“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалт ирэх есдүгээр сард Энэтхэгийн Шинэ Делид болно. Уг уулзалтад Украиныг урих төлөвлөгөөгүй байна. “Энэ уулзалтад гишүүн орнууд болон бидний урьсан байгууллагууд оролцоно. Бид бүлгийн тэргүүнээр сонгогдмогцоо жагсаалтаа зарласан” гэж Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкар хэлжээ.
ОХУ нь “Их-20”-ийн гишүүн мөн ч Украин гишүүн биш. Гэхдээ өнгөрсөн онд Индонезийн Бали аралд болсон чуулга уулзалтад Зеленский урилгаар оролцсон билээ. Түүнчлэн тавдугаар сард болсон “Их-7”-гийн уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Зеленский нар уулзсан.
Энэ удаагийн уулзалтын гол хэлэлцэх сэдэв нь Украин дахь дайн, дэлхийн хүнсний хомсдол, шатахууний нийлүүлэлт зэрэг юм.
Энэтхэг улсын хувьд Хүйтэн дайны холбоотон ОХУ-тай худалдааны харилцаагаа бэхжүүлсээр байна. Тийм ч учраас Оросоос түүхий нефть худалдаж авсаар байгаа билээ. Мөн батлан хамгаалахын техник хэрэгслийнхээ 60 хувийг Оросоос авдаг.
Харин Украин улс дөрөвдүгээр сард эмийн хангамжаар тусламж үзүүлэх хүсэлтийг Энэтхэгт тавьсан. Энэ дагуу Энэтхэг улс Украинд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж болон сургуулийн автобус нийлүүлэх болжээ.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ