Гондурасын ерөнхийлөгч Тайваньтай харилцаагаа тасалж, Хятадад айлчлав

Гондурасын ерөнхийлөгч Тайваньтай харилцаагаа тасалж, Хятадад айлчлав

Гондурасын ерөнхийлөгч Тайваньтай харилцаагаа тасалж, Хятадад айлчлав

Гондурасын ерөнхийлөгч Шиомара Кастро өнөөдөр Шанхайд хүрэлцэн иржээ. Гондурасын төрийн тэргүүг дипломат холбоотон байсан Тайваниас хөндийрсөнөөс хойш Хятад дахь анхны айлчлалаа хийсэн нь энэ.

Айлчлал нь зургадугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд  Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж, "хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг хамтдаа төлөвлөнө" гэж  Синьхуа агентлаг мэдээлэв.

Гондурас өнгөрсөн гуравдугаар сард Хятадтай албан ёсны харилцаа тогтоож, Тайваниас харилцаагаа тасалсан юм.

Өөрийгөө захирдаг Тайванийг салан тусгаарласан муж гэж Хятад улсаас үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр эргүүлэн авахаа анхааруулсан. Мөн дипломат түншүүддээ Тайбэйтэй албан ёсны харилцаа тогтоохыг хориглодог.

Тайванийн тусгаар тогтнолыг эрхэмлэдэг Цай Инвен 2016 онд ерөнхийлөгч болсноос хойш арлыг  дипломат байдлаар олон улсад хүлээн зөвшөөрөх тэмцлээ эрчимжүүлсээр байна. Гэтэл үүнээс хойш Хятад улс Тайванийн хуучин холбоотон байсан есөн улсыг олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай кампанит ажлаар өөртөө урвуулж чадсан.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-09 213.87.130.237

~~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-09 66.181.182.125

Хондурас улс .

Avatar

Зочин 2023-06-09 103.212.119.125

Гондурас

Avatar

Зочин 2023-06-09 87.209.200.156

Za manaihaan orj irj heruulee ehleerei.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж