"Манагал констракшн"-ийн барьсан дотуур байрны чанаргүй барилгыг нураана

Хуучирсан мэдээ: 2023.06.09-нд нийтлэгдсэн

"Манагал констракшн"-ийн барьсан дотуур байрны чанаргүй барилгыг нураана

"Манагал констракшн"-ийн барьсан дотуур байрны чанаргүй барилгыг нураана

Хэнтий аймгийн Баянхутаг суманд  баригдаж байсан 40 ортой дотуур байрны барилгын ажлыг чанарын шаардлага хангахгүй гэх шалтгаанаар түр хугацаанд зогсоожээ. Хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй тус барилгын ажлыг зогсоохыг сумынхны зүгээс цахим хуудастаа бичсэн. Үүнтэй холбоотой мэдээллийг тодрууллаа.

Дотуур байрны барилга угсралтын явцад эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн учраас зогсоох шийдвэр гаргасан бөгөөд гүйцэтгэгч "Манагал констракшн"-ийн  зүгээс мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Тус дотуур байрны барилгын ажлыг 2021 оны наймдугаар сард  шавыг нь тавьж байсан бөгөөд хоёр давхар, 600м.кв барилгын гүйцэтгэгчээр “Манагал констракшн” ХХК шалгарч, улсын төсвөөс 829 сая төгрөг төсөвлөгджээ. Тухайн үед шав тавих ёслол сүр дуулиантай болсон ч гүйцэтгэлийн явцад зогсох эрсдэл үүссэн байна. Гүйцэтгэгчээр шалгарсан компанийн хувьд өмнө нь төрийн хэмжээний хоёр том төслийн тендерт шалгарч байжээ.

Тодруулбал, 2018 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын 240 суудалтай Соёлын төвийн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгарч байж. Харин дараагаар нь 2021 онд дээрх дотуур байрны барилгын ажлыг гүйцэтгэхээр болсон байна.

Гэвч өнөөдрийг хүртэл барилгын ажил дуусаагүй, эхлүүлж орхисон байдал нь стандартын шаардлага хангаагүй, чанаргүй байна гэх асуудлыг дагуулж байгаа учраас дээрх суманд баригдаж байгаа дотуур байрны барилгыг нураах шийдвэр гарчээ. Харин дахин тендер зарлах эсэх нь тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ТэнэглэлТэнэглэл
14
ХарамсалтайХарамсалтай
14
БурууБуруу
8
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж