Сурвалжлага: Хүүхдийн паркын "сезон" оржээ

Сурвалжлага: Хүүхдийн паркын "сезон" оржээ

Сурвалжлага: Хүүхдийн паркын "сезон" оржээ

Сурагчдын амралт эхэлж, гэр бүл, найз нөхдөөрөө хүмүүс чөлөөт цагаа Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнгөрүүлэх нь ихэсчээ. Амралтын өдрүүдэд паркын ачаалал бүр ч нэмэгдэж, ICT expo 2023 үзэж сонирхох, шинэ содон тоглоом дээр тоглох, нарлах хүмүүсийн цуваа үл тасарна. Нар аагим халж, модод бүрэн ногоорч, цэцэрлэгт хүрээлэнгүүд хүмүүсээр дүүрэв. Цаг агаарын уур амьсгал, ажил, хичээлийн ачааллаас хамаарч нэг хэсэгтээ л амралт аваагүй хүмүүс зуны дулаан өдрүүдийг зугаатай өнгөрүүлж эхэлжээ. Тиймээс бид амралтын өдөр паркт юу өрнөж байгааг сурвалжиллаа.

Нийслэлчүүдийн зорьж очдог цөөхөн газруудын нэг нь Үндэсний соёл амралтын хүрээлэн. Паркт хөл хөдөлгөөн ихтэй, одонгоо зүүсэн ээжүүд хүүхдүүдээ дагуулаад тэнд тоглуулж байхтай таарлаа.

Цэцэгтэй даашинз өмссөн ихрүүд хөөцөлдөн гүйж, хосууд нуурын эрэг дээгүүр хөтлөлцөн алхана. Хүүхдээ тэвэрсэн аавууд ч аз жаргалтайгаар инээмсэглэх төрх. Үүний зэрэгцээ технологийн гайхамшгийг олон нийтэд таниулах үйл ажиллагаа, хөтөлбөр өрнөж паркын хашаан доторх хүн бүр л аз жаргал, баяр хөөртэй завгүй явна.

Хаалгаар нь оронгуут л хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрэв байдаг бол хүн бүхэн сууна даа гэж цангинатал дуулна. Хажууд технологийн гайхамшигтай танилцаж, асруудад зочлоорой гэх танилцуулга чанга яригчаар зэрэгцэнэ. Энэ долоо хоногийн амралтын өдөр парк тун ч ачаалалтай байгаа нь энэ аж.

Хичээл нь  тарсан охид, хөвгүүд хамтдаа зугаалж,  хөгшид нарлаж, хүүхдээ тоглуулахаар эцэг эхчүүд дугаарлаж парк өнгөрсөн сарын сүүлээс аль хэдийнэ "ачаалал"-тай ажиллах болжээ. Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас шалтгаалж парк зургаагаас дээш насны иргэдэд үйлчилж байсан бол энэ жил ямар ч хориогүйгээс хэвийн ажиллаж байна. Орох, гарах хэсэг, орчин нөхцлөө шинэчлэн сайжруулж, тоглоомууд нь ч өнгөө засчээ. Эргэдэг дельфин, саран савлуур, дээрэмчний онгоц, агаарын дугуй, алсыг харагч гээд эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хамт тоглох олон тоглоомууд бүгд ажиллаж байв. Мөн хүмүүсийн авхаалж самбаа сорьсон уран жолоодлого, айдас төрүүлэм аварга галзуу хулгана, давлагаат эргүүлэг, төөрдөг байшингийн үүд нээлттэй. Мөн зоо паркаар  аялах боломжтой. Түүнчлэн хүүхдээ тоглуулахаас гадна зүлгэн дээр амарч, агаарлаж, гэр бүлээрээ салхилахаас гадна тайзны төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг үзэж сонирхох нээлттэй.

ААВ, ЭЭЖТЭЙГЭЭ ХӨГЖИЛДӨХ ХАМГИЙН ГОЁ

Энэ жил үндэсний соёл амралтын хүрээлэнд олон арга хэмжээ зохион байгуулах аж. Тиймээс паркт бүтээн байгуулалтуудыг тогтмол хийж, тогтмоол шинэчлэлт, нэмэлтийн ажлаа ч давхар хийж эхэлжээ. Орчин нөхцөлөө сайжруулах, тоглоомоо нэмэхээр ажиллаж байгаагаа тус хүрээлэнгийн ажилтан хэллээ. Тоглоомын үнэд өнгөрсөн жил тодорхой хэмжээний өөрчлөлтүүд орсон бол энэ жил ямар нэгэн нэмэгдэл байхгүй гэлээ.

Тоглоомын тасалбар ширхэгээс гадна багцаар байгаа бөгөөд багцын үнийн хувьд 4-10 тоглоом тогловол 15-30 мянган төгрөгийн үнэтэй байна.

Хүүхдүүд аав, ээжтэйгээ гэр бүлээрээ хөгжилдөх ганц газар нь парк учир зорьж ирэх тухайгаа хэлж байлаа. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, гэр бүлээрээ дурсамж дүүрэн байх газруудад сурталчилгаа шаардлагагүй болохыг паркаас харж болно. Өнгөрсөн хоёр жилийн турш унтаа, хорионд байсан нийслэлийн иргэдийн уйтгартай амьдрал дулааны улирал эхэлснээр мартагдаж буй нь энэ. Хүний хөл ихтэй, ханиад томуугийн халдвар тархах эрсдэл өндөр ч хүмүүс үүнийг үл анзааран эрүүл цэвэр орчинд өдрийг өнгөрүүлэхийг чухалчилж байна.

ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ, ХӨГЖӨӨНТ ТОГЛООМТОЙ АМРАЛТЫН ӨДРҮҮД

Паркийн үйлчлүүлэгчдийн дийлэнх нь бага насныхан. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид. Хүүхдүүдээс паркт ямар үед ирдэг вэ, хэнтэй ирэх нь илүү дурсамжтай санагддаг болохыг асуухад сурагчид аав ээжтэйгээ, эсвэл ангиараа ирэх гоё гэв. Учир нь, олуулаа байх тусам илүү хөгжилтэй, мартагдахгүй дурсамжтай үлддэг байна. Харин эцэг, эхчүүд “Хүүхдийнхээ төрсөн өдрөөр, эсвэл амралтын өдрөөр зорьж ирдэг. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй тав тухтай болсон байна.

Гэхдээ тоглоомоо шинэчилж, өргөтгөх хэрэгтэй. Хэрэв сонголттой олон тоглоомтой болж, дэлхийн жишигт хүрвэл жуулчдыг ч татах боломжтой” гэсэн юм.

Ямартай ч хүүхдийн парк энэ жил хүний хөл ихтэй байх нь. Харин үзэмж, тохижилтоо сайжруулж чадвал дотоодын гэлтгүй гадаадын иргэдийн заавал орох газар болох нь лавтай. Ямартай ч энэ долоо хоногийн амралтын өдөр паркт хөнгөлөлт урамшуулалт их байгаагаас гадна хөгжөөнт тоглоомууд ч ачаалал ихтэй ажиллаж байгааг онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

gadni xuux; 2023-06-11 172.85.163.34

Avatar

T; 2023-06-11 172.85.163.34

gyilagchni gaitai + myyxai xyyxed;

Avatar

UL 2023-06-11 172.85.163.34

gyilagchni

Avatar

h 2023-06-11 172.85.163.34

c

Avatar

Нэргүй 2023-06-11 172.85.163.34

– CJ;

Avatar

reklamnaya paus. 2023-06-11 172.85.163.34

deeshlyylj dooshlyylj,CJyleej, UBJTEIXCZ. oposuin xylgaij, + gadni xylgaij yjes.

Avatar

tsynxee selemdeerei / xylgaich bainguinUbjlyylj; gyilagchduin ? 2023-06-11 172.85.163.34

idt# ; yrbagch XT.

Avatar

CJU? dyyriajs. 2023-06-11 172.85.163.34

abgai zantai, iishee, tiishe, gyilagchin xorgodx bairand tsyglaan.

Avatar

- OC; #-+; 2023-06-11 172.85.163.34

##- newyor;

Avatar

Emleg, bank deer idt,- BICHIG BARIMT-phonetoicarin XOLBOJd, XULGAILJ BN. UBJLYLJ zailyljoutblj,; 2023-06-11 172.85.163.34

gyilagchduin?

Avatar

Нэргүй 2023-06-11 213.87.160.141

) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

IND gyilagchduin Ubjtei b**s,y/ shingentei kofe, syy, talx, yndaand baliar xolij delgyyrt zarj, xolbogdoogyi, ashiglaagyiiS 2023-06-11 172.85.163.34

aimaar xylgaij, port deer buchug barimtmxd tsynx bylasj asgaj xychilj xylgailj, co #aygyi, olon indxin xyn opyyljtrshi, xar tamxini xyyli xotod zubshuurch, yanz byruin xolison+baliar shopd zarj+workeroor
opilj blokloj idtr.

Avatar

Зочин 2023-06-11 66.181.161.100

Паркийн гэх байх. Манай Өвөрхангайнхан л Паркын гэж байдаг.

Avatar

Tsetseg navch 2023-06-11 202.126.89.45

Mod tariy yeah

Avatar

Уншигч 2023-06-11 216.107.137.175

паркийн талбайг өшөө том болгож тохижуулах , орчин үеийн, тоглоом ,компьютер төхөөрөмж тавих хэрэгтэй тэгвэл хүүхдүүд илүү хөгжилтэй тоглож наадан.

Avatar

Нэргүй 2023-06-11 202.9.40.175

Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж олон сайхан хүүхэд төрүүлсэн эхийн алдар бадартугай. харин завхаарч явсаар байгаад хүүхэд төрүүлэх боломжгүй болсон хүмүүс бусдыг атаархаж олон тэнэг зүйл бүү бич.

Avatar

Нэргүй 2023-06-11 202.55.191.130

Odon avah gej huuhed toruuldeg bolson yum uu, ulsaas mungu saah arga uu? zavaarsan yum hahahahahahaha

Avatar

Нэргүй 2023-06-11 103.57.94.215

Tumur

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж