Аялагч Амай буюу Ж.Золбаярыг 1 жил 5 сар хорино

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

Аялагч Амай буюу Ж.Золбаярыг 1 жил 5 сар хорино

Аялагч Амай буюу Ж.Золбаярыг 1 жил 5 сар хорино
Аялагч Амай буюу Ж.Золбаярт нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулжээ. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд оноосон ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Түүнийг цагдаагийн байгууллагаас гуравдугаар сард хар тамхи хэрэглэсэн гэдгийг тогтоосон. Тодруулбал, цагдаагийн байгууллагад гуравдугаар сарын 24-ний өдөр “Чингэлтэй дүүргийн нисдэг машины урд байрлах байранд иргэн хар тамхи хэрэглээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байв.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суух хаягтай иргэн З нь сэтгэцэд нөлөөт бодис болох өвс /мариухан/-ийг хууль бусаар олж авсан, хадгалсан байсныг илрүүлсэн. Мөн тухайн иргэний биологийн дээжид тавьсан сорилоор дээрх мансууруулах төрлийн бодисыг хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр шинжээч томилуулан холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж