Бритто карт зах зээлд нэвтэрснээсээ хойш олон төрлийн үйлчилгээний байгууллагуудаар дамжуулан харилцагчдадаа буцаан олголт өгсөөр ирсэн. Товчхондоо CASHBACK хөтөлбөрийг зах зээлд тренд болгосон юм. Тэгвэл өнгөрсөн 3 сараас эхлэн New Juulchin Tours болон Tapatrip -тай хамтарснаар BRITTO TOUR хөтөлбөрөө эхлүүлсэн.
BRITTO TOUR хөтөлбөр эхэлснээр тус аяллын компаниудаар аялж буй бүх хүмүүс Бритто картыг бэлгэнд авч байгаа. Мөн аялж явахдаа төлбөр тооцоогоо Бритто картаараа хийгээд л урамшуулалд нь олон олон газрын эрхийн бичгээр шагнагдаж байгаа шүү. Тодруулбал, Бритто картаа гадаадад уншуулсан гүйлгээний дүн 2,000,000₮ -с дээш болоход л урамшууллын эзэн болох юм. Урамшууллын эздээ сар бүрийн эхний 7 хоногт тодруулна. Аялаад амраад урамшууллын эзэн болоорой.
Ийнхүү эхний ээлжийн BRITTO TOUR хөтөлбөрийн урамшууллын эзэд маань бэлгээ гардан авлаа. Та ч мөн аялалд гарахдаа New Juulchin Tours болон TAPATRIP -г сонгон үйлчлүүлж Бритто карттайгаа аялаарай.
Дэлхийн хаана ч төлбөр тооцоогоо хийхэд Бритто карт танд найдвартай тусална.
Бритто карт нь:
- Найдвартай, олон улсын PCI-DSS стандартыг хангасан
- Олон улсад төлбөр тооцоогоо чөлөөтэй хийх боломжтой
Таныг гадаадад аялах хугацаанд хамгаалахын тулд:
- 1 цагт 3 удаа 1 пос дээр картаа уншуулсан болон
- 1000$-с дээш дүнтэй эрсдэлтэй гүйлгээ картаар хийхэд банкнаас таныг картаа өөрөө ашиглаж байгаа эсэхийг заавал баталгаажуулдаг.
- Баталгаажуулахдаа банканд бүртгэлтэй мэйл, утасны дугаар эсвэл бүртгэлтэй утасны дугаараа холбосон бусад сошиал сувгууд руу тань ханддаг.
/Viber, WhatsApp, WeChat гэх мэт/
Карт баталгаажуулах явцад таны карт түр идэвхгүй болбол гадаадаас дараах арга хэмжээг аваарай.
- ХХБ-ны Viber, WhatsApp, Wechat зэрэг суваг руу 99001977 дугаараар холбогдох
- Callcenter@tdbm.mn мэйл хаягт хүсэлт явуулах
- (976) 70161988 дугаарт шууд залгах
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Холбоотой мэдээ