутагт энгийн иргэдийн амь нас хохирсон хариуцлагыг хуваалцахад бэлэн байх ёстой. Энэ шийдвэрээрээ Токио хоёр орны харилцааг аюултай мухардалд оруулж байна. Ийм үйлдэл нь ноцтой үр дагаваргүйгээр үлдэх боломжгүй" гэж тус мэдэгдэлд дурдсан байна. 

Японы Ерөнхий сайд Фумио Кишида энэ зургадугаар сарын 9-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар утсаар ярилцсан. Улмаар Япон улсаас Каховка УЦС-ын дэлбэрэлтэд өртсөн ард түмэнд олон улсын байгууллагуудаар дамжуулан таван сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Мөн өнгөрсөн тавдугаар сарын сүүлээс эхлэн Япон улсаас цэргийн зориулалттай суудлын болон ачааны автомашин зэрэг 100 орчим техникийг нийлүүлж эхэлсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж