“Эрдэнэс Тавантолгой” биржээр 1 сая тонн нүүрс экспортолжээ

“Эрдэнэс Тавантолгой” биржээр 1 сая тонн нүүрс экспортолжээ

“Эрдэнэс Тавантолгой” биржээр 1 сая тонн нүүрс экспортолжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатын мэдээллээр тус компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан энэ оны эхний таван сард нийт  1.0 сая.тн нүүрсийг 126.7 сая ам.доллароор арилжаалж, орлогыг 37.7 сая ам.доллароор нэмэгдүүлжээ.

Цахим арилжаанд давхардсан тоогоор БНХАУ-ын 30 гаруй  компани оролцож нүүрс худалдан авсан юм байна. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж буй юм.

Мөн улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлжээ. Оны эхний таван сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.0 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн аж. Үүнээс  АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) -д 727.7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнөх үеийн хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд  гүйцэтгэж байсан нь 15.5 сая.тонн байв. Харин 2023 оны эхний таван сарын хугацаанд нийт 11 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх жилийн дүнтэй дүйцэж байгаа юм.  Энэ жилийн борлуулалтыг  30 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг Онцгой бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдсэн юм.

Мөн компанид онцгой дэглэм тогтоох үед урт болон богино хугацаат 4,3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байсныг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авсны үр дүнд нэг их наяд төгрөгөөр барагдуулжээ. Цаашид ч өрийг тогтмол бууруулах юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-10 202.55.188.104

Ард түмэнд үр ашиг нь хүрэхгүй авилгачид хужаатай дээгүүрээ хувааж идүүлж байхаар хаагаад ирээдүйн авилгагүй нийгэмийн үедээ ашиглах нь зөв байх…

Avatar

Зочин 2023-06-10 202.126.88.189

ард түмэн оюутолгой таван толгойгоос ашиг хүртэж чадахгүй бол хаасан дээр санал нэг бна

Avatar

Нэргүй 2023-06-10 213.87.134.108

!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-10 216.38.195.74

-##;

Avatar

Зочин 2023-06-10 202.131.230.218

Ард иргэд ноогдол ашиг хүртэж чадахгүй байгаагаас хойш энэ уурхайг хаавал таарна жоохон нүүрсний нөөцөө хужааруу зөөгөөд дуусгах хэрэг байна уу

Avatar

Нэргүй 2023-06-10 192.82.87.117

ХХ зууны гуйлагачингуудын үр сад–ХХ| зууны шинэ дарга нар ,шинэ баячууд нь хуваагаад идчихгүй бол овоо л юмсанж дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж