Хятад: Путины залгамжлагчидтай ойр харилцаа тогтоохыг эрмэлзэв

Хятад: Путины залгамжлагчидтай ойр харилцаа тогтоохыг эрмэлзэв

Хятад: Путины залгамжлагчидтай ойр харилцаа тогтоохыг эрмэлзэв

Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар АНУ-ын ноёрхлыг сааруулахын тулд удаан хугацаанд хамтран ажиллаж буй тууштай холбоотон гэж харуулахыг хичээдэг. Гэвч Путин хүнд өвчтэй учир төрийн эргэлт гарч магадгүй гэх цуурхал дэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Хятадын дарга Ши Жиньпин хязгааргүй нөхөрлөлдөө итгэлгүй болсон бололтой. Нэгэн шинжээчийн үзэж буйгаар Ши Жиньпин Оросын ерөнхийлөгчийг залгамжлах магадлалтай хүмүүстэй илүү ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж буй ажээ.

Ши Жиньпин Оросын ерөнхий сайд Михайл Мишустинтэй илүү ойр дотно харилцаатай байгаа гэж Атлантын зөвлөлийн эдийн засагч, ахлах судлаач Андерс Аслунд хэлэв. Ши Жиньпин дөрөвдүгээр сард Москвад айлчлах үеэрээ Михайл Мишустинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн аж. Дараа нь тавдугаар сард Хятадын ерөнхий сайд Ли Цян Мишустиныг Хятадад урьсан. Ингэхдээ Хятад, Оросын айлчлалын ердийн хязгаараас давж, Мишустиныг Ардын их хурлын танхимд хүлээн авч уулзжээ.

"Яагаад Путиныг биш Мишустиныг урьсан юм бэ? Оросын удирдагчийн сэтгэлд нийцээгүй л байлтай" гэж Андерс Аслунд хэлжээ. Мишустин үүний дараа Оросын Аюулгүйн зөвлөлийн дараагийн хуралдаанд оролцоогүй аж. Энэ нь Путины дургүйцлийн нотолгоо гэж үзэж байна.

Гэхдээ Путиныг залгамжлах магадлалтай хүмүүсийн нэрс дунд Михайл Мишустин гэж бараг сонсогдож байгаагүй. Татварын ажилтан байсан тэрбээр Украины дайнд ямар ч үүрэг оролцоогүй нэгэн юм. Мөн дайны талаар огт ярьдаггүй.

Орос, Хятадын улс төрийн ертөнц маш хаалттай байдаг. Тиймээс шинжээчид удирдагчдынх нь сэтгэлгээг уншихын тулд хүйтэн дайны үед бий болсон "Кремлинологи" гэх шинжлэх ухааныг ашигласаар байна. Тухайлбал, Путин өнгөрсөн жил дээд албан тушаалтнуудтай уулзахдаа асар том ширээ ашигласанаас улбаатайгаар Путины талаар олон ч таамаг дэвшүүлсэн байдаг. Путины эрүүл мэндийн талаарх цуу яриа, Украин дахь бүтэлгүйтэл зэргийг харгалзан АНУ, Хятад зэрэг томоохон гүрэн Оросын ирээдүйг янз бүрээр төсөөлж, дотоод улс төр, гадаадад үзүүлэх нөлөөг нь дэнсэлсээр байгаа гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-09 202.9.40.199

Аугаа оросын ирээдүй ч бүрхэг бн ! Ерөнхий сайд Мишүстин, Путиныг залгамлагч да биш, Путинд дургуй, түүний түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ л Ши дарга Мишүстиныг урьсанаар харуулж бга болов уу ! Путины залгамжлагч мэдээж хууль хүчний, тусгай албаны ч юмуу эсвэл цэргийн хүн бх нь ойлгомжтой ! Гэвч Путины засаглалын төгсгөлтэй зэрэгцээд их оросын задрал эхлэхэд бараг бэлэн болоод бх шиг !

Avatar

Нэргүй 2023-06-09 192.82.81.46

Путин минь тэгээд ер нь хэнтэйгээ ханьсаж, итгээд байна даа.

Avatar

Зочин 2023-06-09 66.181.184.16

Маний ойлгосноор бол Путин удахгуй чад хийх юм байна, хятадын хувьд оросын дараагийн удирдагчаар Мишустиныг гэж харж байгаа юм байна, ер нь тэгээд хятадын, Ши даргын дэмжлэгийг авч чадсан нь л орост Путины ор суух нь ойлгомжтой биз дээ

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Заагч 2023-06-09 202.9.46.164

Хог хятад нээх дэвжихгvй байх.Санаа муут сарин хатна Санаа муут наранд хатна гэгчээр хар хятад устах болтугай.

Avatar

Нэргүй 2023-06-09 202.126.88.138

Oros oiriin ued oodlohgui

Avatar

Нэргүй 2023-06-09 59.153.87.56

пүүжгээ чинь албан ба албан бус дан охидуудтай штээ

Avatar

Зочин 2023-06-09 192.82.90.208

Барууны мэдээлэл дан иймэрхүү л гүтгэлэг тараадаг. ОХУ, БНХАУ-ын харилцааг хүйтрүүлж таслаж устгахыг оролддог. Харин ОХУ, дараа нь БНХАУ-ыг устгах дэлхийд ганцаар ноён суух, бүхнийг захирах, бусад орныг колоноо болгон нийгмийн баялагийг нь сорж мөлжиж амьдрах ганц зорилготой. Энэ зорилгоор өөрийгөө ардчилагч гэх этгээдүүдийг орон бүрт буй болгосон.Тэднийг санхүү бусад бүх талаар дэмжиж төрд гарган тоглоомын засгийн газар байгуулдаг.Бусдын эсрэг өөрийн гар хөл болгодог.Жишээ нь Украин бусад орон

Avatar

Зочин 2023-06-09 66.181.184.16

Хаха, орос хятадын уерхэл нэг их урт настай биш байх оо, их удвал орос гэж байхгуй болох аюултай, иванууд хэдий тэнэг ч бас ч гэж арай ч дээ

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.160.10

Тэнэг гичийд эзэн нь бичиж өгдөг бололтой

Avatar

Нэргүй 2023-06-09 203.23.199.183

путины дараагийн заалгамжлагч бол ардчиллыг үнсэн товрог болгон булшлагч байх болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж