Нам наймаалцах асуудлыг хуулиар зогсоож чадах уу?

Нам наймаалцах асуудлыг хуулиар зогсоож чадах уу?

Нам наймаалцах асуудлыг хуулиар зогсоож чадах уу?

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохин байгуулагдах болсон нь жагсаалтын дээгүүр бичигддэг намыг үнэд оруулж, тэрбум, тэрбумын наймаа явж болзошгүй болгожээ. Баттай биш ч УИХ-ын гишүүн Т.Доржхандын ярьснаар бол жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгддэг Монголын ногоон намын “эзэн” удахгүй солигдох нь.  Энэ тохиолдолд УИХ-ын сонгуулийг мөнгөний хамаарлаас багасгах эрх баригчдын хүсэл талаар болж мэдэхээр буй. Учир нь, УИХ-ын сонгууль ойртох тусам халаасны намууд  үнэд орж, мөнгөтэй нь худалдаж авдаг буруу жишиг тогтож мэдэхээр болжээ.

Одоогоор Улсын дээд шүүхэд 36 нам бүртгэлтэй байна.

  1. МАН
  2. Ардчилсан нам
  3. Монголын ногоон нам
  4. Иргэний зориг нам
  5. Монголын Уламжлалын нэгдсэн нам
  6. Монгол Либерал ардчилсан нам
  7. Эх орон нам
  8. Монголын либерал нам
  9. Бүгд найрамдах нам
  10. Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам
  11. Монголын социал демократ нам
  12. Ард түмний нам
  13. Монгол үндэсний ардчилсан нам
  14. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  15. Иргэний хөдөлгөөний нам
  16. Хөгжлийн хөтөлбөрийн нам
  17. Монголын ардчилсан хөдөлгөөний нам
  18. Хамуг Монголын хөдөлмөрийн нам
  19. ХҮН нам
  20. Эх орончдын нэгдсэн нам
  21. Монгол консеравив нам
  22. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам
  23. Ард түмнээ хайрлая нам
  24. Монголын хүний төлөө нам
  25. Үнэн ба зөв нам
  26. Зон олны нам
  27. Дэлхийн монголчууд нам
  28. Ард түмний олонхийн засаглал нам
  29. Их эв нам
  30. Гэр хороолол хөгжлийн нам
  31. Миний Монгол нам
  32. Монгол шинэчлэлт нам
  33. Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
  34. Зүй ёс нам
  35. Ардчилал шинэчлэлийн нам
  36. Иргэдийн оролцооны нэгдэл нам

Тодруулж хэлбэл, Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн энэхүү эрэмбээр улс төрийн намууд УИХ-ын сонгуульд жагсаалтаар бичигдэнэ гэсэн үг.

2012 оны УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор зохион байгуулагдахад Н.Энхбаяр, М.Энхсайхан нар эвсэж, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл нэртэйгээр орж, УИХ-д 11 суудал авч байсан. Тухайн үед аль ч улс төрийн хүчин Засгийн газрыг дангаараа барих суудлыг авч чадаагүй тул олонхийн санал авсан Ардчилсан нам Засгийн газраа байгуулахад тус эвсэл хамтарч байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед эвсэж сонгуульд оролцох асуудал л улс төрийн намууд дунд яригддаг байсан бол энэ удаад мөнгөтэй нь нам худалдаж аваад, улмаар сонгуульд нэр дэвших хүмүүст тойрог, жагсаалт зарж болзошгүй нөхцөл үүссэн нь эрх баригчдын хувьд хуулиа чангаруулж, мөнгөний наймаа явж болзошгүй хийдлийг арилгах шаардлага тулгарч буй юм.

Хэрвээ нам дэлгүүрийн лангуу дээр зарагддаг бараа болж хувирвал ёс суртахуунтай, улс эх орны эрх ашгийг дээгүүр тавьж чадах хүнийг УИХ-д сонгох олны хүсэл талаар болно гэсэн үг.

Иймээс парламент УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсны дараа Улс төрийн намын тухай хуулийгшинэчлэн батална. Шаардлагатай гэж үзвэл өөр бусад хуулиар ч дээрх хийдлийг арилгах зохицуулалт хийж мэдэхээр байна. Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “хуучин санал худалдаж авдаг байсан бол одоо нам худалдаж авч мэдэхээр байна.  Жагсаалтад дээгүүр бичигддэг намыг худалдсан, худалдаж авсан гэдэг мэдээлэл яваад эхэллээ. Энийг яаж зохицуулах вэ гэдгийг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулах. Мөнгөтэй хүмүүс орж ирэхийн тулд бүртгэлээр дээгүүр жагссан намыг худалдан авах ажил гараад эхэлж байгаа нөхцөлд Улс төрийн намын тухай хуулиас гадна ямар хууль байдаг юм газар авахуулахүй байх шаардлагатай” гэдэг байр суурь илэрхийлээд буй.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн “Намууд наймаалцдаг асуудал дээр “Нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно” гэсэн заалт оруулсан. УИХ-аар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсны дараа Улс төрийн намын тухай хуулийн төсөл орж ирнэ. Шаардлагатай гэвэл улс төрийн намын бүртгэлийг дахин цэгцлэх хэрэгтэй. Тийм боломж бий. Нам нэртэй нэг хүний нам ч явж байгаа” гэсэн нь цүнхний намуудыг үнэд оруулахаар нойр нь хүрэхгүй байгаа “шантаажчингууд”-ын хувьд сайн мэдээ биш.

Гэхдээ улсаа хөгжүүлье гэвэл хэтийдсэн энэхүү олон намд тавих шалгуур, шаардлагыг өндөрсгөхгүй бол бодлого дэвшүүлдэг нам үгүй болсон.

УИХ-ын сонгууль дөхөхөөр амь орцгоодог, эсвэл Засгийн газар унагах болохоор хэн нэгний захиалгаар Сүхбаатарын талбайд жагсч, шударга эх орончийн дүрд тоглоцгоох нь олонтаа.

Иймээс сонгодог парламентыг хөгжүүлэх нэг алхам нь улс төрийн намыг худалдаа наймааны хэрэгсэл болгохоос сэргийлэх алхмыг авах зайлшгүй шаардлага тулгарч буй юм.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Элбэдолж 2023-06-09 202.9.40.60

Олон нам хэрэггүй, :-аас дээшгүй нам байна гэж хууль гаргах хэрэгтэ. Нам хатуу гишүүнчлэлгүй, дэмжигчтэй байвал зохино. Намуудын бүртгэлийг хүчингүй болгож ирэх намар 5-аас дээшгүй намыг дахин бүртгэх хэрэгтэй . Бүртгэх журмыг хуулиндаа оруулах ёстой. Гүйцээ.

Avatar

Нэргүй 2023-06-09 192.82.81.46

Энэ нэг балай олон намыг заримыг нь хүчингүй болгох хэрэгтэй. гурван жил дараалан ганц ч суудал авахгүй бол намын нэрийг нь хүчингүй болго. хуурамч гарын үсэг цуглуулаад л нам байгуулчихна. одоо больж үзээсэй. Энэ жил л хязгаарлаж чадахгүй бол ахиад намууд нэмэгдэнэ.

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

))))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-09 192.82.67.30

гишүүний ЖАГСААЛТ бол зарагддаг бараа……нэгч сонгогчийн санал авахгүй нэгч давахгүй сайн бөх түрүү бөхийн цол хүртэж гишүүн болно

Avatar

Бадарч тахар 2023-06-09 192.82.73.157

Нам зарна шүү ! авдар архинаас л өгчихнө ! Улны хүмүүсийн нам !

Avatar

SDJLF,N./N 2023-06-09 66.181.165.89

Ард түмэн намын төрийн хөтөлөрийг харж, биелэх боломжтой эсэх дээр дүгнэлт хийж сонгодог байх нь чухал,

Avatar

ХУУЛЬЧ 2023-06-09 202.179.27.167

НАМУУДЫН НАМАЙЛЦАЛЫГ ЗОГСООХ ГАНЦ ЗАМ ХУУЛИАР ШҮҮ , ЭНЭ УЛС ТӨРИЙН БУЗАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХЫН ТУД ЭРҮҮГЙН БОЛОН БАЙЦААШ ШИЙТГЭХ ХУУЛЬ ,,,ОНЦГОЙ ГОРИМООР ТАГНУУЛ БУСАД ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЧГ ОРОЛЦУУЛЖ МӨРДӨХ БАС ШИЙТГЭХ ЗААЛТ ТОРУУЛЖ БАЙЖ ЗОГСООХ УЧИРТАЙ .,,,,,, ЭНЭ БОЛ УЛС ОРНЫ ҮНДЭНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ҮЙЛДЭЛ ШҮҮ.,,,,,ГАЛТ ТЭРЭГ1990 ОНД ХӨДӨЛСӨН БОЛОХООР , ТЭГЭЭД Ч БҮХ НАМ ТАР ГЭЖ ХАШГАРЧ БАЙГАА ҮЕД ТЭГЭХ ТУСМАА ХАТУУ ТУУШТАЙ БАЙХ УЧИРТАЙ ..

Avatar

Erdemten Merged Uls Tord Or. 2023-06-09 202.126.90.26

Chadna

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-06-09 66.181.177.226

Яагаад гэвэл, ЗӨРЧСӨН эсэхийг тогтооход арай хялбар байдаг бол НИЙЦСЭН эсэхийг тогтооход илүү төвөгтэй, илүү өргөн хүрээг хамраад хэрэглэгдэх магадлалтай тул маргаан гарах талтай. Цэц зөрчсөн тухай шийдвэр гаргавал хуулийн үйлчлэл тэр даруй зогсох ёстой. Харин нийцээгүй тухай шийдвэр гаргавал хуулийн үйлчлэл тэр даруй зогсох боломжгүй.ИЙМЭРХҮҮ ЯЛГААНУУДЫГ САЙТАР ТУНГААГААРАЙ. Ингэж чадвал УИХ-ын гишүүд ҮХЦ яагаад зөрчөөгүй гэсэн мөртлөө нийцээгүй гэдэг дүгнэлт гаргаад байна гэхээ болино.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2023-06-09 66.181.177.226

Жишээ нь, ҮХЦ-ийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна гэсэн Цэцийн хуулийн заалт, ТАТХ-ийн жинхэнэ албан хаагчийн тэтгэврийн насны дээд хэмжээ 65 байна гэсэнтэй нийцээгүйгээс нэгдсэн ойлголтгүй, зөрчилтэй байдал үүсээд байгаа. Иймээс Цэцийн хуульд Цэц зөвхөн, хууль, бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л хянана гэх үү, эсвэл нийцсэн эсэхийг мөн хянана гэх үү гэдгийг сайтар тунгаах хэрэгтэй

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ҮХЦ-ийн нэгэн дүгнэлтийн тухайд 2023-06-09 66.181.177.226

ЗӨРЧСӨН, НИЙЦЭЭГҮЙ гэсэн хоёр үгийн утга нь манай төрийн албанд өөр өөрөөр ойлгогдож хэрэглэгддэг байсан. Хууль нь Үндсэн хуулийг, ЗГ-ын тогтоол нь Үндсэн хууль, бусад хуулийг, Сайдын тушаал нь хууль, ЗГ-ын тогтоолыг зөрчсөн бол ЗӨРЧСӨН гэж үзнэ. Үүнийг БОСОО ХАМААРАЛ гэнэ.Харин ЗӨРЧИЛТЭЙ буюу НИЙЦЭЭГҮЙ гэдэг нь ихэнхдээ хоёр хуулийн, эсвэл ЗГ-ын хоёр тогтоол хоорондоо зөрчилтэй буюу нийцээгүйгээс хууль хэрэглэгээнд янз бүрээр ойлгогдож хэрэглэгдэхийг хэлнэ. Үүнийг ХЭВТЭЭ хамаарал гэнэ.

Avatar

Нэргүй 2023-06-09 124.158.68.129

НАМ зардаг, авдаг хүмүүс бол адгийн шааруудын хийдэг ажил. Хуулиар хааж зогсоох ёстой. Ингэж байж шинэчлэл утга учиртай болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж