Хятадын тагнуулын байгууламжийг Кубад барина

Хуучирсан мэдээ: 2023.06.09-нд нийтлэгдсэн

Хятадын тагнуулын байгууламжийг Кубад барина

Хятадын тагнуулын байгууламжийг Кубад барина

Хятадын тагнуулын байгууламжийг арал дээр барихыг Куба зөвшөөрчээ гэж тагнуулын албаны хоёр эх сурвалж CNN агентлагт мэдээлэв. Энэ нь АНУ-ын зүүн өмнөд хэсгийн цахим харилцаа холбоог чагнаж болохуйц нөхцлийг бүрдүүлнэ гэж болгоомжилж байна.

АНУ энэ төлөвлөгөөний талаар өнгөрсөн долоо хоногт мэдсэн гэж эхний эх сурвалж мэдээлсэн бөгөөд Хятад улс тандалтын байгууламжийг барьж эхэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Өөр нэг эх сурвалжийн хэлснээр, Хятад улс нь Кубатай зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн боловч барилга байгууламж барих талаар ямар ч хөдөлгөөн гараагүй байна гэв.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өчигдөр мэдэгдэл хийхдээ, мэдээллийш үнэн зөв биш гэсэн тайлбарыг өгчээ. Харин Кубын Гадаад хэргийн дэд сайд Карлос Фернандес де Коссио уг мэдээллийг үгүйсгэсэн бол Хятадын талаас “гүтгэлэг” гэж нэрлэжээ.

Хятад улсаас АНУ-ын цахим харилцаа холбоог тагнах оролдлого хийсэн анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн Хятадын  бөмбөлгүүд нь тагнуулын мэдээлэл цуглуулах чадвартай байсан гэж эх сурвалжууд CNN агентлагт мэдээлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж