Улсын аварга С.Мөнхбат "Альфа медикал" нэртэй спортын сэргээн засах төв байгуулжээ. Иргэд болон тамирчид гэмтлийн мэс засалд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зориулалттай бөгөөд Япон улсын мэргэжилтнүүд бариа засал, хөдөлгөөн заслын эмчилгээ хийж, үйлчлүүлэгчээ хүлээн авч эхэлсэн байна. Тэрбээр "Сүүлийн жилүүдэд барилдааныхаа бэлтгэлийг багасгаж, спортын чиглэлд ажлууд хийх болсон. Үүний хамгийн том ажил нь Монголдоо спортын сэргээн засах эмнэлгийг байгуулах байсан. Тэр мөрөөдлийн дагуу эмнэлэг байгуулан ажиллаж байна. Монголд сэргээн засах эмчилгээний салбар дутмаг хөгжиж, хүмүүсийн ойлголт бага байдаг. Манай тамирчид бэртэл гэмтлээ хурдан эдгээж, бэлтгэлээ үргэлжлүүлэх шаардлагатай. Миний бие үндэсний бөхөөр барилдаж байх хугацаандаа маш олон гэмтэл авч, цаг хугацаа алдсан. Эмчилгээ үр дүнгүй байснаар гэмтэл сэдэрдэг учраас өөрийн биеэр эмнэлэг байгуулж, тамирчдын ирээдүйд хувь нэмрээ оруулж байна. Иргэдийг зөв амьдралын хэв маягт уриалж, эргээд ажил мэргэжилд нь хэвийн оруулах зорилготой" гэдгийг цахим сүлжээгээр дамжуулан хэлсэн юм.




С.Мөнхбат нь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул юм. Тэрбээр 2005 оны аймгийн заан цол хүртсэн бөгөөд 2006 онд аймгийн заан цолтой дөрөв давж, тавын даваанд нэг нутгийн Улсын заан /Улсын арслан/ Б.Ганбатад өвдөг шороодсон. Мөн 2009 онд улсын начин 2010 онд улсын харцага 2011 оны улс хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ойн их баяр наадамд хүчит 1024 бөх барилдсанаас 10 даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат шинээр улсын арслын цолны болзол хангасан Монгол Улсын начин /Монгол Улсын 21 дэх аварга/ Г.Эрхэмбаярыг тус тус даван түрүүлж, Монгол Улсын 20 дахь аварга болсон болсон түүхтэй.
Тэрбээр улсын баяр наадамд найраанд орж үзээгүй, өөрөө найраа хийж байгаагүй, үнэнч шудрага олны хайр хүндлэлийг хүлээсэн аварга юм. Түүхэн яруу алдарт улс хувьсгалын 100 101 жилийн ойд долоо даван их шөвөгт үлдэж 10 дахь удаагаа шөвгөрөн энэ цагийн хүчтэн дундаа 10 даван шөвгөрсөн анхны бөх болсон билээ.
Ингээд түүний амжилтыг дурдвал:
- 2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол
- 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол
- 2009 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол
- 2010 онд Улсын наадамд 6 давж улсын харцага цол
- 2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол
- 2012 онд Улсын наадамд 4-ын даваанд оноолтоор наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст өвдөг шороодсон
- 2013 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
- 2014 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.
- 2016 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
- 2017 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
- 2018 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
- 2019 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
- 2022 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
Зочин 2023-06-09 27.123.214.2
Мөнгөтэй хүн зөв юманд хөрөнгө оуулах нь зөв зөв. Маш сайн менежментийн баг бүрдүүлэх хэрэгтэй. Чадалтай мэргэжилдээ мундаг залуучуудыг цуглуулаад хүний төлөө ажилаарай . Ах дүү, хамаатан садан, танил талаа эмнэлгийн ажилд оролцуулаад эхэлбэл эхлүүлсэн ажил чинь баларна шүү аваргаа. Амжилт хүсье
Зочин 2023-06-09 202.55.188.38
Үнэхээр жудагтай бөх.Юун Батсуурь…
Зочин 2023-06-09 202.126.89.120
Мөнгөтэй хүн бүхэн ЭМСалбар руу дайрч ордог болж дээ
Зочин 2023-06-09 213.87.130.237
!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Zochin 2023-06-09 57.68.130.28
Yer ni hamgiin judagtai, nairaand baga orson ni oilgomjtoi haragddag shuu de. Amjilt husie, bas saihan shine ajil ehluulj baigaam baina.
Уншигч 2023-06-09 216.107.137.14
баахан байшингуудын хажууд барьсан байна даг, сэлүүхэн газар барихгүй дээ.санаа нь сайхан юм даа. аймар үнэтэй биз дээ.
Зочин 2023-06-09 192.82.87.117
Бөх, морьны тайлбарлагчид гэж хэдэн боловсролгүй юм нууд нэг тэнэг юм яриад байдагийн ! Монгол Улсын 20 дахь аварга гэнээ, энэ чинь буруу ш дээ ! Морин уралдаан ы тайлбарлагчид бас ялгаагүй тэнэгтнээ. 1921 оноос өмн ө Монгол Улс гэж байгаагүй юм шиг, байсан ч наадам хийж бөх барилдаж, морь уралдаж байгаагүй юм шиг яриад байдаг нь солиотой хэрэг шүү ! 20-30 жилийн өмнө соц. үед тэгж ярьдаг байсымаа, одоо бид чинь түүхэ э бодитойгоор харж,2032, 122, 102 жилийн ой гэж үзэж бна шүү дээ !
Зочин 2023-06-09 192.82.87.117
Тиймээ, юу ч уншдаггүй, хэт хуучинсаг, хоцрогдсон ноход боловсролтой, эрч хүчтэй залуустаа байраа тавьж өгцгөө !
Ганаа 2023-06-09 66.181.161.245
2020онд начин төрүүлсэн, Өнгөрсөн жил Хангайд бууж өгсөн шүү дээ. Энэ бүхэн багагүй мөнгө гэж ойрын хүрээнийх нь хүмүүс ярьдаг даа. Их пиар сайтай аварга даа.
Зочин 2023-06-09 202.21.96.212
Мөнхбат аварга шиг жудагтай, нийгмийн хариуцлагыг ухамсарладаг олны танил ховор шүү. Атаархуу хүмүүс шүү нээрээ, коммент үлдээж байгаа хүмүүс, та нар бол гуйлгачид байхдаа таарсан хүмүүс.
Зочин 2023-06-09 59.153.114.114
sain bna
Зочин 2023-06-09 202.9.40.47
ХАЯГ ?????
Зочин 2023-06-09 66.181.161.134
Нүүрсний хулгайгаас олсон мөнгөөрөө юу?
XAXA BARILDAJ BAYJAAD BHIIN BAIRLDDAGCH YMU BIZNES HI BHAAR 2023-06-09 202.179.21.237
xaxaxaxaxa ymar bayan ym be yu hiij bayajsan boloo barildaad bayjaad bhiin oilgohgui ymaa MONGOLD
Зочин 2023-06-09 192.82.83.30
Монголоороо нэрлэвэл хэтэрхий доошоо ороод, аваргын нэр төрийг гутаах гээд байгаа юм уу?! Монголоороо байцгаая л даа!
Бадам 2023-06-09 64.119.16.6
ДОРЛИГЖАВЫН ХӨРӨНГӨ МӨНГӨ энд явж байна даа
Нэр 2023-06-09 202.126.89.196
Монгол нэр л өгнө биз дээ
Зочин 2023-06-09 103.212.116.200
Дундговийн залууг дийлэхгүй начин болгоод нөгөөдөх нь дахиж 5 даваагүй, аварга дахиж 5 илүү даваад гоё ш дээ
Зочин 2023-06-09 66.181.160.20
Ямар бизнес, орлоготой хүн юм? Миний мэдэхийн насаараа л бөх барилдсан хүн. Бөхийн бай шагналаар ийм эмнэлэг босохгүй нь тодорхой. Бизнес хийдэг л байх. Ямар бизнес хийдэг юм бол?
Зочин 2023-06-09 66.181.181.135
ачаа тээвэр газар тариалан гэх мэт олон салбарт бизнес хийдэг нийгмийн хариуцлага өндөртэй сайн залуу сайн ч бөх энэ тэндэхийн хандив тусламжинд гар татдаггүй буян сайн хийж явдаг хүн шүү
Зочин 2023-06-09 103.10.23.189
Энэ харин үнэн үг байна. Баруунтуруунд тариа хурааж авдаг гэж сонссон юм бна. Хавар нь очиж тариагаа тариад намар хурааж авдаг юм болов уу.