Татварын ерөнхий газрын мэдээллээр 2022 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал болох нэг тэрбум төгрөг эзэддээ хараахан хүрээгүй байгаа аж.
Тодруулбал, Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-ээс НӨАТ-ын буцаан олголтын урамшууллын гүйлгээг Төрийн санд шилжүүлэхдээ "Монгол банкны Дансны нэгдсэн сан” дах мэдээлэлтэй тулган шалгадаг болсонтой холбоотойгоор давхардсан тоогоор 41 мянган иргэний 2022 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын урамшуулал нэг тэрбум төгрөг олгогдоогүй байна.
Иймд буцаан олголтоо аваагүй байгаа иргэд 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө дараах хоёр үйлдлийг амжиж хийгээрэй.
– Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-д бүртгүүлсэн дансны мэдээллээ, өөрийн харилцагч банкнаас "Монгол банкны Дансны нэгдсэн сан”-д хүргүүлсэн мэдээлэлтэй тулган шалгаж, зөрүүтэй тохиолдолд залруулах;
– Буцаан олголтын урамшуулал авах хүсэлтээ EBARIMT системд 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж, баталгаажуулах;
Дээрх хугацаанд мэдээллээ залруулж, урамшууллаа авах хүсэлтээ гаргаагүй бол таны 2022 оны НӨАТ-ын урамшуулал цуцлагдаж, санхүүжилт нь улсын төсөвт буцаагдахыг анхааруулж байна.
Г.ХОРОЛ
Зочин 2023-06-10 202.131.225.197
ajil hiih durgui tegsen murtuu ulsan tulj baigaa bidnii tatvariig zugeer avchih sanaatai orkuud ih bolj
Зочин 2023-06-10 124.158.66.114
Урамшуулах авах хүсэлтээ E – баримт -д илгээх гэдгийг ойлгодоггүй монголчууд урамшууллаа авч чаддаггүй юм. Зүгээр л бүртгэлтэй данс руу нь явуулчих хэрэгтэй шүүдээ. Хэдхэн төгрөг шүүдээ.
Зочин 2023-06-10 124.158.66.114
Е – баримт руу нь урамшуулал авах хүсэлтээ яаж гаргадаг юм бол доо? Заагаад өгөх хүмүүс байна уу?
Зочин 2023-06-10 124.158.66.114
Урамшуулал авах хүсэлтээ ирүүлээгүй бол засаг урамшууллыг чинь хурааж авна гэнээ. Гар утсынхаа функцыг мэдэхгүй маш олон хүмүүс байгаа шдээ. Шууд л бүртгэлтэй данс руу нь шилжүүлэх ёстой. Дансаа буруу бичсэн бол харин өөрөө буруутан болж болно. Харин гар утасныхаа учрыг олж илгээж чадахгүй бол Төр уучлаж урамшууллын мөнгийг нь тухайн иргэнд илгээх хэрэгтэй.
Зочин 2023-06-10 124.158.66.114
Албаар өгдөггүй юм. Хэрэггүй журам гаргаад, хэнэггүй монголчуудыг залилдаг. Зүгээр л тэр хүнийх нь дансанд нь шууд шилжүүлчих хэрэгтэй шдээ.
Зочин 2023-06-10 213.87.134.108
!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-10 188.162.254.86
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь гуйдэлээ хэзээ ч олохгуй гэж УИХ гээч хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!