Аварга С.Мөнхбат эмнэлэг байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.09-нд нийтлэгдсэн

Аварга С.Мөнхбат эмнэлэг байгуулжээ

Аварга С.Мөнхбат эмнэлэг байгуулжээ
Улсын аварга С.Мөнхбат "Альфа медикал" нэртэй спортын сэргээн засах төв байгуулжээ. Иргэд болон тамирчид гэмтлийн мэс засалд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зориулалттай бөгөөд Япон улсын мэргэжилтнүүд бариа засал, хөдөлгөөн заслын эмчилгээ хийж, үйлчлүүлэгчээ хүлээн авч эхэлсэн байна. Тэрбээр "Сүүлийн жилүүдэд барилдааныхаа бэлтгэлийг багасгаж, спортын чиглэлд ажлууд хийх болсон. Үүний хамгийн том ажил нь Монголдоо спортын сэргээн засах эмнэлгийг байгуулах байсан. Тэр мөрөөдлийн дагуу эмнэлэг байгуулан ажиллаж байна. Монголд сэргээн засах эмчилгээний салбар дутмаг хөгжиж, хүмүүсийн ойлголт бага байдаг. Манай тамирчид бэртэл гэмтлээ хурдан эдгээж, бэлтгэлээ үргэлжлүүлэх шаардлагатай. Миний бие үндэсний бөхөөр барилдаж байх хугацаандаа маш олон гэмтэл авч, цаг хугацаа алдсан. Эмчилгээ үр дүнгүй байснаар гэмтэл сэдэрдэг учраас өөрийн биеэр эмнэлэг байгуулж, тамирчдын ирээдүйд хувь нэмрээ оруулж байна. Иргэдийг зөв амьдралын хэв маягт уриалж, эргээд ажил мэргэжилд нь хэвийн оруулах зорилготой" гэдгийг цахим сүлжээгээр дамжуулан хэлсэн юм.
С.Мөнхбат нь Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул юм. Тэрбээр 2005 оны аймгийн заан цол хүртсэн бөгөөд 2006 онд аймгийн заан цолтой дөрөв давж, тавын даваанд нэг нутгийн Улсын заан /Улсын арслан/ Б.Ганбатад өвдөг шороодсон. Мөн 2009 онд улсын начин 2010 онд улсын харцага 2011 оны улс хувьсгалын түүхэн яруу алдарт 90 жилийн ойн их баяр наадамд хүчит 1024 бөх барилдсанаас 10 даваанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат шинээр улсын арслын цолны болзол хангасан Монгол Улсын начин /Монгол Улсын 21 дэх аварга/ Г.Эрхэмбаярыг тус тус даван түрүүлж, Монгол Улсын 20 дахь аварга болсон болсон түүхтэй.
Тэрбээр улсын баяр наадамд найраанд орж үзээгүй, өөрөө найраа хийж байгаагүй, үнэнч шудрага олны хайр хүндлэлийг хүлээсэн аварга юм. Түүхэн яруу алдарт улс хувьсгалын 100 101 жилийн ойд долоо даван их шөвөгт үлдэж 10 дахь удаагаа шөвгөрөн энэ цагийн хүчтэн дундаа 10 даван шөвгөрсөн анхны бөх болсон билээ.
Ингээд түүний амжилтыг дурдвал:

 

  • 2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол
  • 2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол
  • 2009 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол
  • 2010 онд Улсын наадамд 6 давж улсын харцага цол
  • 2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол
  • 2012 онд Улсын наадамд 4-ын даваанд оноолтоор наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст өвдөг шороодсон
  • 2013 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2014 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.
  • 2016 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2017 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
  • 2018 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
  • 2019 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.
  • 2022 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж