БНСУ 50 хоногийн хугацаатай шалгалт, баривчилгаа хийнэ

БНСУ 50 хоногийн хугацаатай шалгалт, баривчилгаа хийнэ

БНСУ 50 хоногийн хугацаатай шалгалт, баривчилгаа хийнэ

Өмнөд Солонгосын Хууль зүйн яам зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 31-нийг хүртэл 50 хоногийн хугацаанд эрчимжүүлсэн шалгалт, баривчилгаа явуулах болсноо өчигдөр /2023.06.08/ мэдэгдлээ.

Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар "Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт бага гэлтгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна Өмнөд Солонгосоос албадан гаргаж, нэвтрэх эрхийг нь тодорхойгүй хугацаагаар хориглоно. Ингэснээр хар тамхи, мансууруулах бодисыг хууль ёсны болгож зөвшөөрсөн улсын иргэдээр дамжуулан энэ төрлийн худалдаа дэлгэрэхийг хориглож байна" гэжээ.

Түүнчлэн "Гадаадын иргэдийг хууль бусаар оршин суух, ажилд орохыг дэмжсэн аж ахуйн нэгжүүдэд хатуу арга хэмжээ авч, зохих журмын дагуу ажиллана" гэдгийг Хууль зүйн сайд Хан Дун Хун хэлэв.

Улсын дээд прокурорын газраас мэдээлснээр энэ оны эхний гурван сард нийт 4124 хүн хар тамхитай холбоотой хэргээр баривчлагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар өссөн үзүүлэлт юм. 4124 хүний 454 нь буюу 11 хувь нь гадаадын иргэн байсан. Тодруулбал, 140 тайланд, 115 хятад, 112 вьетнам, 30 америк иргэн байжээ. Өнгөрсөн Лхагва гаригт л гэхэд Зүүн өмнөд Азийн улсаас олон улсын шуудангаар хууль бус бодис зөөвөрлөж, тайланд ажилчдын дунд тарааж байсан хар тамхины сүлжээг Инчон хотын цагдаа нар илрүүлжээ. Нийт 82 хүнийг энэ хэрэгтэй холбоотойгоор баривчилсан байна. 

50 хоногийн шалгалтад Хууль зүйн яамнаас гадна Хөдөлмөр эрхлэлтийн яам, Газар, дэд бүтцийн яам, Тээврийн яам, Үндэсний цагдаагийн газар, Солонгосын эргийн хамгаалалтын алба хамтарч оролцоно.

Эх сурвалж: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-09 73.225.77.210

Манайхан бас Франц, Канад, Солонгосчууд монголын уул уурхайн салбарт оролцоход нь хязгаарлалт хийвэл яасан юм? Юм л болбол газраа ухдаг.

Avatar

Нэргүй 2023-06-09 202.179.26.142

бнсу бол гэр бүл салалтын үүр болсон газар олоон хүүхээд гэр бүл салалтын золоос болж байн шүү дээ наанчин гэр бүлийн нандийн бүхнийг үгүү хийж байга газар шүү дээ бие холдхоор сэтгэл холдон гэдэиг үнэн үг үр хүүхдүүдээ элэг бүтэн амдруулий эцэг их чүүд минь

Avatar

Нэргүй 2023-06-09 202.9.40.199

Гол нь хар тамхи түүний хэрэглээтэй холбоотойгоор л гадныханыг саатуулах ажиллагаа зарлаж бган бн ! Энэ тай, веьтнамчууд бол толгой дарааллан хар тамхичид шүү дээ !

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.161.109

,Цыц,яя@* ZzzQ@#!,`

Avatar

sain baina 2023-06-09 202.21.108.25

huuli bus ajillagsadiig huu hamj barivchlah heregtei.

Avatar

Нэргүй 2023-06-09 106.102.128.77

тэнэг бөөс ах дүү, хамаатан садан, найз нөхдөөс чинь хэн нэгэн хараар ажиллаж амьдралаа авч яваа байлгүй дээ

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Иргэн 2023-06-09 194.12.36.220

Хурган дарга нар Солонгос улсад Монголын нэрийг ёстой шившиг болгож байна даа. Нэг л дарга нэртэй орк дарга нар аа

Avatar

Irgen 2023-06-09 194.12.36.220

Идэж ууж татварын мөнгөөр туйлж байгаа дарга нартаа яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ? Яагаад толгой нь илээд суугаад байдгийн бэ? Шүүх прокуророо, авилгатай тэмцэх газрынхаа. Та нар Монгол улсын ард иргэдийг боол болгохыг хүсээд байгаа юм уу даа. энэ та нарын зорилго уу?

Avatar

Өмнөд Солонгос одоо Дэлхийн хамгийн виз чангатай улс болсон. 2023-06-09 192.82.76.139

South Koreans are very strict about immigration and have become a strict visa country.

Avatar

Өмнөд Солонгос одоо Дэлхийн хамгийн виз чангатай улс болсон. 2023-06-09 192.82.76.139

Солонгосчуудын зөв шүү хууль бус ажилчдыг Солонгосоос албадан хөөж гаргах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж