"Тамгагүй төр" жүжгийн дууг дуучин С.Тэнгэр дуулжээ

"Тамгагүй төр" жүжгийн дууг дуучин С.Тэнгэр дуулжээ

Яруу найрагч, зохиолч Б.Лхагвасүрэн агсны "Тамгагүй төр" жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа  найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийг ирэх арваннэгдүгээр сард "Монгол хаан" нэртэйгээр Английн театрын төв "West End"-д тоглох хувилбараар нь Улсын драмын эрдмийн театр тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний өдрүүдэд дахин тоглож буй. Жүжгийн дууг Өвөр Монголын алдарт дуучин С.Тэнгэр дуулжээ.

"Тамгагүй төр" жүжгийг 2022 онд УДЭТ-ын тайзнаа 117 удаа тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тухайн үед нийт 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолж байсан бөгөөд энэ хугацаанд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэх мэдээлэл ч цацагдсан.

Энэхүү жүжгийг 2023 онд тохиох Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо толилуулах юм. “Херо энтертайнмент” нь Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ, жүжигчин, продюсер А.Баярцэцэг, Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа нарын үүсгэн байгуулсан “Мактуб” продакшн, Британийн “Wild Yak” продакшнтай хамтран уран бүтээлийн төлөвлөгөө, маркетингийн стратегийг боловсруулахаар ажиллаж байна гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тэнэг баймааргүй байна 2023-06-09 203.91.115.49

яг х***а дуу. хөөрхий муу их найрагч минь авсан дотроо хөрвөөхьийдээ

Avatar

Oyuna 2023-06-09 202.179.27.9

Өвөрмонголд дайлуулах айлтай болж дээ зайлуул

Avatar

Иргэн 2023-06-09 192.82.86.166

Манай улсад өчнөөн сайн дуучин байгаад байхад яагаад дуулуулаагүй юм бол

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Будда минь 2023-06-09 202.126.88.203

Mash aylguu muutai duu bainlee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж