“Гүтгээд нэмэргүй, нүүрсний сонсголыг заавал хийнэ”

Хуучирсан мэдээ: 2023.06.10-нд нийтлэгдсэн

“Гүтгээд нэмэргүй, нүүрсний сонсголыг заавал хийнэ”

“Гүтгээд нэмэргүй, нүүрсний сонсголыг заавал хийнэ”

ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсчдэд хандан гүтгээд нэмэргүй гэж мэдэгдлээ.

Тэрбээр цахим хуудастаа:

Гүтгээд нэмэргүй дээ

Доржханд тэтгэврийг хас гэнэ…

Доржханд олон хаустай…

Доржханд МАН-ы гар хөл…

Доржханд адилхан хулгайч…

Ажаад байхад Нүүрсний пирамид, Хөгжлийн банкны ах нар тролл армиудаа хөдөлгөж байх шиг. Намайг чимээгүй болгоно гэж мөрөөдөөд нэмэргүй. “НҮҮРСНИЙ СОНСГОЛ”-ыг заавал хийнэ

Хариуцлага тооцох бүтэн үе 2024 онд айсуй…” гэж жиргэв.

Нүүрсний хэрэгт МАН-аас олон хүн нэр холбогдоод байгаа бол Хөгжлийн банкны хэрэгт Ардчилсан нам, МАН-гүй нэр холбогдож, яллагдагчаар татагдан, шүүгдэж буй.

Ингэхдээ Хөгжлийн банкны зээлдэгч нартай холбоотой асуудлаар МАН өнгөрсөн нэгдүгээр сараас хойш гурван удаагийн том нээлттэй сонсгол зохион байгуулсан бол нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол хийхээс жийрхэн, хойшлуулсаар өнөөдрийг хүргэсэн. Уг сонсголыг хойшлуулсан шалтгаан нь эрх баригчдын хувьд олон нийтэд ил болсноос өөр шинэ хэрэг задрах вий гэдгээс эмээж хойшлуулж байна гэж үзэх хэсэг бий. Ямартай ч “Тавантолгойн ордоос шанага нүүрсч аваагүй” гэж мэдэгдэж байсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө блон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэргээр буруутган, яллагдагчаар татсан.

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж буй юм. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч хуулийнхан сайн шалгавал нүүрсний хэрэгт нэр холбогдон дээлээ нөмрөх гишүүн олон бий тухай дуулиан шуугиан явж ирсэн. Тиймээс ч эрх баригчид сонсгол хийхээс эмээж, яваа гэх нь бий.

Тэгвэл УИХ-аас байгуулагдсан, нүүрсний сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий түр хорооны бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн Т.Доржхандын хувьд нүүрсний сонсголыг заавал хийж, хариуцлага тооцуулна гэдгээ мэдэгдлээ. Хэлсэндээ хүрэх эсэхийг олон нийт харах л үлдэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж