Багийн Засаг даргын цалин 1.250000 төгрөг болно

Хуучирсан мэдээ: 2023.06.10-нд нийтлэгдсэн

Багийн Засаг даргын цалин 1.250000 төгрөг болно

Багийн Засаг даргын цалин 1.250000 төгрөг болно

Засгийн газар ирэх долдугаар сарын 1-ээс цалин, тэтгэврийг нэмэхээр болж, УИХ-аар 2023 оны төсөвт тодотгол хийлгэж буй. Тэгвэл төрийн албан хаагчдын цалинг нэмэх хүрээнд Багийн Засаг даргын цалинг 1.250000 төгрөгт хүргэхээр болжээ. Багийн Засаг дарга нар сарын 700 мянга гаруй төгрөгийн цалин авдаг байсан юм. Зуд турхан болоход хамгийн түрүүнд малчидтай тулж ажиллах үүрэг хүлээсэн хүн Багийн Засаг дарга. Зөвхөн зуд турханаар тогтохгүй малын гоц халдварт өвчин гарахад ч Багийн Засаг даргын ажил нэмэгдэнэ. Иймээс хийх ажил мундахгүй их гэж хэлж болно. Гэвч хийж буй ажилтайгаа дүйх хэмжээний цалин авч чадахгүй байна гэдэг гомдлыг Багийн Засаг дарга нар тавьж ирсэн. Харин энэ удаад 1.2 сая гаруй төгрөгийн цалин авахаар болж буйд тэд баяртай байна. Хамгийн гол нь удаан жил хамгийн бага цалингаар цалинжуулж явсаар ирэх сараас нэмэх болж буй нь сонгууль угтсан “залилан” байх вий гэж жиг жуг хийх нэгэн ч бий юм. Учир нь сонгуулиар хэнд санал өгч, хэнийг тойргоосоо гаргахыг шийдэхэд хамгийн нөлөөтэй оролцдог албан тушаал бол Багийн Засаг дарга юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж