“Намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна”

“Намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна”

“Намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна”

Хуульч Х.Номингэрэлтэй УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгагдсан эмэгтэй гишүүдийн квотын асуудлаар ярилцлаа. 


-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцлээ. Уг хуулийн төслийн гол өөрчлөлтийг юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмж тогтолцоог 78/48 байхаар баталлаа. Түүнтэй холбоотой сонгуулийн дүрэм өөрчлөгдөж байна. Ялангуяа нэр дэвшигчдийн тоо өснө. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд гишүүдийн тоог 40 хувиар нэмсэн. Төлөөллийг нэмэгдүүлж, олон янзын нийгмийн бүлгийн төлөөллийг хангана гэж ярьсан. Тиймээс дараагийн алхам нь сонгуулийн тухай хуульд баталгаажуулах хэрэгтэй.

Монгол Улс нэгэнт Үндсэн хуулиа өөрчлөн томоохон засаглалын өөрчлөлт хийж байгаа бол жендерийн квотоо одоо байгаагаас ахиулах ёстой.

Дор хаяж 40 хувьд хүргэх нь чухал. Бидний хамгийн том ялгаа хүйс шүү дээ. Энэ нь нэр дэвших гараа юм. Шууд сонгогдоно гэсэн үг биш юм. Дараа нь тойрогтоо очиж ажиллана, иргэдээр шүүлгэнэ. Бодит байдалд өнөөдрийн улс төрийн орчин ямар билээ. Тэгш гараанаас эхэлдэггүй шүү дээ.

-Квотыг нэмэгдүүлнэ гэдэг гарааны тэгш эрхийг хангаж байгаа гэж та хэлэх гээд байна уу? 

-Нэр дэвших гэдэг бол нам өөрөө дотооддоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ бэлдээд гаргах тухай асуудал ярьж байгаа болохоос иргэдийн сонгох эрх рүү орох тухай яриагүй. Дээрээс нь жендерийн чиглэлээр ажилладаг байгууллагууд олон жил судалгааны үр дүнгээс харахад цаг хугацаа өнгөрөх тусам сонсогчид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгахгүйгээр мэдлэг боловсролыг хараад хэн ч байсан сонгодог болчихсон.

Өөрөөр хэлбэл, нийгэм соёлын томоохон өөрчлөлт гараад байгаа. Гэтэл намууд эмэгтэйчүүдийг мөнгөгүй учраас дэвшүүлэхгүй байна. Сонгууль асар үнэтэй хэвээрээ байгаа.

Бидний нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг харьцуулах юм бол эмэгтэй хүмүүс эдийн засгийн хувьд улс төрийн танил тал сүлжээ, мөнгө хөрөнгийн хувьд эрчүүдээс хойно хэвээрээ байгаа. Энэ бол бодит үнэн. Дээрээс нь ахуйн, асархуйн ажил эмэгтэйчүүдийн нуруун дээр байна. Энэ тохиолдолд эмэгтэйчүүдийг нам дотроос нь гаргаж ирдэггүй, бүтцийн асуудлууд бий. Тэгэхээр намуудаар гаргаж иргэдээр сонгох, сонгогдох эрхийг эдлүүлэх ёстой.

-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог яагаад нэмэгдүүлэх ёстой юм бэ. Зарим нь авлига буурч, нийгмийн олон асуудлыг шийдэж чадна гэх зүйлийг ярьдаг?

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар жишээ авч яръя. Гэр бүлийн хүчирхийллийн бол хүнд сэдэв. Бусад улс орнуудтай харьцуулахад Монголд гэр бүлийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийлэл асар өндөр байгааг судалгаа харуулдаг. Энийг ойлгуулахын төлөө зарцуулсан 30 жилийг танхимд 40 эмэгтэй байсан бол бид хэдэн жилийн дотор хийх байсан бэ. Энийг л яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн тодорхой бүлгийн асуудлыг мэдрэхгүй, туулаагүй эрчүүд ойлгохгүй учраас эрчүүд дээр очиж тэнд төрөх эмнэлгийн асуудал ийм байна, энд хүүхдийн боловсрол ийм байна, хүрээлэн буй орчин ийм байгаа учраас эрэгтэй эмэгтэйгүй хохироод байна гэдэг асуудлыг яриад байгаа юм. Үүнийг эмэгтэйчүүд амьдралаараа туулж байгаа учраас илүү мэдрээд ач холбогдол өгөөд ойлголцоход хурдан байна.

Гэтэл эрчүүд “за болно доо” ч гэдэг юм уу “эхнэр зохицуулах юм чинь болно доо” гээд байдаг. Энэ нь амьдралын чанарын өдөр тутмын хүмүүсийн аз жаргалтай холбоотой асуудлууд юм.

Ганц энэ биш эмэгтэйчүүд уул уурхай эдийн засаг мэдээллийн технологийн салбарт олон эмэгтэйчүүд гарч ирчихсэн. Салбарын дунд, ахисан шатны мэргэжилтнүүд бий болчихсон. Ийм хүмүүс шийдвэр гаргагч болох ёстой. Ерөнхийдөө тэгш бус байдалтай холбоотойгоор улс төрийн шийдвэр гаргах шатанд очиж чадахгүй хэвээрээ байна. Үүнийг улс орнууд бодит байдал дээр квотоор давдаг. Цаг хугацаа өөрчлөгдөхийг хүлээдэггүй.

-Намууд эмэгтэйчүүдээ дэмжих тал дээр ямар саналтай байна вэ? 

-Намууд сонгуульд яаж оролцох уу эрэгтэй, эмэгтэй хүмүүсээ хэрхэн оролцуулах уу гэдэг нь цэвэр УИХ-ын сонгуулийн тухай хуулиас хамаарна. Жендерийн мэдрэмжтэй бодлого хэрэгжүүлээд илүү олон эмэгтэйд үүд хаалгаа нээх гэх мэтчилэн явж болно.

Гэхдээ тогтолцооны шударга бус байдал буюу мөнгөнөөс хэт хамаарсан байдал хэвээр байвал хэчнээн эмэгтэй мундаг хүмүүст үүд хаалгаа нээгээд яах юм. Нэр дэвшилтийн зардал, дөрвөн жил тойрогт ажиллах эрхээ авах асуудлыг “давж”чадах эмэгтэйчүүд ховор байна. Нөгөө талаас эмэгтэй гишүүдтэй холбоотой шүүмжлэл нийгэмд байдаг.

-Эмэгтэй гишүүдийн тоог нэмснээр ямар өөрчлөлт гарах бол?

-Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүст “doublestandart” буюу хоёр янзаар ханддаг. Эмэгтэй хүмүүсийг илүү ажил хэрэгч, илүү бүтээлч, сахилга баттай байхыг шаарддаг. Энэ нийгмийн үзэгдэл. Иргэд улстөрчдөд, тэр дундаа эмэгтэйчүүдэд шүүмжлэлтэй ханддаг. Нийгмийн дээр дурдсан асуудлыг 17 эмэгтэйгээс нэхээд байдаг. Энэ хүмүүс чинь байнгын хороонд суухаараа нэг байнгын хороонд 2-3 эмэгтэй байх жишээтэй.  Тэгээд харахад, энэ хүмүүс жин дарагч биш байхгүй юу.

Бодит байдалд эрчүүдээс асуудлаа нэхэх ёстой байхгүй юу. Олон нийт  эсрэгээрээ эрчүүдээс нэхэх асуудлаа эмэгтэйчүүдээс нэхээд байдаг.

Гэтэл танхимд 40 хувь эмэгтэй ороод ирвэл бодлогын хүрээнд ямар том жин дарах вэ. Нөгөө талаар 40 хувь эмэгтэй гэдэг нь 126-ийн 50 гаруй нь эмэгтэй гэсэн үг. Энэ эмэгтэйчүүдийг хэн царай зүсийг нь хараад байж байх вэ. Цөөхөн учраас илүү нүдэнд өртөж шүүж хараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-06-09 202.21.100.210

Эм хүн төр барина гэж ч юу байхав. Хүүхдүүдээ өсгөөд хоолоо хийгээд л сайхан цайгаа чанаад л эх эцэгээ асраад л дэлгүүр хоршоо эргүүлээд л за за тэгээд та нарт минь ажил их бий шүүдээ.. Төрд гарч худал үнэн, хэрэгтэй хэрэггүй юм ярьж чадсан чадаагүй үг хэлж амьтны доог болж яаадагийн. та нар минь эрчүүдийг хэзээ ч барахгүй шүүдээ. Тэрний оронд идсэн идээгүй эрчүүд байвал багасагч болов юм хийнэ. "БИБЛИ 121-ийн дээрээсээ …… мөр" гүйцээ

Avatar

Нэргүй 2023-06-09 79.237.240.183

хуцаараа муу новшоо.

Avatar

Нэргүй 2023-06-09 202.126.88.214

Босоо Ундрам ботокс б**в ггээд хүүхнүүдийг яая гэж байхад янтгар хатны тоог нэмэхгүй ард түмэн дэмжэхгүй

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.185.72

erguu atsnuud altsaaj hevtejheed busadiig buruutgahaa boli sdaa ve durgui hured baih yum buh yumn deer erchuudig buruutgan uursduu doodh deedhee udirdaj bai , erguu atsnduud durgui hureed bna shuu niigmeerei ta nard

Avatar

БИТГИЙ ЭРГҮҮТ ӨМБҮҮНҮҮДЭЭ 2023-06-09 103.57.92.86

ЭМЭГТЭЙЧҮҮД УИХ-Д СУУГААД ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ. ХИЙЖ Ч ЧАДАХГҮЙ НЬ НОТЛОГДСОН ҮНЭН.

КВОТ НЬ 10% БАЙХАД Л ХАВААСАГ. ОЛОН ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ, ЗӨВ ХҮН БОЛГОЖ ӨСГӨХ АРИУН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЦГЭЭ.

Avatar

zochin 2023-06-09 192.82.89.246

huurhii dee bas l neg goridlogo teesen huuhen Uuruu sanaatai Genet l jigteohen uhaantai tsarailchihiin Haaguur yu hiij yavaad genet garaad irev dee Niigend heregtei buteesen hiisen yum
bnauu Huirhii Huurhii

Avatar

Zochin 2023-06-09 202.131.251.130

emegtei gishuudgui uchir ene uls hogjihgui baina geed baahan huuhnuud dvehuulsen n yu bolov, torgonii hee, gal togoonii s** xcandal, huuhed huchirhiilel ene ter geed ogt oligotoi yum hiihgui baina shuu dee.

Avatar

Эсрэг 2023-06-09 95.12.218.28

Эмэгтэйчуудээс асуудал нэхсэн хэн байгаа юм. Хэсэг нехдийн санаагаа олонхийнх болгох гээд л ярих юм. Манайд Харин ч боломж байгаа. Одоо байгаа ээмэгтэй гишууд юу хийсэн бэ. Цеедеегуй л байлтай. Харин ч монголд эмэгтэйчууд нь илуу боловсролтой болчихсон. Толгойгоо л ажиллуулах цаг. Хучээр хийлгэсэн зуйл олигтой юм болдоггуй

Avatar

Зочин 2023-06-09 203.23.199.2

Намын нэр дээр дөрөөлөөд УИХ-д л орохыг бодож байхын. Өөрсдөө нам байгуулаад нэр дэвших нь нээлттэй л байгаа ш дээ.

Avatar

Нэргүй 2023-06-09 103.229.176.140

100% emegteichuudiin nam geed neevel Mongoliin 50+% ni emegteichuud yum chin demjileg avah l bhdaa? gol zorilgo ni Bayanselenge boloh bhdoo. ur dun ni hetsuu l bh bolov uu?

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.187.120

гэнэн юм ярих юм найгүй луйварчин хүүхнүүд БЗС авсан л байдаг юм билээ хулгай хийж явахдаа жэндэрийн эрхээ бас баримлахгүй яасан юм бэ шударгаар сайхн хулгай хийчхээд сонгууль болохоор жэндэр яриад явдаг нь ямар учиртай юм бэ

Avatar

Нэргүй 2023-06-09 202.9.47.16

Одоо цагт мөнгө ухааны хэмжүүр гэж ярьдаг болсон. Эмэгтэйчүүд мөнгөгүй байна гэдэг ухаан муутай байна гэсэн үг. Ухаан муутай хүнийг ер нь их хуралд оруулаад яах юм бэ.

Avatar

иргэн 2023-06-09 202.55.191.194

Сийлэгмааг жагсаалтаар их хуралд оруулах нам байна уу байхгүйшдээ тийм нам монголд байхгүй байвал би саналаа өгнөөөө

Avatar

Нэргүй 2023-06-09 66.181.161.73

Гүй тэгээд өөрсдийгөө аятайхан аваад явчихаж чадаагүй байж улс төрлүү орох гээд байгаамуу? Яасан их дур вэ? Ирээдүйн хулгайчууд юм биш үү? Гарамжав, Ундармаа, айн?

Avatar

Хотын уугуул 2023-06-09 202.126.88.145

монгол улсын бүх иргэд тэгш эрхтэй. Тийм байхад яагаад эмэгтэйчууд дандаа давуу эрх эдлэх гээд гоншигноод байдаг юм. Эмэгтэй хүн урт үстэй, богино ухаантай учраас л дээшээ гарч ирж чадахгүй байгаа юм.

Avatar

зочин 2023-06-09 202.9.46.211

Яг үнэн Өөрсдөө нэрээ дэвшүүлээд мэдлэг чадвартай нь гараад ирэг л дээ Түүнээс биш жендер давуу эрх гэх мэтээр хүчээр нэр дэвшүүлээд байвал нөгөө л мөнгөтэй тэнэг худалч хулгайч чадваргүй эх орноо гэх сэтгэлгүй эмс л гарна

Avatar

Иргэд 2023-06-09 202.21.104.2

Нийгмийн бүлгийн төлөөллийг оруулна гэж улстөрчид огт ярихгүй байгаа шүү. Одоо л Сонгуулийн хууль, УТН-ын хуулинд хийж өгөхгүй бол холимог тогтолцоо, жагсаалт огт хэрэггүй гэсэн үг. ҮХНӨ ч чулуу хөөлгөсөн гэсэн үг. Тиймээс иргэдийн зүгээс жагсаалтаар нийгмийн бүлгийн төлөөллүүдийг оруулахыг шахаж шаардах нь зөв. Эмэгтэйчүүд-40% ч өндөр тоо. Хөжглийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, залуучууд, хөгшдийн төлөөллийг жагсаалтанд оруулах хэрэгтэй!

Avatar

ЭЗО 2023-06-09 64.119.24.190

Улс төрд орж бодлого боловсруулж хууль батлаж төр улсын ажилд оролцохыг хүсэгч хэнбугай ч эр эм ялгалгүй гарах зардал чирэгдэлийг өөрснөө хариуцаж эрсдэл алдангаа өөрсдөө хариуцах ёстой. Аливаа тоо квот хязгаарлалт тавих нь зөвхөн ЗҮҮНТЭНҮҮДИЙН гаргадаг тэнэглэл төдий зүйл. Хүн бүр оюуны болоод биологын өөр2 чадамж боломжтой байдаг. Үүнийг хүчээр тэгшитгэх боломж зөвхөн СОЦИАЛИСТ нийгэмд л байдаг бөгөөд тэр нь тэгш ЯДУУ тэгш ЭРХ ЧӨЛӨӨ гүй байх л боломжтой. Абсолют тэгш байдал ганц газар л байх

Avatar

Нэргүй 2023-06-09 64.119.24.190

боломжтой бөгөөд тэр нь ОРШУУЛГЫН газар юм.

Avatar

Зочин 2023-06-09 202.179.26.86

Мөнгөгүй учир нийгмийн бүлгийн төлөөлөл ч орох боломжгүй байгаа нь бас бас анхаарах асуудал бөгөөд манай улс төрчид жендэрт суурилсан хүчирхийлэл үйлдэж байгаагийн жишээ болно шүү

Avatar

Бат 2023-06-09 122.201.23.84

АН дарга асан С.Эрдэнэ: Өөрийгөө аваад явчих чадалгүй, мөнгөгүй бол улс төрд орох буруу. Татварын мөнгийг зөв зарцуулах гэж байгаа хүн өөрөө тэр анзааны мэдлэгтэй бх ёстой . Буруу зарцуулаад буруу бодлого барих аваас улс сүйрүүлнэ. Мөнгө гэж юу гэдгээ мэдрээгүй хүн төрд орох боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж