Сайжруулсан шахмал түлшийг хориглоё!

Сайжруулсан шахмал түлшийг хориглоё!

Сайжруулсан шахмал түлшийг хориглоё!

Нийслэлчүүд өвлийн улиралд утаагаар амьсгалж, угаарын хийнд хордсон дуудлага мэдээлэлд дарагддаг. Хэдийгээр урин дулааны улирал эхэлж, зун болсон ч угаарын хийнд хордож, бүр цаашилбал нас барах тохиолдол ч арилсангүй. Хамгийн сүүлд Хүүхдийн баярын өмнөх шөнө таван настай хоёр, 17 настай нэг хүүхэд, нийт найман хүн "сайжруулсан" түлшний хийнд хордож нас барсан гэх мэдээлэл зарим хэвлэлүүдээр цацагдсан. Гэвч албаныхан энэ талаар дуугарахыг хүссэнгүй. Харин ч эсрэгээрээ нуухыг хичээж сууна.

Он гарснаас хойш 1739 хүн сайжруулсан гэх нэртэй шахмал түлшний угаарт хордсоноос 407 нь бага насны хүүхдүүд байсан гэх. Ердөө сүүлийн зургаахан сарын дотор 46 хүн угаарын хийнд хордож цаг бусаар хорвоог орхисон гэх тоо ч сонсогдов.

Уг нь сайжруулсан түлшийг улам сайжруулаад явах нь компанийн үүрэг. Гэтэл иргэдийн зүгээс шахмал түлшний чанараас гадна барьцадуулагч бодис нь шаардлага хангаж байгаа эсэхэд эргэлзсэн хэвээр. Улаанбаатарт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 200 мянга орчим айл өрх бий. Эдгээр айл өрхийг эрсдэлээс сэргийлж, угаарын хий мэдрэгч суурилуулж, хяналт тавин ажиллаж эхэлсэн. Гэвч багагүй  хөрөнгө мөнгө зарцуулсан энэ ажил үр дүнгээ өгөхгүй л байна. Албаныхан нийт 193 мянга гаруй айлаас судалгаа авч, өндөр эрсдэлтэй 63250 өрхөд чиптэй угаар мэдрэгч суурилуулж, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг хүртэл байгуулж, 24 цагаар хянах байгаа гэж мэдээлж байсан. Гэвч өнөөдөр ч иргэд угаарын хийнд хордож, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Энэ асуудлаар хариулт өгөх албаны хүн ч гэж байхгүй болж.

Нийслэлийн төсвөөс жил бүр татвар төлөгчдийн мөнгөөс утаагүй түлшний хэрэглээ, гэр хорооллыг барилгажуулах төслүүдэд маш өндөр төсөв баталдаг. Өнгөрсөн 2021 онд 30.2 тэрбум, 2022 онд 34.5 тэрбум, 2023 онд 39.4 тэрбум төгрөг төсөвлөдөг байна. Харамсалтай нь өнөөдөр айл өрхүүд утаагүй түлшний асуудлаас болж хагацал үзсэн хэвээр.

Цагдаагийн байгууллагаас “Нэгдсэн тоо мэдээллийг нэгтгээгүй байгаа ч иргэд угаартаж нас барсан хэрэг бүртгэгдсэн нь үнэн” гэх мэдээллийг өгч байв. Уг осол гарсан шалтгаан нь иргэд зуслангийн байшингийнхаа галлагааг сайтар шалгаагүйгээс угаарын хийнд хордсон байж болзошгүйг албаныхан хэлж байлаа. Одоогоор Цэргийн төв эмнэлэгт 17 хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэдэг мэдээллийг өгсөн.

"БАРЬЦАЛДУУЛАГЧИЙН 50-ИАС ДЭЭШ ХУВЬ НЬ ХҮНИЙ БИЕД ХОРГҮЙ БАЙГАЛИЙН ЭРДЭНЭ ШИШИЙН ЦАРДУУЛ"

"Тавантолгой түлш" ХХК-ийн Технологийн бодлогын хэлтсийн дарга Г.Өлзийбат:

-Бид сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаа мэргэжлийн лабораториудад өгч хөндлөнгийн шинжилгээ хийлгэдэг. Тодруулбал, Хими, технологийн хүрээлэн гэх мэт. Манайх өөрийн лабораторитой болсон учраас өдөр тутам түлшний шинжилгээг хийнэ. Барьцалдуулагч материалынхаа шинжилгээг сард 1-2 удаа мэргэжлийн байгууллагад өгч байна. Угаарын хий гэдэг зүйл аливаа түлш шатсаны дараа дутуу шаталтаас үүдэлтэй. Тиймээс шууд сайжруулсан шахмал түлш түлээд хүн угаартсан гэж ойлгох нь өрөөсгөл. Нийслэлийн иргэд анх шахмал түлш хэрэглэж сураагүйгээс бол их угаартдаг байсан бол одоо дуудлага мэдээлэл бараг ирэхээ байсан гэж хэлж болно. Тэгтлээ хэрэглэж дадсан гэсэн үг.

Сүүлд угаартаж, нас барсан тохиолдлын хувьд яг шалтгаанаар угаартсан бэ гэдгийг хуулийн байгууллагаас шалгаж, тогтоох байх. Шахмал түлш нь хортой юм уу гэдгийг  мэргэжлийн байгууллага нь тодорхойлно.

Миний зүгээс шахмал түлш нь шууд хүнийг үхэлд хүргэхгүй. Орц нь үнс, барьцалдуулагч хоёр л байгаа. Манай барьцалдуулагчийн 50-иас дээш хувь нь байгалийн эрдэнэ шишийн цардуул байдаг. Хүний биед хоргүй. Нэмэлт бодисоор нь байгалийн эрдэс шохой ашигладаг. Хүмүүс шавар, цардуул шатааж хордоно гэж байхгүй. Дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж түлшний шуудайгаа авч байгаа бөгөөд шуудайны өнгө, түлшний хэлбэр дүрс чанарт нь нөлөөлөхгүй. Сайжруулсан шахмал түлш хамгийн багадаа 4-5 шат дамжлага дамждаг учраас тодорхой хэмжээнд нунтаг ихтэй очиж байгаа байх. Гэхдээ заасан хэмжээнээс хэтрээгүй. Хэрэв бүхэлдээ нунтаг болсон бол бүх иргэд түлшээ солиулахаар хандана биз дээ гэдэг хариултыг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-06-09 66.181.161.120

Галаа түлээд өрхөа бүтээгээд чадраад байхад бас шахмал түлш буруутан болох уу. Тэгээд бүгдээрээ түүхий нүүрсний утаандаа хордоод чад хиймээр байна уу

Avatar

Нэргүй 2023-06-09 150.129.143.194

Байгалийн юм арай дээр. Утаа нь ч үнэндээ хурдан арилдаг

Avatar

болд 2023-06-09 202.126.89.114

одоо болиоосой одон хун угаартаж нас барлаа одоо тэгээд угаартсан хуний тоог даравч дардайн. унэнд гуйцэгднэ гэдэг болж бнадаа

Avatar

Нэргүй 2023-06-09 213.87.130.237

>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-09 202.126.88.185

Аль эрт болих ёстой байсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-06-09 192.82.90.207

Цээсүрэн гэгчээ . орон дээр хүн үхдэг . орон дээр хэвтэж болохгүй гэчихээч

Avatar

Tsahilgaan. 2023-06-09 202.126.90.26

Halaadag Teene ashiglaad salhin sens tavi

Avatar

Нэргүй 2023-06-09 202.131.225.197

Солиорохоо л больчих. Яндангаа аваад өрхөө бүтээсэн гэдгийг нь цахиур.мн яваад асуусан байна лээ.

Avatar

Bold o 2023-06-09 223.62.173.105

хэлтэсийн дарга Өлзийбөт аа чи нэг өөрөө наад түлшээ түлээд үз дээ,,,чи бол тал хувин сайжруулсан түлшэнд чадардана даа..

Avatar

Нэргүй 2023-06-09 59.153.86.204

bitii shaagaad bgarai Ulzii bataa uheh seheh deeree tulaad sersn hun bn ygl mansuuruulgch shg nogoo yrtuntsru ywchd irsn ter hynltiin sambar odoo ajilj bga uguig hench medku iim hariutslggui bj bitii irgdin mngo ugaa ydrsn ard tumnee bitii zowoo

Avatar

Иргэн 2023-06-09 103.229.123.100

Хэдэн жил л энэ асуудлыг ярилаа. Сайжруулсан түлш төдийгүй түүхий нүүрс ч буруу ашиглавал угаартуулна. Хэрэглэгчид өөрсдөө л хариуцлагатай байхгүй бол төр засаг айлуудаар явж янданг нь шалгана гэж лав байхгүй нь ойлгомжтой. ӨӨРСДӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГАА

Avatar

Нэргүй 2023-06-09 59.153.86.204

bitii hutsaa chi yuch medku bj bitii medemhiir malaa

Avatar

Нэргүй 2023-06-09 59.153.86.204

tanai geriihnees negn ugaartd uhuul uursdiihn buruu gd bj bhu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж