Украины сөрөг довтолгоо эхэлсэн гэв

Украины сөрөг довтолгоо эхэлсэн гэв

Украины сөрөг довтолгоо эхэлсэн гэв

Украины арми удаан хүлээсэн сөрөг довтолгоогоо эхлүүлсэн гэж фронтын шугамаас нэрээ нууцалсан ахлах албан тушаалын эх сурвалж мэдэгджээ. Дайралт зүүн өмнөд фронтод төвлөрч байна. Гэхдээ Украины засгийн газар сөрөг довтолгоо эхэлснийг олон нийтэд зарлахгүй гэж тууштай мэдэгдсээр ирсэн.

Оросын албаныхан болон цэргийн блоггеруудын мэдэгдсэнээр, түгшүүрийн дохио олон хоногийн турш дуугарсаар Пүрэв гаригт Запорожьед халдлага гэнэт эрчимжжээ. Украины 1500 цэрэг, 150 хуягт машинтай 47 дугаар механикжсан бригад Оросын хамгаалалтыг нэвтлэхийг оролдсон гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв. 

Каховка усан цахилгаан станцын далан нурсан нь дайны талбараас олны анхаарлыг түр холдуулсан эргэлт болсон гэж үзэж байна. Энэ үйл явдал маш их хохирол учруулахын зэрэгцээ Украины армийн төлөвлөгөөг өөрчилжээ.

Запорожьег довтолгооны гол төв болох магадлалтай гэж эртнээс харж байсан ч Украины арми фронтын өргөн цар хүрээг хамарсан олон удаагийн дайралтаар зорилгоо нуухыг хичээсэн байж болзошгүй. Өмнөд бүс нь Украины аж үйлдвэрийн гол бүсийг Крымийн хойгтой холбосон хуурай замын коридорын нэг хэсэг юм. Энэ хэсгийг сүйтгэж довтолгоог өмнө зүг рүү түлхэх нь сөрөг довтолгооны гол зорилго байж магадгүй аж. Хэрвээ энэ нь үнэхээр сөрөг довтолгооны төлөвлөгөө мөн бол далан сүйрсэн нь довтолгоонд нөлөөлнө гэж барууны шинжээчид үзэж байна.

Бахмут орчимд тулаан төвлөрч байсан бол сүүлийн өдрүүдэд Запорожье орчим руу шилжив. Зүүн Донецк мужид хийсэн цохилт нь Оросын цэргийг Украины гол байгаас холдуулах гэсэн оролдлого байж магадгүй.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Заагч 2023-06-09 202.9.46.164

Фашист украйны дайралт бvр 6-р сарын 1-нд эхэлсэн дараа нь 6-р сарын 2- нд Каховка усан цахилгаан станцын даланг дэлбэлсэн боловч дараагаар нь Оросын цохилтонд хядагдаж эхэлсэн Слава Россия вперед только победа.Победа будет за нами.

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.190.207

слава укр уудаа амжилтаа мэдээлээд байгаарай

Avatar

Нэргүй 2023-06-09 173.66.93.130

За чи дут үмхий согтуу буриадууд ха ха

Avatar

Нэргүй 2023-06-09 203.23.199.183

бүр эрт эхэлсэн ёөрөг довтолгоо яагаад дөнгөж одоо л эхлэж байх юм дээ

Avatar

Зочин 2023-06-09 192.82.90.208

Украины дайралт хэд хэдэн чиглэлээр болсон ч ямарч амжилт олоогүй.Гурван өдөрт 3715 цэрэг,52 танк, 207 хуягт,134 машин, 5 нисэх онгоц ,2 нисдэг тэрэг,48 их б**,53 нисэгчгүй аппаратаа устгуулж бут цохигдлоо гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд хэвлэлд мэдэгдсэн. Украины довтолгоо гэгч нь ийм болно гэдгийг хэн ч тааж хэлнэ дээ.

Avatar

Зочин 2023-06-09 66.181.160.96

Яарах хэрггүй дээ… Тэртэй тэргүй согтуу Орос цэргүүд бие биенээ буудаадд дуусганшдээ

Avatar

Нэргүй 2023-06-09 139.5.218.175

Оросууд,,,,Сансараас 24н цагийн турш ажиглаж Укрууд болон НАТО-ын цэргүүдын хөдөлгөөн байршлыг хянөж байхад Оросуулыг яона гэж яаж бодоэийнааа

Avatar

tegeed buuj ogohiimiu? 2023-06-09 64.119.29.143

tegeed buuj ogohiimiu?

Avatar

Нэргүй 2023-06-09 64.119.24.10

Ее мэдээгvй ш дээ, тэгээд л дайрчлаа. Одоо буцахаас тэгвэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж