Төрийн бодлого анхан, дунд шатанд амжилттай хэрэгжиж байж улс орон хөгжинө

Төрийн бодлого анхан, дунд шатанд амжилттай хэрэгжиж байж улс орон хөгжинө

Төрийн бодлого анхан, дунд шатанд амжилттай хэрэгжиж байж улс орон хөгжинө

Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороодын Засаг дарга, удирдлагууд оролцсон "Шинэ сэргэлтийн бодлого – Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа.  Тус зөвлөлдөх уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сум, 1613 баг, 204 хороодын удирдлагууд оролцож байна.
"Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны анхан шатны байгууллагын хүчин чармайлт, үүрэг оролцоо нэн чухлыг энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэв. Төрийн бодлого анхан, дунд шатанд амжилттай хэрэгжиж байж улс орон хөгжинө. Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050”хөгжлийн бодлогын эхний арван жилийн зорилт болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ бодлого амжилттай хэрэгжих эсэх нь та бидний хүчин чармайлт, хамтын ажиллагаанаас шалтгаална. Алсын хараатай, нэг зорилго, нэг бодлогын төлөө санаачилгатай, оролцоотой, хариуцлагатай ажиллаж байж үр дүнд хүрнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Тухайлбал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийг эрчимжүүлснээр экспортын хэмжээ нэмэгдэж, хил гааль, тээвэр ложистикийн гацаа аажмаар арилж байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авлига, хээл хахуультай тэмцэх “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж, төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоход анхаарч, төрийн мэдээллийг шилэн, үйлчилгээг цахим болгох зэрэг шинэчлэл хийснээр эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувийн өсөлттэй гараад байна. Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол анх удаа төсвийн орлого давж биелснээр тодотгол хийж байна. Төрийн анхан шатны байгууллагууд иргэддээ нээлттэй, иргэдээ сонсдог, ярилцдаг байх ёстой. Зөв хандлагын өөрчлөлт төрийн анхан шатны байгууллагаас эхлэх ёстой гэв.

Үргэлжлүүлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засаглал” бодлогын хүрээнд хийгдэж буй шинэчлэлийн талаар танилцууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж эрх мэдлийн төвлөрлийг бууруулан, бодлого хэлэлцдэг, шийдэл ярилцдаг парламент бий болох эхлэл тавигдлаа. Төрийн мэдээллүүдийг ил тод байршуулж эхэллээ, төрийн өмчит компаниудад шинэчлэл хийж эхэллээ,  төрийн байгууллагуудад процессын дахин инженерчлэл хийж байна. Үүний үр дүнд иргэд чанартай үйлчилгээ авах ёстой юм. Үүнд бүх шатны төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын оролцоо туйлаас чухал гэдгийг онцоллоо. Мөн ухаалаг засаглал, ухаалаг бүтэц, цахим Монгол, чадварлаг ёс зүйтэй төрийн алба, хүний эрхийг дээдэлсэн нийгэм, авлигагүй засаглал зэрэг 5 зорилтыг урт хугацаанд дэвшүүлсэн байна.

 

Ухаалаг засаглалын хүрээнд яг одоо улс төрийн тогтолцооны багц шинэчлэлийг хийж байна. ҮХӨ-ийг баталж, түүнийг дагасан хуулиудад өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Эрх мэдлийн төвлөрөлийг бууруулж, бодлогын парламент болох эхлэлийг тавьсан байна.

Тэгвэл ухаалаг бүтцийн хүрээнд төр бизнесийнхэнтэй өрсөлддөг бус дэмждэг байх бодлогыг баримталж байна. Шаардлагагүй ажил үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлж, ТӨК-иудын шинэчлэлийг хийж эхэлжээ. Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэлийг хийж, үүний үр дүнд иргэд чанартай үйлчилгээ авч, төрийн албан хаагчид сэтгэл ханамжтай ажиллахад чиглэгдэх юм.

 

Мөн цахим монгол зорилтын хүрээнд E-Mongolia системээр төрийн 82 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Удахгүй “Цахим аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг тодотголоо. Орон нутагт тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэн төрийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьдралын чанар, хэв маягийг өөрчлөх зорилготой уг зорилтод бүх шатны Засаг дарга нар идэвхтэй оролцох шаардлагатайг онцлов. ЧАДВАРЛАГ, ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБА зорилгын хүрээнд орон нутагт ажиллаж байгаа Төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20-100% нэмэхээр болсон. Ингэж байж чанартай үйлчилгээ, ёс зүйг шаардах боломжтой юм. Нөгөө талд улс төрд нөлөө бүхий хүний хамаарал бүхий этгээд төрийн албаны удирдах албан тушаад эрхлэхгүй байх, аливаа сан, тендерт оролцохгүй байх зэрэг хуулийн заалтуудыг тусгахаар ажиллаж байгааг мэдэгдлээ.

Хүний эрхийг дээдлэсэн зорилтын хүрээнд Хүний эрхийг хангах Үндэсний хороог байгуулж, хүний эрхийг хангах 2023-2027 оны төлөвлөгөөг баталжээ. Анх удаа Хүний эрхийн үндэсний индексийг боловсруулж байгааг зарлалаа.

Эцэст нь авлигагүй засаглалын хүрээнд Засгийн газраас 5Ш хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Шүүр ажиллагаа гэхэд төрийн албан дахь хууль бус томилгооны эсрэг ажиллаж одоогоор 1421 мэдэгдэл хүргүүлж, 481 хүнийг ажлаас чөлөөлж, 27 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан байна.

 

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, зорилго алсын харааг төрийн бүхий л шатаны удирдлагуудад нэгдсэн байдлаар хүргэх, хамтдаа урагш тэмүүлэхийн тулд уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан байна. Зөвлөлдөх уулзалтын үеэр  үндэсний судалгааны нэгдсэн платформыг www.sudalgaa.gov.mn нээлээ. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын болон мэргэжлийн байгууллагуудаас хийсэн судалгааны сан үүгээр бүрдэж, олон нийтэд нээлттэй болж байна. Тус платформыг эрдэмтэн судлаачид, шийдвэр гаргагчид, оюутан сурагч, бизнес эрхлэгч хэн бүхэн ашиглах, санал сэтгэгдлээ үлдээж бусадтай хуваалцах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.191.84

Turiin ajliig horoonoos ehel Tuhain nutag deeree ezen ni bh yostoi Odoo bol baigaa ugui ni medegdehgui humuus durtai gazartaa durtai baishin savaa dur bmeden barij bn

Avatar

DR. ADITYA 2023-06-09 197.211.53.126

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долл

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.160.49

Наадах зорилтоо хэрэгжүүлье гэвэл ирэх сонгуулиас эхлээд "цүнх баригчдыг" төрийн албанд шагналын журмаар томилдогоо болих хэрэгтэй!!! Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан хоёр санаа нийлж үүнийг хэрэгжүүл!!! Тэгвэл төрийн албан эрх биш цэвэрших шинж орж эхлэх байх??!!

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж