Нэгэн иргэн цахим хуудастаа "Монгол Улсын хилээр гарах гэж байхдаа шалган нэвтрэх хэсэг дээр өөрийн камерын ISO3200 хальсан дээр байсан бүх дүрсийг гаалийн байцаагч нар рентгенээр оруулж, устгалаа. Баримтат кино хийхэд шаардлагатай дүрсийг хоёр сарын хугацаанд авсан бөгөөд хилийн хяналтын байцаагч нарт тайлбарласан ч түүнийг сонсохгүйгээр рентген туяагаар оруулсан" гэсэн юм.
Энэ талаар Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газраас тодруулахад "Иргэд хилийн хяналтын байгууллагын аль нэгээр ороход л гааль гээд ойлгочихдог. Дээрх иргэний цахим хуудаст нийтэлсэн мэдээлэл дээрх шалгалт хийж байсан явдал бол аюулгүй байдлын алба хаагчдын үйлдэл. Иргэний дүрс бичлэгийг устгасан гэх мэдээлэл ташаа.
Дээрх хяналт шалгалт гаалийн хяналт биш. Тиймээс дээрх мэдээллийн талаар нисэхийн аюулгүй байдлын албанаас тодруулах нь зүйтэй" гэх хариултыг өглөө.
Ямартай ч иргэний цахим хуудастаа нийтэлсэн мэдээлэл дээрх үйлдэл нь гаалийн байгууллагын хяналт шалгалт биш талаар Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ.
Холбоотой мэдээ