"Дарга нарын хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй"

Хуучирсан мэдээ: 2023.06.09-нд нийтлэгдсэн

"Дарга нарын хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй"

"Дарга нарын хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй"

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын Ардчилсан намын төлөөлөл Төрийн ордонд өнөөдөр /2023.06.09/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбатын үйлдсэн хэргийн талаар мэдээлэл хийнэ. Мөн тавдугаар сарын 31-ний шөнө 25 хүн угаартаж, найман хүн нас барсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байна. Энэ мэдээллийг бид Өдрийн сонинд ярилцлага өгсөн Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтний ярилцлагаас авлаа. Өнөөдөр ийм мэдээлэл цацагдаад байхад албан ёсны байгууллагуудаас ямар ч мэдээлэл өгөхгүй, татгалзаж байна. УИХ-ын дэд даргын хувиар мэдээлэл авахаар хандахад мэдээлэл олдохгүй байна. Надад буруу мэдээлэл өгч байна. Төр засгийн хариуцлага гэж байна уу. Ил тод байдал алдагдсан байна. Эдгээр нас барсан найман хүний гурав нь бага насны хүүхэд байсан гэдэг мэдээлэл байна. Би өнөөдөр холбогдох байгууллагуудыг ард иргэдийнхээ өмнө гарч, үнэн зөв мэдээлэл өгөх хүсэлтийг гаргаж байна. Сайжруулсан шахмал түлшний асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Зарим мэдээллээр он гарснаас хойш 1739 хүн угаартаж, 46 хүн нас барсан гэжээ. Холбогдох хүмүүс мэдээлэл өгөхийг хориглож, айлгаж байна. Би энэ асуудлыг орхихгүй ярина. МАН-ын гишүүд нэг ч удаа дуугарахгүй байгаа нь эгдүүцлийг хүргэж байна.

Хоёрт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогчийн үйлдсэн бузар гэмт хэрэг олон улсад Монголын нэр хүндийг гутааж байна. Энэ хүмүүс БНСУ-д монгол соёлоо сурталчлах нэрээр айлчилж, хүчингийн хэрэг хийдгээ сурталчилж байгаа юм уу. Тиймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон хувиасаа ийм асуудал гаргахгүйн төлөө тэмцэхгүй бол хэн дуртай нь хүчингийн хэрэг хийж, хэн дуртай дарга нь эх орныхоо нэрийг гутааж, хүчирхийлэл хийхийг зөвшөөрөхгүй" гэв.

Нийслэлийн төсвөөс жил бүр татвар төлөгчдийн мөнгөөс утаагүй түлшний хэрэглээ, гэр хорооллыг барилгажуулах төслүүдэд маш өндөр төсөв баталдаг. Өнгөрсөн 2021 онд 30.2 тэрбум, 2022 онд 34.5 тэрбум, 2023 онд 39.4 тэрбум төгрөг төсөвлөдөг байна. Харамсалтай нь өнөөдөр айл өрхүүд утаагүй түлшний асуудлаас болж хагацал үзэж байна гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж