Завхан аймгийн Засаг даргаар Г.Өнөрбаяр томилогдож, өчигдөр /2023.06.09/ тамгаа гардан авчээ. Тэрбээр “Олон асуудалтай, олон боломжтой, сэтгэл, хандлага дутсан аймаг билээ. Хөгжлийн олон үзүүлэлтээр бүх аймгийн ард бичигдэж, үнэлэгдэж байна. Энэ бүхэнд дүгнэлт хийж, өөрчлөлт, шинэчлэлтийг авчирах болно. Үг сонсож, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, олон түмнийхээ санаа бодолд тулгуурлан ажиллана” гэдгээ мэдэгдээд байна.
Г.Өнөрбаяр нь Завхан аймгийн Засаг даргаар томилогдохын өмнө Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байсан юм.
Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 2-нд хуралдаж, Г.Өнөрбаярыг аймгийнхаа Засаг даргад дэмжиж, батлуулахаар Ерөнхий сайдад хүсэлтээ ирүүлээд байсан нь ийн баталгаажжээ. Тэрбээр 1997 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 10 жилийн 1-р дунд сургууль, 2001 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль (Ph.D),2013 онд Японы Кюшүгийн Их сургуулийг тус тус төгссөн. МУИС-д цагийн багш, дагалдан багш, Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн, Барилга хот байгуулалтын яаманд хэлтсийн дарга, Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэгт зөвлөх, ажлын албаны дарга зэрэг ажил үүрэг гүйцэтгэж байжээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ