Гондурасын ерөнхийлөгч Шиомара Кастро өнөөдөр Шанхайд хүрэлцэн иржээ. Гондурасын төрийн тэргүүг дипломат холбоотон байсан Тайваниас хөндийрсөнөөс хойш Хятад дахь анхны айлчлалаа хийсэн нь энэ.
Айлчлал нь зургадугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзаж, "хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг хамтдаа төлөвлөнө" гэж Синьхуа агентлаг мэдээлэв.
Гондурас өнгөрсөн гуравдугаар сард Хятадтай албан ёсны харилцаа тогтоож, Тайваниас харилцаагаа тасалсан юм.
Өөрийгөө захирдаг Тайванийг салан тусгаарласан муж гэж Хятад улсаас үздэг бөгөөд шаардлагатай бол хүчээр эргүүлэн авахаа анхааруулсан. Мөн дипломат түншүүддээ Тайбэйтэй албан ёсны харилцаа тогтоохыг хориглодог.
Тайванийн тусгаар тогтнолыг эрхэмлэдэг Цай Инвен 2016 онд ерөнхийлөгч болсноос хойш арлыг дипломат байдлаар олон улсад хүлээн зөвшөөрөх тэмцлээ эрчимжүүлсээр байна. Гэтэл үүнээс хойш Хятад улс Тайванийн хуучин холбоотон байсан есөн улсыг олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай кампанит ажлаар өөртөө урвуулж чадсан.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ