Энэ жил 40-өөд мянган шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.09-нд нийтлэгдсэн

Энэ жил 40-өөд мянган шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ

Энэ жил 40-өөд мянган шалгуулагч ЭЕШ өгөхөөр  бүртгүүлжээ

ЭЕШ эхлэхэд 6 хоног үлдсэнтэй холбоотой бид Боловсролын үнэлгээний төвийн Хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяраас тодруулахад, "Энэ жил 39500гаад сурагч төгсөж байгаагаас 35 мянгаас 36 мянган шалгуулагч өмнөх оны 4 мянгаас  5 мянган шалгуулагчтай цуг 40-өөд мянган шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Энэ сарын 15ны өдөр Монголын түүх хичээлээр 10:00 цагаас элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх ба  шалгуулагч 9 цагт өөрийн шалгалт өгөх газар ирсэн байх шаардлагатай бөгөөд  шалгуулагч дараах 4 бичиг баримт зайлшгүй авчирсан байх ёстой Үүнд:

-Иргэний үнэмлэх

-Бүрэн Дунд Боловсролын гэрчилгээ

-Суудлын хуваарь

-Бүртгэлийн дугаар

Боловсролын үнэлгээний төвөөс харандаа,баллуур гэх мэт шаардлагатай зүйлсийг хангадаг тул эдгээр бичиг баримтаас бусад зүйлийг авчрах шаардлагагүй. Шалгалт явагдаад дууссаны дараа шууд засалтаар дүн оноог харах боломжтой эцсийн дүн оноог 24 цагийн дараа цахим сайтад байршуулдаг. Дүн оноотой батламж хуудсыг ecc.mn emongolia.mn цахим сайтаас харах,хэвлэж авах боломжтой" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж