Боомтын сэргэлт бухимдуулж байна

Боомтын сэргэлт бухимдуулж байна

Боомтын сэргэлт бухимдуулж байна

Замын-Үүдийн гаалийн газар хүнд суртал чирэгдэл хүлээгдэл ихтэй гэдгээрээ зартай. Сүүлийн долоо хоног гаалийнхны үйл ажиллагаа иргэдийг асар ихээр бухимдуулж байгаа гэнэ. Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний дийлэнх хувь нь Замын-Үүдийн гаалиар нэвтэрдэг. Гэтэл гаалиар нэвтрэх ачаа барааны бүрдүүлэлтийн дамжлага нь улам сунжирч, ганзагын наймаа эрхлэгчид болон бизнес эрхлэгчдийн хамаг хараалыг нь барж байна. Тус гаалиар бараа материал татах бүрдүүлэлт хийхэд өмнө нь 30 минутаас 3 цагийн хугацаа зарцуулдаг байсан бол цахим бүрдүүлэлт гэх системийг ашиглаж эхэлсэнээс хойш ачаа бараагаа авах гэсэн иргэд 3-7 хоногийг Замын-Үүдэд өнгөрүүлдэг болжээ.

Ингэж очер дараалал, хүндрэл үүсч буй шалтгаан нь Замын-Үүдийн гааль дээр хийдэг байсан бичиг баримтын бүрдүүлэлтийг Улаанбаатар хотын гаалийн газар бүртгүүлдэг болсонтой холбоотойг иргэд хэлж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар баахан сүржин нэртэй уриа лоозон дэвшүүлсний нэг нь боомтын сэргэлт. Харамсалтай нь Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа сэргэх бус нэгмөсөн дампуурлаа. Хэрэв энэ байдал удаан үргэлжилбэл ковидын үед үүссэн шиг очер дараалал Замын-Үүдэд үүсч, арай гэж буусан ачаа барааны үнийн хөөрөгдөл дахин хөөсрөх хэмжээний ноцтой байдал үүслээ.

Замын-Үүдийн гаалийнхан, бүрдүүлэлтийн шинэ систем нэвтэрч байгаа нь чирэгдэл хүлээгдлийг багасгах ажлын эхлэл гэж тайлбарлаж байгаа ч энэ нь гал дээр тос нэмсэн үйлдэл болж иргэдийн бухимдлыг үүсгэж байна. Гаалийн цахим бүрдүүлэлтээс үүдэж Замын-Үүдийн төвийн зочид буудлууд дүүрч, хил гаалиар нааш цааш гарах гэсэн иргэд картын барааны бараан үе шиг “алалцаж” байна. Замын-Үүдийн гаальд үүссэн чирэгдэл, хүлээгдлийг хэсэг бүлэг этгээдүүд үүсгээд байна уу эсвэл гаалийнханы урагшгүй, арчаагүй байдлаас үүссэн үү гэдгийг дээд шатны байгууллагууд анхааралдаа авах цаг нь дахин иржээ.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Замын-Үүдийн гаальд ноёрхсон мафийг дарж, дархан цолоо мандуулсанаа зарлаж хэсэг өвчигнөсөн. Гэвч Замын-Үүдийг зайдагнасан гаалийн мафи нь Засгийн газрын цахим бодлогоор дахин амилж байх шиг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-09 192.82.78.145

Одоо наймаачид иргэд аан-үүд бүгд гаалийн бүртгэлээ албан ёсоор хийдэг болох хэрэгтэй дээ.
Аль юм болгон хүнд өөрсдөө авилгал авахыг санал болгож байх вэ! Ямарч бичиг баримтгүй хэдэн бараа хил дээр авчирчхаад улсын хилээр оруулах гэдэг, оруулахгүй болохоор ингэж хүмүүсийг янз бүрээр дуудаад яах вэ?!
албан ёсны газраас нь бараа таваараа аваад зохих ном журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийх хэрэгтэй шүү дээ.
Эцсийн дүнднэ бид өөрөө өөрсдийгөө л хуурч байгаа үйлдэл шдээ

Avatar

DR. ADITYA 2023-06-09 197.211.53.126

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Нэргүй 2023-06-09 103.229.121.177

бүрдүүлэлтээ газар дээр нь хийгээд бараагаа хурдан авмаар бнаа ЕСайдаа

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Заагч 2023-06-09 202.9.46.164

Сайн байна хятад хогтой хамт хятад вирус хар тамхи орж ирэх учраас сайн шагах хэрэгтэй.Хар хятадаас хог тээвэрлэхээ болих хэрэгтэй байна.

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.182.90

mongold buh yum utgaa alddag. zoriudaar bii bolgoson hundrel dundaas ashig oldog buhel buten angi davharga bii bolchihson l doo.

Avatar

зочин 2023-06-09 103.26.193.53

зориуд хийж байгаа хорлол бх шүү

Avatar

зочин 2023-06-09 202.9.41.2

Хил гаалийг буцаагаад хугацааны хилийн цэргийн албанд шилжүүл. Арай дэг журамтай болно. Идсэн ч нэг хүн иднэ. Шалгахад ч амар. 1000 цэрэг хариуцсан нэг хурандаа асуудлыг зохицуулна ай.

Avatar

Нэргүй 2023-06-09 59.153.112.211

Mafiosi Customs

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.187.13

Цахим сонгуулийн луйвар хийнэ цахимаар иргэдийг чирэгдүүлнэ

Avatar

Нэргүй 2023-06-09 192.82.84.167

Naad gaaliin avilgachid chini,yamar neg uurchlultiig hahuuli avah heregsel bolgon huvirgadgaaraa bur garshsan hulgaichuud baidag yam tiim bolohoor nileed changa hatuu shalgalt hiij avilgachdiig taslan zogsoohgui bol uls oron hugjinu gej yariltgui shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж