"Жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлэх ёстой"

"Жагсаалтыг цагаан толгойн үсгийн дарааллаар эрэмбэлэх ёстой"

"NEWS" агентлаг энэ долоо хоногт уригдсан онцлох зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Гишүүдийн тоог нэмж тогтолцоотой холбоотой чухал өөрчлөлтийг УИХ хийлээ. Ер нь гишүүдийн тоо нэмэгдсэнээр тоглоомын дүрэм яаж өөрчлөгдөх юм бол?

-Парламентын засаглалтай улс орнуудад гишүүдийн тоо олон байдаг нь гайхмаар зүйл биш. Яагаад гэвэл дарга гэж үздэггүй, ард түмний төлөөлөл гэдэг утгаараа тэр. Дэг нь өөр байдаг. Манайх 76 гишүүнтэй байхад нэг УИХ-ын гишүүн таван минут орчим үг хэлдэг. 126 хүн таван минутаар үг хэлэхээр шийдэл гардаггүй, ярьдаг парламент болж хувирна. Парламентыг дэлхийд ярьдаг ба ажлын парламент гэж хоёр хуваадаг. Ажлын парламент бол байнгын хороодод хэлэлцүүлэг сайн хийж, бүлэг дээрээ асуудлаа нухацтай ярьдаг. Өөрөөр хэлбэл чуулган дээр гишүүн бүр үг хэлдэггүй. Тиймээс гишүүн бүр таван минут үг хэлдэг одоогийн дэг байхгүй болно. Эсвэл бүлгийн дарга нар нь төлөөлөөд үг хэлдэг, гол мэтгэлцээн маргаан байнгын хороодод өрнөдөг хэлбэр рүү орох байх. Чуулган дээр гишүүн бүр үг хэлж попордог байдал байхгүй болох байх. Энэ бол сонгодог парламентын зарчим. Нөгөө талаар УИХ-д дарга болно гэж бодоод ороод ирчихсэн хүмүүс энэ зарчмаар явбал тэсэхгүй байх. Тиймээс хариуцлагатай парламент төлөвшинө.

-Үндсэн хууль оруулсан энэ удаагийн өөрчлөлтийн талаар ямар бодолтой байна вэ. Эрх баригч намын дарга ирээдүйн 30 жилийн шинэ эхлэлийг тавилаа гэж тодорхойлсон?

-Монгол Улс геополитикийн хувьд хоёр гүрний дунд байдаг. Гаднаас ирэх шахалтыг шингээх хэмжээний парламенттай байх ёстой. Дээрээс нь парламентад цөөхөн гишүүн эрх мэдлээрээ далайлгаад албан тушаалын наймаа хийж, тендер, ЖДҮ авдаг байсан бол олон болсноор энгийнээр хэлбэл үнэ цэн нь буурна. Гишүүд моданаас гарна. Парламент бол нийгмийн төлөөлөл шүү дээ. Тэр утгаараа төсвийн эрх мэдэл байхгүй, бүлгээрээ дамжуулж үг хэлдэг болоод ирвэл аяндаа гишүүн байх нь сонин биш болно. УИХ-ын жин нөлөө ч багасна. Энэ нь тодорхой хэмжээний явцуу улс төрийг багасгана. Мэдээж ахиц дэвшил гарна. Гэхдээ, Монгол Улсын бүх зовлон бэрхшээлийг алга болгохгүй.

Тиймээс ирэх парламент нийгмийн олон бүлгийн төлөөлөл байх ёстой.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2653752/ энэхүү линкээс үзэх боломжтой.

“Хувийн хэвшлээ хөл дээр нь босгочхоод цалин, тэтгэврээ нэмэх байлаа”

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүдийн тоог 126 болгон нэмсэн нь улс төрийн хувьд түүхэн үйл явдал байлаа. Гишүүдийн тоог нэмэх асуудлыг та хувьдаа яагаад дэмжив?

-Энэ бол түүхэн шийдвэр. Ардчилсан, тэр дундаа эдийн засаг нь амжилтад хүрсэн улс орнуудын хувьд холимог улс төрийн тогтолцоог хэрэглэдэг. Түүнтэй адилаар Монгол Улс нэг алхам урагшиллаа. Хувь хүний хувьд, бүлгийн шийдвэрийн хувьд холимог тогтолцоо, гишүүдийн тоог 126 болгохыг дэмжсэн. Өөрийнхөө кнопоор дэмжсэн санал өгсөн. Магадгүй нийгэмд тодорхой хэмжээний эсэргүүцэл байгаа. Гэхдээ энэ шийдвэр Монголын улс төрийн хувьд том шийдвэр байлаа. Ер нь эдийн засаг, нийгмийн амьдралд өөрчлөлт оруулах хэмжээний шийдвэр болсон эсэхийг цаг хугацаа харуулах байх.

-Гишүүдийн тоог нэмлээ гэхэд гэнэтхэн өргөс авсан юм шиг бүх зүйл сайхан болохгүй. Энэ удаагийн ҮХНӨ-ийн төслийн гол өөрчлөлтийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Гишүүдийн тоо нэмэгдсэнээр нэг гишүүнд ногдох эрх мэдлийн хуваарилалт өөрчлөгдөнө. Магадгүй 76 тойргоос гишүүд хүрч ирээд асуудал ярихдаа өөрсдийнхөө тойргийг ярьдгийг бүгдээрээ л харлаа. Эдийн засгийн хөтөлбөр ярихад тэнд яаж өөрсдийнхөө сум хороонд зам оруулах тухай ярьдаг. Монгол Улсын хөгжлийн төлөө санал гаргаж нэг ч гишүүн ярихгүй байна. Засгийн газрын оруулж ирсэн тодорхой саналыг “унагаж” байгаад өөрийнхөө жижиг асуудлыг оруулах вэ гэдэг хөтөлбөрийг бид 33 баталж ирсний лай ланчиг нь өнөөдрийн тулгамдсан асуудлууд гэж хэлж болно. 2012-2016 онд холимог систем орж ирснээр ямар олон асуудлыг шийдсэн бэ гэдгийг Монголын ард түмэн бүгд мэднэ. Авто замууд, “Оюутолгой”, Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчрах асуудал шийдэгдсэн. Монголын улс төрд хамгийн том нөлөө бүхий асуудлууд энэ он жилүүдэд буюу АН төр барьж байхад урагшилсан.

Гэхдээ нам төр барихаас илүүтэй холимог систем байсан учраас Засгийн газрын шийдвэрүүд нь үр дүнд хүрч байсан.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2653220/ энэхүү линкээс үзэх боломжтой.

"Нэг л өглөө сэрэхэд дайн эхэлсэн байсан"

"Суданд байх хугацаандаа хайртай хүмүүстэй “Хайртай” гэж хэлж чадаагүй. Тэгээд хэлчихвэл сүүлийн үгээ хэлж байгаа юм шиг санагдаад. Харин эх орондоо ирээд гэр бүлийнхэндээ  хамгийн түрүүнд хайртай гэдэг үгээ хэлсэн" гэх энэ бүсгүйг С.Мойлтмаа гэдэг. Тэрбээр халуун эх орон, хайртай элгэн саднаасаа хол дайны хүнд нөхцөл байдлаас эсэн мэнд гарч, эх орондоо ирээд буй. НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнээр ажилладаг түүний хувьд Судан улсад гацсан монгол хоёр иргэний нэг юм.


-Та дайны голомтод байсан. Хэр хол, хэцүү хүнд өдрүүдийг туулж эх орондоо хэзээ ирсэн бэ?

-Тэр байршлаас маргааш нь НҮБ-ын албан ёсны аврах ажиллагаа эхэлсэн. Нийт 1000 гаруй НҮБ-ын ажилтан, тэдний гэр бүл боомт хот руу явсан. Нэгэнт агаарын нислэг байхгүй учраас автобусаар хил нэвтрэх гарцыг хайсан. Бид боомт хотод хоёр өдрийн дараа очиж, тэндээсээ Саудын Арабт очсон юм. Миний хувьд Франц улсын засгийн газрын аврах ажиллагаанд хамрагдаж, Саудын Араб орсон. Тэндээсээ Кени улсын нийслэл Найроби хот руу чартер нислэгээр очиж, тэндээсээ Монгол руу нислэгээр ирсэн.

Гадаад харилцааны яамнаас иргэдээ татан авч буй улс орнуудын нэрсийн жагсаалтад миний нэрийг оруулах ажлыг хийсэн.

Мэдээж зарим улс орнууд усан онгоц нь дүүрсэн гэдэг шалтгаанаар татгалзаж байсан бол зарим нь нааштайгаар хүлээн авсан. Хятадын талын усан онгоц ирж, миний нэрийг оруулсан байсан боловч манай байрны гадна буудалцаан зогсохгүй байсан учраас гэрээсээ гарч чадаагүй. Ийм хүнд хэцүү үед улс орнууд найрсаг хандаж, бие биедээ сэтгэл гаргадгийг мэдэрсэн. Эх орондоо ирээд сар болж байна.

-Монголын хоёр иргэн тэнд байгаа гэсэн мэдээлэл энд цацагдсан. Тэр хүнтэй та таарав уу?

-Надтай Батлан хамгаалах яамнаас гурав дахь өдөр холбогдохдоо “Наана чинь бас нэг цэргийн алба хаагч байгаа” гэдгийг хэлсэн. Тэр хүн нислэгээ сольж, Өмнөд Судан, Хойд Суданы дунд байрлах цэргийн бааз руу явах гэж байгаад гацсан юм билээ.

Би тэр хүнтэй холбогдож чадаагүй. Гар утас, интернэт байхгүй, зочид буудалд гацсан байдалтай байгаа гэдгийг яамдаар дамжуулан сонсч байсан. Бас Саудын Араб руу аврах ажиллагаанд хамрагдаж, тэр хүн цаашаа ажил руугаа явсан гэсэн. Тэр хугацаанд ч гэсэн тааралдаагүй.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2652925/ энэхүү линкээс үзэх боломжтой.

“Намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна”

Хуульч Х.Номингэрэлтэй УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгагдсан эмэгтэй гишүүдийн квотын асуудлаар ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцлээ. Уг хуулийн төслийн гол өөрчлөлтийг юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмж тогтолцоог 78/48 байхаар баталлаа. Түүнтэй холбоотой сонгуулийн дүрэм өөрчлөгдөж байна. Ялангуяа нэр дэвшигчдийн тоо өснө. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд гишүүдийн тоог 40 хувиар нэмсэн. Төлөөллийг нэмэгдүүлж, олон янзын нийгмийн бүлгийн төлөөллийг хангана гэж ярьсан. Тиймээс дараагийн алхам нь сонгуулийн тухай хуульд баталгаажуулах хэрэгтэй.

Монгол Улс нэгэнт Үндсэн хуулиа өөрчлөн томоохон засаглалын өөрчлөлт хийж байгаа бол жендерийн квотоо одоо байгаагаас ахиулах ёстой.

Дор хаяж 40 хувьд хүргэх нь чухал. Бидний хамгийн том ялгаа хүйс шүү дээ. Энэ нь нэр дэвших гараа юм. Шууд сонгогдоно гэсэн үг биш юм. Дараа нь тойрогтоо очиж ажиллана, иргэдээр шүүлгэнэ. Бодит байдалд өнөөдрийн улс төрийн орчин ямар билээ. Тэгш гараанаас эхэлдэггүй шүү дээ.

-Квотыг нэмэгдүүлнэ гэдэг гарааны тэгш эрхийг хангаж байгаа гэж та хэлэх гээд байна уу?

-Нэр дэвших гэдэг бол нам өөрөө дотооддоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ бэлдээд гаргах тухай асуудал ярьж байгаа болохоос иргэдийн сонгох эрх рүү орох тухай яриагүй. Дээрээс нь жендерийн чиглэлээр ажилладаг байгууллагууд олон жил судалгааны үр дүнгээс харахад цаг хугацаа өнгөрөх тусам сонсогчид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгахгүйгээр мэдлэг боловсролыг хараад хэн ч байсан сонгодог болчихсон.

Өөрөөр хэлбэл, нийгэм соёлын томоохон өөрчлөлт гараад байгаа. Гэтэл намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна. Сонгууль асар үнэтэй хэвээрээ байгаа.

Бидний нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг харьцуулах юм бол эмэгтэй хүмүүс эдийн засгийн хувьд улс төрийн танил тал сүлжээ, мөнгө хөрөнгийн хувьд эрчүүдээс хойно хэвээрээ байгаа. Энэ бол бодит үнэн. Дээрээс нь ахуйн, асархуйн ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр байна. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг нам дотроос нь гаргаж ирдэггүй, бүтцийн асуудлууд бий. Тэгэхээр намуудаар гаргаж иргэдээр сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх ёстой.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2654076/ энэхүү линкээс үзэх боломжтой.

Ярилцлага: "Магнитскийн актад хүсэлт гаргана"

Давж заалдах шатны шүүхээс иргэн Д.Монголхүүгийн хорих ялыг цуцалж, зорчих эрхийг хязгаарлах ялыг хэвээр эдлүүлэх шийдвэрийг өнгөрсөн сарын 9-нд гаргасан. Түүний цахим гавын ялын хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусна. Хуульд заасны дагуу цахим гавын харьяа бүсээс гадна ажиллах хүсэлт гаргахад Баянзүрх дүүргийн  прокуророос эрхийг нь хясан боогдуулах үйлдэл гаргажээ. Тиймээс энэ талаар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тушаалтнуудыг шүүхэд өгөх болсон талаар ярилцлаа.


-Баянзүрх дүүргийн прокурор дээр гурван цаг шийдвэр, тайлбар хүлээж суулаа гэлээ. Ямар процесс болов?

-2021 оноос хойш үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө гудамжид баривчлагдаж, шоронд хоригдож, хуулийн байгууллагад олон удаагийн байцаалт өглөө. Энэ хугацаанд хувийн амьдрал минь зогсонги байдалд орсон гэхэд хилсдэхгүй. Ажил хийхгүй, байнга хууль, шүүхийн байгууллагаар явна. Эхнэрийн минь нуруун дээр ар гэрийн амьдрал тогтож байна. Тиймээс саяхнаас ажил хайж байгаад орон нутагт ажиллах ажлын байр олсон. Хуулиар цахим гавтай ч ажил хийх, сурч боловсрох, ар гэрийн нөхцөл байдлаас шалтгаалж хаягийн шилжилт хийх зэрэг зохицуулалттай. Тиймээс хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, ажиллах өргөдөл, компанийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж хүсэлтээ өгсөн.

Уг нь зургадугаар сарын 1-нд ажлынхаа эхний ээлжид явах байсан. Гэхдээ зөвшөөрөл гараагүй. Прокуророос нэмэлт шалгах зүйлс байгаа учраас хамаарах бүсээс гарах зөвшөөрөл олгоогүй. Хуулийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэж "ойлголоо" гээд л хүлээсэн.

Нэмэлт шалгах ажиллагаа нь зургадугаар сарын 8-нд дуусч, би ч өглөө ажилдаа явах шаардлагатай болсон. Гэтэл зөвшөөрөл дахин гараагүй. Над руу өнгөрсөн Лхагва гариг буюу 7-ны өдөр залгаж, харьяа бүсээс гарч ажиллах зөвшөөрөл чинь гарлаа, маргааш очиж гарын үсэг зуруулна гэж мэдэгдсэн. 8-ны өглөө гарын үсэг зуруулахаар холбогдох хүмүүс нь ирээгүй учраас дахиад л ажилдаа явж чадаагүй. Шүүхийн шийдвэрийн газар руу залгаад ирж гарын үсэг зуруулах талаар нь асуухад прокурор чинь маяглаад байна шүү дээ гэсэн. Удаа ч үгүй өдөр 13:00 цагийн үед дахин залгаад ирж, гарын үсэг зуруулаад явсан. Миний  хувь хаана байгаа вэ? гэж асуухад "чиний хувь гэж байхгүй" гэх хариулт өгсөн. Уг нь бол прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон надад тус бүр нэг хувь зөвшөөрөл олгосон баримт бичиг байх ёстой. Гэтэл прокурор танилцуулна гэсэн заалттай болохоос зөвшөөрлийг гардуулж өгнө гэсэн хуулийн зохицуулалт байхгүй гэсэн.

Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2654091/ энэхүү линкээс үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-10 213.87.134.108

)) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-10 216.38.195.74

Ardn

Avatar

Нэргүй 2023-06-10 216.38.195.74

-cj;

Avatar

АН-ын ахмад гишүүн 2023-06-10 1.120.106.148

Эрхэи их ухаантан гишүүдээ.Улс төрд нэг л эрэмбэ байдаг.Тэр бол хэдэн удаа сонгогдсон бэ гэдэг эрэмбэ.Өнөрбаяр та энэ эрэмбэд л орох ёстой

Avatar

DR. ADITYA 2023-06-10 197.211.53.126

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Нэргүй 2023-06-10 192.82.73.4

Энэ ногоон малгайтан АН гээд яваад бдг. АН бол МАНаасаа дор, орчин уеийн ногоон малгайтнуудын үүр..

Avatar

зочин 2023-06-10 202.9.46.6

Хулгай луйварт нэр холбогдсон хэнийг ч нам харгалзахгүй эсэргүүнэ 3 үеийн түүх намтар эх орон газар нутгаа гэсэн хүмүүсийг гарагах гаднын гар хөл цэвдэг сэтгэлтэнг дэвшүүлэхгүй эгзэгтэй үе ирлээ ,,,

Avatar

Зочин 2023-06-10 66.181.161.102

А үсгээр эхэлсэн нэртэй удирдлагууд л голлох нь дээ. Хэн байх нь хамаагүй.

Avatar

Зочин 2023-06-10 66.181.161.102

Хулгайд холбогдож байгаагүй, авилгын хэрэгт яллагдагчаар татагдаагүй гэдэг чинь гол шалгуур болно шүү дээ. Хулгайчуудаасаа салцгаая л лаа эхлээд. Энэ 76 хүүрнүүдээс. 10-аад нь үлдвэл үлдэнэ биз. Дараа нь мэдлэг, боловсрол, туршлага гээд явъя. Гэр бүлийн талаар тогтвортой. Тааралдсантайгаа муур нохой шиг сүүлрээд байхгүй байх. Юм үзээгүй царайлаад өлөнтөж дайраад байхгүй гэх мэтээр.

Avatar

Нэргүй 2023-06-10 66.181.161.102

Энэ дөрвөлжин толгойтой хүмүүсийг яана даа.

Avatar

Нэргүй 2023-06-10 103.212.118.69

УИХ-ын гишүүнээр дор хаяж 2 удаа сонгогдсон хүн л эрэмбэд орох учиртай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж