Төсвийн тодотголын талыг цалингийн нэмэгдэлд зарцуулна

Төсвийн тодотголын талыг цалингийн нэмэгдэлд зарцуулна

Төсвийн тодотголын талыг цалингийн нэмэгдэлд зарцуулна

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 19,049.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 5,359.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,425.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.6 хувийн алдагдалтай байхаар заасан. Монгол Улсын Засгийн газраас экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний олборлолт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгах чиглэлд “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсээ БНХАУ-ын талтай хамтран ажиллаж, биржээр дамжуулан “хил” нөхцөлөөр ил тод, нээлттэй борлуулж эхэлсэн. Үүний үр дүнд Монгол Улс 2023 оны эхний 4 сард экспортолсон нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн оны эхний 9 сарын хэмжээтэй дүйцсэн нь 2023 оны эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хүргэж, цаашид эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр тодотгов.

Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц 10 хувиас дээш түвшинд байгаа тул Засгийн газраас инфляцын сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн учраас Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа.

Төсвийн тодотголоор 1.896 тэрбум төгрөгөөр төсөв тэлэх тооцоо гаргасан байна. Тухайлбал,

  • 996 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд
  • 396 тэрбум төгрөгийг тэтгэвэр нэмэхэд
  • 167 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгоход болон өнгөрсөн хугацаанд олгоогүй мөнгийг нөхөж олгоход
  • 187 тэрбумыг нийслэлийн автозамуудыг холбоход
  • 89 тэрбумыг зорилтот халамж нэмэхэд зарцуулах юм байна.

Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн доод хэмжээ нэмэгдэх үед гарсан алдааг засахад энэ удаагийн төсвийн тодотгол чиглэж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тододгов. Төрийн албан хаагчийн суурь дундаж цалинг сая төгрөг болгож байна. Мөн салбараас хамааран ялгаатай нэмэгдсэн байгааг анхаарах хэрэгтэй" гэв.

Тэтгэвэр нэмэгдэхгүй хүмүүс:

  • Архиваас 161 мянган хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа
  • Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс
  • Ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608 мянган хүн. Энэ хүрээнд 38 тэрбум төгрөг төлсөн ч одоо хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан.
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон хүн.
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол нэмэгдэхгүй.

Энэ удаагийн төсвийн тодотголоор нийт нэг их наяд, 896 тэрбум төгрөгийн тодотгол хийх гэж байна. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинд зарцуулах тооцоо гарчээ.

Монгол Улс 2012 оноос хойш 2012, 2018, 2019 оныг эс тооцвол бүх онд 1-2 удаа төсвөө тодотгож ирсэн нь төсвийн бодлого тогтворгүй, төсвийн тооцоолол бодитой бус байсныг илтгэж буй юм. Төсвийн тодотголын батлагдсан он цагийг харуулбал:

  • 2012 оны төсөв
  • 2013 оны төсөв 2013.10.25-нд тодотгол 1 удаа
  • 2014 онд 2014.05.23, 2014.12.18-нд 2 удаа
  • 2015 оны төсөв 2015.01.23, 2015.10.30-нд 2 удаа
  • 2016 оны төсөв 2016.09.09-нд 1 удаа
  • 2017 оны төсөв 2017.04.14, 2017.10.26-нд 2 удаа
  • 2018 онд тодотгоогүй
  • 2019 онд тодотгоогүй
  • 2020 онд 2020.08.28 1 удаа
  • 2021 онд 2021.07.07 1 удаа
  • 2022 онд 01.31, 2022.04.29-нд 2 удаа тус тус тодотгож байв.Ямартай ч төсөвт тодотгол оруулсан жилүүдийн жагсаалтын эгнээ 2023 оноор нэмэгдэх нь. Анх удаагаа зарлагаа нөхөх гэж биш орлогоо хувиарлахад зориулагдсан төсвийн тодотгол болж түүхэнд тэмдэглэгдэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.182.18

Төсвийн энэ нэмэгдэл орлогоосоо улсдаа ганц сайн лаборатори байгуулах юмсан даа.

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-09 202.21.111.170

Нийгмийн даатгал төлөхөө больцгоое. Сайн дураа төлсөн хүнийг хохь чинь гэж байна. Малчин , хувиараа хөдөлмөр эрхлэгч нарыг хохь чинь гэж байна. 2008, 2012 оны УИХ сонгуульд МАХН, АН хоёрын мөрийн хөтөлбөрт "Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, гадаадад оршин суугчид сайн дурын даатгалд" хамруулна гэж тусган иргэдийн санал авч төрийн жолоог авсан Та нар өнөөдөр "хохь" гэж хэлж байна. Нарийн ухаж тооцвбол биднээс хураасан мөнгийг УИХ, ЗГ гишүүд идсэн шүү.

Avatar

ШУДАРГА БАЙЦГААЯ. 2023-06-09 59.153.84.77

Тэтгэврийн нэмэгдэлд дараах секторыг хамааруулахгүй гэдэг нь САНХҮҮГИЙН ШУДАРГА БАЙДЛЫН ЗАРЧИМД нийцсэн зөв шийдвэр болжээ.
Сайн дураараа НД-ын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн;
Ажилласан жилийнхээ ТД-ын шимтгэлийг нөхөж төлсөн 608 мянган хүн 38 тэрбумыг төлсөн ч одоогоор 2.0 их наядыг тэтгэвэрт авсан;
Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль /2015/-ийн дагуу ТД-ын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэвэр тогтоолгосон;
Малчин, хувиараа ХЭ-ийн ТД-ын шимтгэлийг нөхөн төлж тэтгэвэр тогтоолгсон хүмүүс.
Браво

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.160.9

Үйлээ үзэж олсон хэдээсээ харамлан байж төлсөн татвар төлөгчдийн мөнгийг эх захгүй, эзэнгүй мөнгө мэтээр үрэн таран хийж, ард түмэнд тусах ачгүй цүнх баригчдыг тэжээхэд зарцуулах нь туйлын моральгүй, увайгүй зан шүү!! Татвар төлөгчдийн мөнгийг ариун дархан зүйл гэж үздэг хандлага хэзээ бий болох юм бэ?? Ингээд байх юм бол бид татвар төлөхөө болимоор байна?!!

Avatar

Зочин 2023-06-09 192.82.90.208

Бүү солиор.Эзэнгүй мэт үрэн таран хийх гэгч бол гүтгэлэг.Үүний ихэнх нь Эрүүл мэнд,боловсрол, батлан хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, хөрөнгө оруулалт зэрэг улс ардын аж ахуйн хамгийн тулгамдсан зүйлд зарцуулж байгаа. Төрийн байгууллагын орон тоо цалин бусад зардлыг аль болохоор хэмнэж байна. Тэгээд ч энэ нь төсөвт өчүүхэн бага хувь эзэлдэг.Төр муулах з****г болгож болохгүй

Avatar

Нэргүй 2023-06-09 192.82.74.12

Шаагаарай муу Оюутолгойн гөхөөний хүүхэн минь төрийн албан хаагчдаа багасгаач нэг бол улсаараа төрд ажиллая. хувийн хэвшил чинь дампуурлаа нийгмийн даатгал татварыг нь төлөх гэж шээс минь. хувийн хэвшлээ мөлхүүлчихээд та нар жаргаанаа МАНгаруудаа. 2024 онд бүгд зайлнаа.

Avatar

yumnii unee buulga darga naraa 2023-06-09 202.55.188.99

tsalin nemehee boliochee. hogshchuuliin tetgeveriig bol nemj bolnoo hoorhiis

Avatar

Нэргүй 2023-06-09 202.131.238.26

чи тэгвэл өөрөө төсвийн цалингаар төсөвт ажил. сургууль, цэцэрлэг багшгүй, эмнэлэг эмч сувилагчгүй болоод байна. цэрэг цагдаагийн залуучууд бөөн бөөнөөрөө солонгос явж байна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж