Флоридагийн Кэйс дэх усан дор гуравдугаар сарын 1-нээс хойш 100 хоног усан доор амьдарсан их сургуулийн профессор өнгөрсөн Баасан гаригт гарч ирлээ. Жозеф Дитури нуурын 9.14 метр усны гүнд даралтыг саармагжуулахгүйгээр хамгийн удаан амьдарсан Гиннесийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.
Тэрбээр 2014 онд Теннессигийн нууранд тогтоосон 73 хоног, хоёр цаг, 34 минутын амьдарсан өмнөх амжилтыг эвдсэн.
“Далай ван 100”гэж нэрлэсэн төслийнхөө талаар Жосеф хэлэхдээ, “Энэ нь хэзээ ч рекордын тухай байгаагүй. Усан доорх ертөнц болон тусгаарлагдсан, хязгаарлагдмал, эрс тэс орчинд хүмүүний тэвчих хугацааг уртасгах зорилготой байсан" гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ