Украиныг “Их-20”-ийн уулзалтад урихгүй

Украиныг “Их-20”-ийн уулзалтад урихгүй

Украиныг “Их-20”-ийн уулзалтад урихгүй

“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт ирэх есдүгээр сард Энэтхэгийн Шинэ Делид болно. Уг уулзалтад Украиныг урих төлөвлөгөөгүй байна. “Энэ уулзалтад гишүүн орнууд болон бидний урьсан байгууллагууд оролцоно. Бид бүлгийн тэргүүнээр сонгогдмогцоо жагсаалтаа зарласан” гэж Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкар хэлжээ.

ОХУ нь “Их-20”-ийн гишүүн мөн ч Украин гишүүн биш. Гэхдээ өнгөрсөн онд Индонезийн Бали аралд болсон чуулга уулзалтад Зеленский урилгаар оролцсон билээ. Түүнчлэн тавдугаар сард болсон “Их-7”-гийн уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Зеленский нар уулзсан.

Энэ удаагийн уулзалтын гол хэлэлцэх сэдэв нь Украин дахь дайн, дэлхийн хүнсний хомсдол, шатахууний нийлүүлэлт зэрэг юм.

Энэтхэг улсын хувьд Хүйтэн дайны холбоотон ОХУ-тай худалдааны харилцаагаа бэхжүүлсээр байна. Тийм ч учраас Оросоос түүхий нефть худалдаж авсаар байгаа билээ. Мөн батлан хамгаалахын техник хэрэгслийнхээ 60 хувийг Оросоос авдаг.

Харин Украин улс дөрөвдүгээр сард эмийн хангамжаар тусламж үзүүлэх хүсэлтийг Энэтхэгт тавьсан. Энэ дагуу Энэтхэг улс Украинд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж болон сургуулийн автобус нийлүүлэх болжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-09 202.126.89.192

зөв шдээ. ногоон хүнийг байранд нь тавих хэрэгтэй

Avatar

Зочин 2023-06-09 101.113.154.61

Украйн их 20 д багтахгүй юм чинь юу гэж урих билээ. Зеленский гэж гөлгөн нохой эрхэлж гүйцэх юмаа

Avatar

Энэтхэг бол Оросын үнэнч холбоотон. 2023-06-09 66.181.181.124

Тэгэхээр тэгнэ л дээ.

Avatar

DR. ADITYA 2023-06-09 197.211.53.126

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2023-06-09 213.87.130.237

~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж