Нэг хэсэг нь цалин, тэтгэврээ нэмүүлэхийг шаардаж, нөгөө хэсэг нь цалин, тэтгэвэр нэмэх төр засгийн бодлогыг шүүмжилж байна. Мэдээж, хэн хэнийх нь зөв.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сараар биш өдрөөр өсч, нэг килограмм үхрийн махыг иргэд “Хүчит шонхор” зах дээрээс 25 мянган төгрөгөөр авч идэж байна. Энэ нь хөдөлмөрийн хөлсний таван хувьтай тэнцэх мөнгө. Тэгвэл гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оноос 50-100 дахин нэмэгдсэн. Зайлшгүй шаардлагатай эмийн 94 хувийнх нь үнэ 50-80 хувиар өссөн гэхчилэн цалин цаас болжээ.
Сарын цалин тэтгэврээ урдаа барих уу, ардаа барих уу, эмээ авах уу, махаа авах уу гэж суугаа ахмад настан, тэтгэмжийнхэн Засгийн газрын шийдвэрт гомдохгүй нь лав.
Нөгөө талдаа Сангийн сайд нэг гараараа мөнгө, нөгөө гараараа инфляци тарааж байна гэх шүүмжлэл үнэний ортой. Монголд цалин, тэтгэврийн сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсгөдөг амь бөхтэй бичигдээгүй хууль үйлчилсээр ирсэн. Нэг ёсондоо улсын төсвөөсөө хувь, хувьсгалгүй тэжээгдэж амьдардгийн гаж илрэл.
Засгийн газраас өргөн барьсан, УИХ дээр ид хэлэлцэгдэж, эдийн засагт эерэг, сөрөг хүлээлт үүсгэсэн тодотголоор төсөв нийтдээ 1.8 их наяд төгрөгөөр тэлэхээр байна. Өөрөөр хэлбэл,
- 996 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд
- 396 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхэд
- 167 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоход болон өнгөрсөн хугацаанд олгоогүй мөнгийг нөхөж олгоход
- 187 тэрбумыг нийслэлийн автозамуудыг холбоход
- 89 тэрбумыг зорилтот халамж нэмэхэд зарцуулах аж.
Хятад улсын “тэг ковид” бодлого тус улсаас экспортын 90 хувь, импортын 80 хувийн хамааралтай Монголын эдийн засагт хүнд цохилт болсон юм. Экспорт нь Баяннуурын даргын үзэгний үзүүрэс, импорт нь Эрээний түшмэдийн үзэмжээс хамаарах болсон Монголыг ямартай ч Хятад цэрэн танкаар эзлэхгүй болохыг цар тахал бидэнд бодитоор нь ойлгуулсан. Аливаа муу зүйл ч сайн талтай гэж энэ.
Бүтэн гурван жил хилийн хориг тавьсан Хятад улс 2023 оны нэгдүгээр сард тэг ковид бодлогоо дуусгаж буйгаа зарласнаар Монголын экспортын гарц сайжирсан. Гэхдээ Орос-Украины дайны хямралын сөрөг нөлөөлөл Монголд одоо мэдрэгдэж байна. Гэсэн хэдий ч тоон үзүүлэлтүүдээс харахад эдийн засагт үүр тэмдэгэрч эхэлсэн нь сайны дохио юм.
Жишээ нь, манай эдийн засаг 2020 онд -4.6 хувиар агшсан бол 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Хагас жилийн байдлаар төсвийн орлого 1.1 их наяд төгрөгөөр давжээ.
Экспорт, импортын гарц сайжирсан нь эдийн засагт эерэгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Нөгөө талдаа далд эргэлдэж байсан авлига, хулгайн мөнгө ил болсноор эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх болсон байна.
Ирэх сонгуулийн компанит ажлаа эрх баригч нам эхлүүлсэн мэдээж. Гэхдээ тэтгэврийн нэмэгдэлд зарцуулах 396 тэрбум, тэтгэмж, халамжийн нэмэгдэлд өгөх 89 тэрбумыг албан тушаалтнуудын төрийн өмч, төсвийн хөрөнгө болгоноос хэдэн зуун саяас хэдэн арван их наядаар нь тоносонтой харьцуулах юм бол “чихрийн мөнгө” төдий.
Хөгжлийн банкны зээлийн баримтыг ил тод болгоогүй байсан бол 1.6 их наяд төгрөг “нохойн” замаар орох байсан нь ойлгомжтой. Тэгвэл алдагдсан нүүрсний хохирлын хэмжээ гэхэд 40 их наяд. Төрийн нэг даргын гэрт 10 тэрбум төгрөг сул хэвтдэг гэвэл түүнээс том даргын гэрт хэд байгааг хэлэхэд хэцүү.
Энэ мэт эрх мэдэлтнүүдийн экспорт, импортын дундаас зувчуулдаг, хулгайлдаг байсан хөрөнгө мөнгийг эдийн засагт эргэлдүүлж иргэдийнхээ цалин тэтгэврийг нэмж, ажил орлогыг нь дэмжихэд асуудалгүй. Цалин, тэтгэвэр нэмсэн мөнгө гадагшаа гараад оффшорт “нуугдчихгүй”. Гадаадын аль нэг улсад барилга, байшин болоод угаадчихгүй. Эргээд эдийн засагтаа эргэлдэнэ. Жижиг, дунд үйлдвэрүүдийн ашиг орлого ч дагаад өснө. Тэгж ярих юм бол тэтгэвэр, тэтгэмж нэмээгүй өнгөрсөн жилүүдэд тэгээд яагаад юмны үнэ тэнгэрт хадсан юм бэ.
Б.БАТ
Зочин 2023-06-09 202.9.40.2
Нарийн төмөр зам баривал хятадын цэрэг орж ирж магад гэж УИХ дээр АН-ын төлөөлөл болсон хүн ярьдаг байсан. УИХ ч түүнийг нь дэмжсэн шийдвэр гаргасан. Одоо тэтгэвэр нэмснийг АН-ынхан буруу шааж байна. Та нар махны үнээ үндэслэлгүй нэмж байгаа бизнесмен малчидаа л шүүсмжлэх хэрэгтэй байна даа. Засгийн газрыг шүүмжлээд яав вэ дээ. Бүх улс цалин тэтгэвэрээ нэмдэг
DR. ADITYA 2023-06-09 197.211.53.126
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла
Зочин 2023-06-09 103.212.118.43
ЦАЛИН ХӨЛС ТЭТГЭВЭР НЭМЭЭД БАЙХААР ЭНЭ ЗАСАГ УНАХ БОЛОМЖ ХААГДАЖ БАЙНА. ЮМНЫ ҮНИЙГ ХЯЗГААРГҮЙ НЭМЭЭД БАЙВАЛ НЭГ УЧИР УРГАНА ШҮҮ ДЭЭ
Зочин 2023-06-09 219.74.97.208
сайд дарга нар хэт баяжиж,иргэд хэт олноороо ядуурч бна.Сайд дарга нар Шүгэл үлээсэн авилгат,хулгайтай тэмцсэн дүр исгэж АН хэдэн хүнийг Шоронгоор айлгаж Өдөр шөнөгүй рэклам хийж ярихаас өөр хийж байгаа ажил алгаа.Өөрсдийн хулгай бузраа бусдад чихэх,сонгуулийн шоу хмйсээр хулгайлсаар.Иргэд чнь ядуураад бна.Иэр 10 жилийн өмнөх Сайханбилэг гэж Солиорохоо ярихаа болиоч тэр ирлээ шоронд орлоо гд Хулгай луйвар ,багасаад иргэд ын амьдрал сайжрахгүй МАНыхан өөрсдөө одоо хулгайгаа болиочээ.ЦС ,бариач,
зочин 2023-06-09 66.181.177.223
Энэ сэтгүүлч нэртэй оронцогнууд юу боддог юм бол? Толгойнд нь тархи биш ус байдаг байх. Гурил гурилан бүтээгдэхүүний үнэ 50-100 дахин нэмэгдсэн гэнэ. 2000 байсан талх 20000, 3000 байсан кило боорцог 30000 төг болно гэсэн үг л дээ. Юмыг ингэж утгагүй самууруулж болохгүй.
зочин 2023-06-09 66.181.177.223
10 дахин нь 20000, 100 дахин нь 200000 юм шүү.
Зочин 2023-06-09 202.55.188.38
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт нь зөвхөн Монголд байдаг үзэгдэл.Орост бас манайх шиг гэж сонссон.Үүнд төр засаг ямар ч буруугүй.Монголчуудын хувиа хичээсэн арчаагүй зан учиргүй шунал үнийг өсгөж байгаа.Худалдаа эрхлэгчид үнэ өсгөснөөрөө чөтгөрийн тойрог гээчид татагдан ордог.Энэ нь нэг худалдаа эрхлэгч үнээ нэмэхэд нөгөө нэг нь барьцаж нэмэх г.м.
Зочин 2023-06-09 66.181.182.18
Төсвийн энэ нэмэгдэл орлогоосоо улсдаа ганц сайн лаборатори байгуулах юмсан даа.
Зочин 2023-06-09 213.87.130.237
!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-06-09 59.153.112.211
Bandits ruled by the economy
Зочин 2023-06-09 124.158.68.129
Оргио -ийн Тахианы шөлний яс 4800 байснаа шууд 5800 төгрөг болжээ. Тэтгэвэр нэмэгдсэн тэтгэвэрээ аваагүй байхад шүү дээ. Өөр зөндөө барааны үнэ нэмэгдсэн гэсэн. Нэмсэн тэтгэвэрээ буцаагаад ингэж авахаа ЗГ мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
готов 2023-06-09 124.158.65.215
Тахианы "шөлний яс"ны хэмжээний уураг тархитай олон юм донгосолгүй холоо газар очиж х** Наймаачдын орлого хэзээнээс ЗГ-т очдог болсон бэ Юуч мэдэхгүй байж МАН-н амжилтад хорсоод үхэх гэж явахын хэрэг байна уу. Шоронд юмуу шороонд ч юмуу бараалхсан чинь дээрдээ
нэрт 2023-06-09 139.5.216.88
зориудаар хуйвалдаж юмны үнийг өсгөж. жавхлан булгантуях нар мах гурилыг бизнес эрхэлдэг
зочин 2023-06-09 192.82.85.33
хуульгүй улсад амьдарч байна юмны үнэ өсөөд бгаа нь ердөө л шунал шүүдээ
Зочин 2023-06-09 59.153.87.56
инфляци болж байна, тэтгэвэр ямар хамаатай юм
Зочин 2023-06-09 192.82.87.117
Цалин тэтгэвэр НЭМНЭ гэж нэг попроод, НАМЭЖ БНА гэж хоёр пороод, НЭМСЭН шүү гэж гурав попроод байхаа р чинь аргагүй л дээ, хө !
Зочин 2023-06-09 103.161.242.114
яг үнэн
Зочин 2023-06-09 58.232.3.115
ХЭДИЙ ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ Ч ГЭЛЭЭ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ БАРААНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ДЭЭР ХЯНАЛТАА ТАВЬЖ төр төмөр нүүрээ ХЭРЭГЛЭХ Л ЁСТОЙ, ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭХ СУРГААР ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ БОЛОХ НЬ ТУН ТӨВӨГТЭЙ ….
Зочин 2023-06-09 118.221.209.8
120 улсад хятдын тагнуулын байгууллаг илчлэгдсэн байхад та нар яагаад мэдээлэхгүй байна та нар бас хятдын тагнуулуу
Зочин 2023-06-09 118.221.209.8
Монгол эрчүүдэд огт итгэдэггүй. Хүүхдээ хаядаг юм чинь эх орноосоо урвах бол юу ч биш хулгай хийх ч юу ч биш. Гэр бүлээсээ салж байгаагүй хүн сонгодог олон улсын туршлага учиртай
готов 2023-06-09 124.158.65.215
Энхбаяраас бусад бүх ерөнхийлөгч 2-3 авгайтай Эрхэм гишүүд бүгд авгайгаа залуужуулсанНоровын Алтанхуяг өөрөөсөө 17 насаар дүү охин авч суусан
Зочин 2023-06-09 66.181.161.134
50-100 хувь нэмэгдсэн гэдэг чинь 1.5-2 дахин ихэссэн гэсэн үг.
ЗОЧИН 2023-06-09 202.9.46.14
тэтгэвэр нэмэхээс бүр өмнө 3 жилийн өмнө юмны үнэ 2 дахин өсчихсөн шүү дээ. эргээд хэзээ ч буудаггүй гажиг монголд байдаг…
Зочин 2023-06-09 202.126.90.58
энэ өгөр монголчуудийн амьдралыг өөд нь татаж болохгүй . өлөн зэлмуун , өөр хоорондоо хэрэлдээ өгсөж уруудахдаа өөрсдийгөө барьж идэж балбалцаж байвал таарсан хөгнүүд бид хэдэн их хуралын гишүүд л амар амаглан бол хятад дахаар ханьсвалдаа
Зочин 2023-06-09 192.82.90.208
Ковидын аюул, том гүрнүүдийн сөргөлдөөн, дайн бусад олон зүйлээс хамаарч манай эдийн засагт асар хүндрэл учирсан.Экспортын 70 хувийг эзэлдэг БНХАУ-ын хил саяхан нээгдэж, манай эдийн засаг одоо л өндийх шинжид оров. Гадаад худалдаа сэргэж энэ оны 1-р улиралд нилээд ашигтай,цаашид ч нааштай байгаа тул эхний ээлжинд цалин тэтгэвэийг ханшны уналттай уялдуулан нэмэх шийд гаргаад байх шиг.Ардчилагч гэх нөхөд үргэлж үнэнийг гуйвуулж,хоёр хөршөө үзэн ядаж харааж байдгаа боль.
Зочин 2023-06-09 118.221.209.8
Бусад улсад үнэ нэмэх болгондоо зөвүөөрал авдаг тиймдээ үнэ өсөхгүй байна хууль байгаа учраас өсдөггүй