Сүхбаатарын талбайд өнөөдөр /2023.06.10/ “Талын салхи” олон улсын мото фестиваль зохион байгуулагдаж байна.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй хүн оролцож байна гэдэг мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өглөө.
Мөн энэхүү арга хэмжээтэй холбогдуулж, хамтлаг дуучид ая дуугаа өргөж байна.
Мото наадамд оролцогчид 16.00 цагаас Сүхбаатарын талбайгаас “Чингисийн хүрээ” цогцолбор руу хөдлөх аж. Уг цогцолборт энтертайнмент шоу болох юм.
Засгийн газраас энэ оныг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд Талын салхи” фестиваль болж байна.
Гэрэл зургийг Б.БИЛГҮҮН