“Гүтгээд нэмэргүй, нүүрсний сонсголыг заавал хийнэ”

“Гүтгээд нэмэргүй, нүүрсний сонсголыг заавал хийнэ”

“Гүтгээд нэмэргүй, нүүрсний сонсголыг заавал хийнэ”

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсчдэд хандан гүтгээд нэмэргүй гэж мэдэгдлээ.

Тэрбээр цахим хуудастаа:

Гүтгээд нэмэргүй дээ

Доржханд тэтгэврийг хас гэнэ…

Доржханд олон хаустай…

Доржханд МАН-ы гар хөл…

Доржханд адилхан хулгайч…

Ажаад байхад Нүүрсний пирамид, Хөгжлийн банкны ах нар тролл армиудаа хөдөлгөж байх шиг. Намайг чимээгүй болгоно гэж мөрөөдөөд нэмэргүй. “НҮҮРСНИЙ СОНСГОЛ”-ыг заавал хийнэ

Хариуцлага тооцох бүтэн үе 2024 онд айсуй…” гэж жиргэв.

Нүүрсний хэрэгт МАН-аас олон хүн нэр холбогдоод байгаа бол Хөгжлийн банкны хэрэгт Ардчилсан нам, МАН-гүй нэр холбогдож, яллагдагчаар татагдан, шүүгдэж буй.

Ингэхдээ Хөгжлийн банкны зээлдэгч нартай холбоотой асуудлаар МАН өнгөрсөн нэгдүгээр сараас хойш гурван удаагийн том нээлттэй сонсгол зохион байгуулсан бол нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийхээс жийрхэн, хойшлуулсаар өнөөдрийг хүргэсэн. Уг сонсголыг хойшлуулсан шалтгаан нь эрх баригчдын хувьд олон нийтэд ил болсноос өөр шинэ хэрэг задрах вий гэдгээс эмээж хойшлуулж байна гэж үзэх хэсэг бий. Ямартай ч “Тавантолгойн ордоос шанага нүүрсч аваагүй” гэж мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө блон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэргээр буруутган, яллагдагчаар татсан.

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй юм. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч хуулийнхан сайн шалгавал нүүрсний хэрэгт нэр холбогдон дээлээ нөмрөх гишүүн олон бий тухай дуулиан шуугиан явж ирсэн. Тиймээс ч эрх баригчид сонсгол хийхээс эмээж, яваа гэх нь бий.

Тэгвэл УИХ-аас байгуулагдсан, нүүрсний сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий түр хорооны бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд нүүрсний сонсголыг заавал хийж, хариуцлага тооцуулна гэдгээ мэдэгдлээ. Хэлсэндээ хүрэх эсэхийг олон нийт харах л үлдэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-10 202.9.46.187

Энэ өөрөө боловсролын зээлийн сангаас хулгай хийсэн тонуулч шүү дээ

Avatar

Нэргүй 2023-06-10 213.87.134.108

!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-10 77.248.52.248

Hugjiilduu hamtdaa, uragshlayldaa ulsaaraa gej yamarch baggui duugardag, yridag heldeg, onshildog, ter hireeree parlamentiig tuucheelj baigaa "TSOR GANTS" HUN gej hardag ene zaluug. Haranhui parlamented ZUL barij bui gants hun, gariin tavan huruund bagtahaar thuuhun heden gishuudiig es tootsvol tend bieniihee baritsaand, erhsheeld orchihson, naanaa goyomsogoor yridag, tsaanaa amia l hoohoilogchid, dalduur turhiragchidiig ulgiidsun gazar bol MONGOLIIN PARLAMENT. ICHIG ICHIG

Avatar

Чөлөөт сонгогч Ш.Раднаа:Нам бус чөлөөт сонгогчид улс төрийн гуравдагч хүчнийг хүсэвч тэр нь алга байгаа нь гачлан юм даа 2023-06-10 66.181.177.226

Иргэд МАН, АН хоёроос залхах маягтай байгаа юм. Хоёр шалтгаантай: 1/Хоёр намын нэр хүнд одоо тааруу байгаа, 2/Монголчууд ер нь уйдамтгай, шинийг хүсэмжилдэг ард түмэн.Хэрвээ ХҮН-ий залуучууд толгойгоо сайн ажиллуулвал Францын Макрон шиг амжилт олохыг үгүйсгэхгүй.ХҮН-ИЙГ АРД ТҮМЭН Л ДЭМЖИХГҮЙ БОЛ МАН, АН гэсэн хоёр акултай өрсөлдөхөд санхүү, хэвлэл мэдээлэл гээд бүх юм нь хол дутах тул тэнцвэргүй тулаан болно.Гуравдагч хүчний иргэдийн холбоог ХҮН удирдах биш, манлайлж болно шүү дээ

Avatar

Зочин 2023-06-10 122.201.31.252

намын нэрээ унагаасан дарга одоо яаж дээрдүүлэх арга чаргаа хайж байхшив бас л хулгайч гар юм билээшдээ

Avatar

Зочин 2023-06-10 66.181.177.226

Ноёны бөх МАН, хатны бөх АН хоёрыг өвдөг шороодуулах бөх алга гэцгээх юм.ХҮН анхан шатандаа дэмжлэг муутай тул чадахгүй биз гэх юм.Уул нь ХҮН-ийг нэлээд хүмүүс дэмжээд байгаа ч өргөн хүрээг хамарч чадахгүй биз гэх юм.. ХҮН-ИЙ ЗАЛУУЧУУД ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ ХОЛБОО БАЙГУУЛААД СОНГУУЛЬД ОРВОЛ ЯАДАГ ЮМ БОЛ. Энэ холбоо жижиг намуудын эвсэл биш, цэвэр иргэдийн холбоо байвал хүмүүсийг татаж магадгүй. ХҮН баруун төвийн үзэлтэй гээд АН-ын үзлийг зарласан учир АН-ЫН ТРОЛЛУУД ХҮН-ийг муулдаад байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-06-10 66.181.182.18

Электорат хөдөлгөөнтэй эвсчихвэл тун сайнсан.

Avatar

Нэргүй 2023-06-10 66.181.183.225

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ЧИМЭЭГҮЙ БОЛЖ БУЙ НЬ ХҮРЭЛСҮХ, ЗАНДАНШАТАР, ОЮУН-ЭРДЭНЭ НАР ОФТЕЙК ГЭРЭЭНИЙ АСУУДЛААР ЭНЭ ХЭРЭГТ НЯГТ ХОЛБОГДОЖ БУЙ ТУЛ АЛВ БОЛОХ НУУЖ ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРӨӨЖ ЯЛ ЗАВШИХ СОНИРХЛЫН ИЛРЭЛ ГЭЖ ОДОН НИЙТ ҮЗЭЖ БУЙ ШҮҮ. ДОРЖХАНД ЧИ ШУДАРГА БОЛ ЭНЭ АСУУДЛЫН ТӨЛӨӨ ШУДАРГААР ТЭМЦЭЭРЭЙ ХАРЖ БАЙГАА ШҮҮ ТҮМЭН ОЛОН

Avatar

Нэргүй 2023-06-10 192.82.68.248

заавал хийгээрэйййййййй

Avatar

Нэргүй 2023-06-10 66.181.187.120

чадвал дэмжье

Avatar

Нэргүй 2023-06-10 192.82.81.46

Ашгүй дээ, ядаж ийм юм ярьж байвал намд нь хэрэгтэй дээ. Тэгээд ч АН ер нь шинэчлэгдэх найдвар байна уу. Гаргачихвал бүх зүйл хуучиндаа орчих магадлалтай л байгаа ш дээ. Харин ХҮН нам бол эргэлт буцалтгүй ойлгож байгаа байх. Шинээр АН ыг бут цохиж гарч ирнэ дээ

Avatar

Зочин 2023-06-10 192.82.90.208

Сонсгол гэгч энэ зүйл ямар хэрэгтэй юм болоо. Мөрдөн байцаах ажиллагаа ,шүүхийн шийдвэрт нөлөөлөх гээд байгаа юм уу.Ийм байдлаар үнэн худал юм ярьж, бусдын толгойг эргүүлж ,бусдад хэрэг завшуулах,эсвэл хийгээгүй хэрэг бусдад тохож хүмүүс хохироож болохгүй. Баахан мэтгэлцсэн, бие биенээ уралцсан, олон хүн удаан хугацаагаар цуглуулсан нийгмийн хөрөнгө үрсэн ,үр дүн нь мэдэгдэхгүй л болоод харагдах юм.

Avatar

Нэргүй 2023-06-10 64.119.23.161

хүн нам босоо ганбаагийн нам байсныг булааж манангийн гөлөг халтар доржхандад өгсөн,ан нам сөнөсөн,түүнийг төлөөлөх нам мөн,маны хий гэснийг хийж халтар доржханд хийж гишүүн нэртэй амьтан яваад байгаа,24 оны сонгуулиар гишүүн болчих санаатай гүйгээд байгаач боловсролын санг хамт идэлцэсэн нь илрээд сандарч яваа амьтан чаос,чамайг троллдох ямар ч шаардлага байхгүй хуцалгүй авсан мөнгөө бушуу төл???

Avatar

DR. ADITYA 2023-06-10 197.211.53.126

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж