“15 тэрбумаар санал тоолох төхөөрөмж авах хүсэлт тавьсан”

Хуучирсан мэдээ: 2023.06.08-нд нийтлэгдсэн

“15 тэрбумаар санал тоолох төхөөрөмж авах хүсэлт тавьсан”

“15 тэрбумаар санал тоолох төхөөрөмж авах хүсэлт тавьсан”

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр /2023.06.08/Сонгуулийн ерөнхий хороонд 15 тэрбум, иргэний бүртгэлийн байгууллагад 18 тэрбум төгрөгийг техник хангамжийн худалдан авалтад нь зориулж тусгасан" гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангаас тодруулахад тэрбээр “Хар машин буюу санал тоолох  төхөөрөмжийн ашиглалтын хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дуусна. Уг машины техникийн үзлэг, бүрэн бүтэн байдлыг шалгаж үзсэн. Нийтдээ 2243 төхөөрөмж хэвийн ажиллагаатай, цаашид ашиглах боломжтой бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаад ашиглалтын хугацааг гурван жилээр сунгаж байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар худалдаж авсан 250 төхөөрөмж шинэ хэвээрээ асуудалгүй байгаа. Мөн 200 гаруй төхөөрөмжийг акталж устгах шаардлагатай.

2024 оны сонгуулийг урьдчилсан байдлаар статистик тоо гаргахад сонсогчдын тоо нэлээд өсөхөөр байна. Хэсгийн хороодын тоо мөн өснө. Төхөөрөмж хүрэлцээгүй болж байгаа.  2021  оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 2081 хэсгийн хороотой байсан бол өнөөдөр 2100 шахам хэсгийн хороотой болох байх. Хэсгийн хороод нэмэгдэнэ гэдэг төхөөрөмжийн тоог нэмэх юм. Нөөцүүдээ тооцоод үзэхээр 500 ширхэг дутаж байна.

Тиймээс төсвийн тодотголоор шийдүүлэх хүсэлт тавьж 500 гаруй шинэ төхөөрөмж худалдаж авах тооцоотой байна. Мөн дүн дамжуулах төхөөрөмж дагалдах төхөөрөмжүүдтэй нийлээд 15 тэрбум төгрөгийн төсвийг урьдчилсан байдлаар тавьсан.

Санал хураалтын төхөөрөмжөөс гадна улсын бүртгэлийн төхөөрөмж хуучирч байгаа. Уг төхөөрөмжийг солих шаардлагатай болсон. Уг асуудлыг Хууль зүйн дотоод хэргийн сайдын багцад тавьж байгаа. Дээрх асуудлыг шийдвэл төхөөрөмжийн асуудал бүрэн шийдэгдэнэ” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж