Хүүхдийн мөнгийг нь чирэгдэлгүй олгочих!

Хүүхдийн мөнгийг нь чирэгдэлгүй олгочих!

Хүүхдийн мөнгийг нь чирэгдэлгүй олгочих!

Эцэг, эхийнх нь орлого өндөр шалтгаанаар ялгаварлагдсан хүүхдүүдэд ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн хүүхдийн 100 мянган төгрөгийг нь олгохоор болж, УИХ 2023 оны төсөвт тодотгол хийж буй ч уг мөнгийг авахад чирэгдэл учирч мэдэхээр байна.

Учир нь, эцэг, эхчүүдээс нэг нь заавал хүсэлт гаргах ёстой. Гэтэл хүсэлтийг нь хүлээн авах E-mongolia нь ачаалал даахгүй байж мэдэх тул төсвийг тодотгосны дараа Засгийн газраас журам гаргаснаар хүсэлтийг  хэрхэн яаж авах вэ гэдэг нь илүү тодорхой болох аж.

Уг нь нийт хүүхдийн есхөн хувь 100 мянган төгрөг авах боломжгүйгээр хасагдсан гэж үзвэл E-mongolia-гаар дамжуулж, хүсэлт хүлээн авахад ачаалал даахгүйн зовлон гарах нь бага.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэдээгээр улсын хэмжээнд 1 сая 139 мянган хүүхэд бий. Тэдний есөн хувь гэдэг 100 гаруйхан мянган хүүхдэд мөнгийг нь олгоно гэсэн үг. Гэтэл хэдэн зуун төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдүүлсэн гэдэг E-mongolia нь 100 мянган хүний хүсэлт хүлээн авах чадалгүй байна гэхээр өрөвдмөөр шүү.  Учир нь, тэдгээр 100 мянга гаруй иргэн нэг өдөр, нэг цагт E-mongolia руу хандахгүй.  Хандлаа гэхэд энэ зэргийн ачааллыг даах хэмжээний платформыг өдийг хүртэл хөгжүүлчихэж чадаагүй байгаа улс “Цахим үндэстэн” болтол ч өдий биздээ, хөөрхий. Одоо бол бардам ам шалдан гуя л сууцгааж байна.

Уг нь Цахим хөгжил харилцаа холбооны яамыг шинээр байгуулж, агентлагийн төвшинд ажиллаж байсан статусыг өргөжүүлсний цаад зорилго нь иргэдийнхээ төрөөс авах үйлчилгээг хөнгөвчлөх. Харамсалтай нь, тус яам байгуулагдаад хоёр жил болоход байж буй царайг нь хараарай.  Хүүхдийнхээ мөнгийг авах хүсэлтийг эцэг, эхчүүдээс хүлээн авах хүчин чадалтай систем өнөөдрийг хүртэл нэвтрээгүй байна шүү дээ.  Сайд нь болохоор том, том яриад л байдаг. Уг нь бүхэл бүтэн яам ажиллаад хоёр жил болсон нөхцөлд иргэд ямар ч үйлчилгээг E-mongolia-гаар дамжуулан авъя гэхэд систем унах зэрэг асуудал гарах ёсгүй. Гэвч хөгжүүлэлт хийдэггүй юу, хийгээд ч нэмэргүй байгаа юм уу бүү мэд.

Хонх нь дуугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг гэдэг шиг хэл ам таталж, таталж бүх хүүхэддээ 100 мянган төгрөгийг олгох болтол хүсэлт хүлээн авах төрийн үйлчилгээ нь “гацахаар” байгаа.

Одоо болио, улс үндэстнүүд сансрыг эзэмшихээр довтолгож байхад Монгол Улсын төрийн цахим үйлчилгээ нь ачаалал даадаггүй.

Ер нь тэгээд Монгол Улс жижиг үндэстэн шүү дээ. Ердөө 3.4 саяуулахнаа. Хүн амынхаа бүртгэл, тооцоо нь цаасаар ч, цахимаар ч тодорхой жин тан хийж баймаар юм. Хүсэлт гаргалаа шууд л үйлчилгээ авдаг байхаар зохицуулахад юу нь болдоггүй юм бэ. Ер нь тэгээд хэн, хэний хүүхэд 100 мянган төгрөгөөс хасагдсан бэ гэдэг бүртгэлгүй сууж байна гэдэг төр ухаалаг болтол өдий л гэсэн үг.

Цаашдаа энэ мэтчлэн хүнд суртал учирсаар байвал цахим үйлчилгээнээс иргэд залхана.

Засгийн газраас хүүхдийн мөнгийг хүсэлт олгосон хүүхэд бүрт олгох, зургадугаар сарын хугацааны мөнгийг нөхөхөд 167 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн юм.

2022 оны намар хүүхэд бүрт мөнгө олгох санхүүгийн боломж алга гэж үзэн, орлогоос нь хамааруулж олгох шийдвэр гарган, 2023 оны төсвийн хуулийг батлуулсан. Харин энэ удаад дээрх алдаагаа засах болж буй нь энэ оны хагас жилд төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр давж биелэсэнтэй хобоотой хэмээн тайлбарлаж байгаа.

Гэхдээ олон нийтийн хувьд хүүхдүүдээ орлогоор нь ялгаварлалгүйгээр эрх тэгш 100 мянган төгрөгийг олгоод явах нь зүйтэй гэдэг байр суурь баримталж буй. Цаашдаа аль ч Засгийн газар дээрх алдааг л давтмааргүй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-10 124.158.90.79

Tureesiin bairand baidag bi huuhedtei boltol huuhdiin minii huuhed ‘bayan’ ailiin huuhed bolov. Yaagaad getel aaw eej, ah duu nartaigaa neg bairand orshin suudag gsn burtgeltei. Ah duu nar tusdaa gartsgaagaad nadaas busad n bairtai, mashintai. Bairtai ch gej ipotekiin zeeltei, mashinii zeeltei. Burtgeleer bugdeeree neg urh tul minii huuhed uchirgui bayan ailiin huuhed bolj taarch huuhdiin mungunuus hasagdav. Getel aaw eej n mashin ch ugui, bair ch uguu, tureesiin bairand

Avatar

ЦАХИМ ЯАМ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ .... 2023-06-10 202.179.26.201

ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ ЦАХИМ ЯАМ БАЙГУУЛЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ АНХААРУУЛЖ Л БАЙСАН…. 100 ХУВЬ, ХУВИЙН ХЭВШИЛД АЖЛЫГ НЬ ХУВААЧИХ ГЭЖ ХЭЛЭЭД Л БАЙСАН…. ХЭРГЭЛЭГЧИД НЬ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨД Л ХЭРГЭЛЭЭГЭЭ ХАНГААД ЯВЧИХ БАЙСАН ДАА… ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ. АЙ ТИ КОМПАНУУД НЬ Ч ХӨГЖӨӨД… АРД ИРГЭД НЬ Ч АМАР ТАЙВАН … ТӨСӨВ МӨНГӨ Ч ХЭМНЭГДЭЭД… ТӨР ЗАСАГ Ч АМАР БАЙХ БАЙЖ …. ОДОО Ч ТАТАН БУУЛГАХАД ОРОЙТООГҮЙ ДЭ. .. ТЭР ХХЗХОРООГ Ч АЛЬ ЭРТ ТАТАН БУУЛГАХ Л БАЙСЫМ…

Avatar

Иргэн 2023-06-10 103.212.119.101

Ёстой сайхан голыг нь олсон нийтлэл байна. Цахим үндэстэн гэж хийрхэхээ болимоор юм. Хүүхдийн мөнгөнөөс хэн ч татгалзахгүй. Хангалуун амьдралтай айл байсан ч хүүхдийнхээ мөнгийг САН нэртэй 76 хулгайчийн халаасанд хийхийг хүсэхгүй.

Avatar

ko 2023-06-10 64.119.21.126

huselt gj hundruuleh hereggui shde huuhdiin mungu avahgiig husehgui hen baidiin

Avatar

Мөнгөө авии 2023-06-10 103.229.122.25

Яг 9% д өгөөгүй юуу??? Эргэн тойрны ихэнх хүиүүсийн хүүхдүүд хасагдсан бн . Тийм их баян цатгалан хүн алга энэ дунд лав. Хороон др нь оч гээд хороон др очихоор өнөадүүл нь мэдэж бга пм бхгүй!!! Ямар шалгуураар яаэ хасчихваа гэхээр хариулаад өгөх хүн бхгүй???? Ийм улс гэж байдыму хэдхээн хүнтэй байж тоо бүртгэлээ ч бүрэн хийчиж чадахгүй! Хүн амаа зөв бүртгээд явж чадахгүй бж хороо , дүүрэг энэ тэр гээд түмэн б**с долоож намд үйлчлэгчид тэжээх ямар хэрэгтэй юм 🤬🤬🤬

Avatar

Anyone 2023-06-10 66.181.161.118

имонгол бол иргэдийн хүсэлтээр төрийн байгууллагуудаас мэдээлэл авах болон мэдээлэл хүргэдэг систем юм. гацаад байгаа асуудал бол ихэнхдээ цаад талын төрийн байгууллагуудын системээс хамаардаг.

Avatar

Нэргүй 2023-06-10 202.9.40.79

Хүнийг өмссөн зүүсэн, хөрөнгө чинээгээр нь ялгаварлан харьцах нь маш зөв бөгөөд хуулийн үндэслэлтэй учраас л төр засаг хүүхдүүдийг гэр бүлийнх нь орлогоор ялгаварлах шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эцэг эх нь маш их татвар төлдөг ч гэсэн хүүхдийн мөнгө авахгүй байгаа хүүхдүүдэд хүндэтгэлтэй хандацгаая.

Avatar

Nk 2023-06-10 192.82.86.163

yag unen

Avatar

иргэн 2023-06-10 202.9.46.171

1. Хүсэлт энэ тэр гээд хүнд суртал гаргаж байхаар зүгээр бүгдэд нь өгөх хэрэгтэй. Урд нь зүгээр өгөөд болж байсан.
2. Хүүхдийн мөнгөө хадгалах уу хүнс, хичээлийн хэрэгсэл авах уу гэдэг нь эцэг эхийн сонголт . Айлын дотоод асуудалд хэтэрхий хутгалдах шаардлагагүй.

Avatar

Нэргүй 2023-06-10 64.119.25.106

20К байсан нь 100К болсон чинь хэрүүл нь нэмэгдээд л байх юм. зарим уудаг эцэг эхэд хүүхдийн мөнгөөр нь хүнс олгодог болгох хэрэгтэй ч юмуу яаж зохион байгуулмаар юм бэ дээ.хүүхдэд очих наад захын хүнс нь архи болоод байхаар хэрэг алгаа

Avatar

Нэргүй 2023-06-10 213.87.134.108

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-10 202.126.89.22

Энэ зүгээр мэдээлэл муутай сэтгүүлч байна хүсэлтийг хялбархан авах бүрэн боломж байгаа. Хүүхэд олгох болсон нь зөв шийдвэр.Өгөхөөр өглөө гэнэ өгөхгүй болохоор ялгалаа гэнэ.

Avatar

Зочин. 2023-06-10 122.201.31.163

заавал нэг гох дэгээ нь сонгуул. улстөр. рүүхэд ахмадууд бол гол гол түшэц цэг. Ахмадуудад үлгэр сонсгоод дхаиад л ухарлаа. он гараад бас өөрчлөх бх даа

Avatar

Нэргүй 2023-06-10 192.82.75.106

Хавтгайрсан халамж ийм л аюултай. Одоо бүр нэхдэг, дарамталдаг боллоо. Ковидын өмнөх 20 мянгаар нь өг. Эсвэл бүр болиод зөвхөн эмзэг бүлэгт нь болзолтойгоор өг.

Avatar

news.mn deer medee zasaglaj? gyilagchni 2023-06-10 216.38.195.74

ing+ardy;

Avatar

Нэргүй 2023-06-10 124.158.65.62

ийм замарсан юм байж болохгүй. төр замгийнхаан!! энхрий алаг үрсээ хаана хэнээс төрснөөр нь ялгаж ялгачихаад одоо болохоор гох дэгээ тавих гээд арга саам хайгаад унав уу. болиочээ.

Avatar

Нэргүй 2023-06-10 103.57.95.212

Урьд энэ өгч байсан судалгаа байдаггүй юм байхдаа

Avatar

Мэргэн 2023-06-10 103.242.47.82

олон юм ярилгүй, өгөхгүй байх шалтаг шалтгаан хайлгүй хүүхэд бүр ижил тэгш өг.

Avatar

Нэргүй 2023-06-10 66.181.183.225

ЗААВАЛ НЭГ ГОХ ДЭГЭЭ САДАА ОЛЖ ЧАДДАГ НЬ ЗАСГИЙНХНЫ ХИЙДЭГ ГАРШСАН МАНГУУ АРГА

Avatar

Иргэн 2023-06-10 66.181.183.221

Хэдэн хүүхэдтэй хэдэд нь мөнгө өгсөн , хэдэд нь мөнгө өгөөгүйгээ мэдэхгүй байгаа юм биш биз. Энэ Мөнгө чинь иргэний нэр хаягтай бүртгэлтэй шүү дээ. Мөнгө авахгүй, эсвэл хүүхдийн фүндод өгөх хүсэлтэйг нь бүртгээд авчих. бусдад нь янз бүрийн өрөгдөл чирэгдэл ямар хэрэг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж