Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 2475 төгрөг бөгөөд шим тэжээлтэй хүнс өгөхийн тулд зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар асуудал хөндөгдөж ирсэн.
Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс “Төсвийн хөрөнгөөр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх боломжгүй. Хэрэв цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эхчүүд гаргадаг болбол шим тэжээлтэй хоол хүнс өгөх бололцоо бүрдэнэ” гэж тайлбарлаж ирсэн. Улмаар тус яам цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын 50 хувийг эцэг, эх даахыг дэмжих үү гэдэг асуудлаар судалгаа явуулахад 50 гаруй хувь нь дэмжжээ. Тодруулбал, 27956 хүний 56 хувь нь дэмжсэн байна. Гэхдээ одоогоор энэ талаар албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ