ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр жил бүрийн наймдугаар сард засвар үйлчилгээг 15 хоногийн хугацаанд хийдэг. Тэгвэл тус үйлдвэр энэ жил бүтэн сар засвар хийхээр болсон гэх мэдээлэл байна. Монгол Улс энэхүү үйлдвэрээс бензин шатахуунаа авдаг учраас бүтэн сарын зогсолтоос шалтгаалан бензиний хомсдолд орж болзошгүй гэх мэдээллийг салбарынхан сануулж байна.
Хэдийгээр Ж.Ганбаатар сайд түлшний үнэ 200 төгрөгөөр буурсан тухай мэдээлэл чуулганы хуралдаанд өгсөн ч хэрэвзээ ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр бүтэн нэг сар засварт орвол хомсдлоос болж эргээд нийлүүлэлтийн үнэ нэмэгдэж магадгүй байна. Тэгвэд дотоодын жижиглэн борлуулалтын үнэд нөлөөлөх, импортлогчдод үнийн зөрүүтэй алдагдал үүсэх нь гарцаагүй. Тиймээс зарим уул уурхай, барилгын компаниуд түлш нөөцлөх болсноор импортлогчид жижиглэнгийн худалдаандаа хязгаарлалт тогтоох вий гэсэн болгоомжлол ч байна.
Холбоотой мэдээ