Х үеийнхэн тэтгэвэрт гарахад бэлэн биш байна

Х үеийнхэн тэтгэвэрт гарахад бэлэн биш байна

Х үеийнхэн тэтгэвэрт гарахад бэлэн биш байна

Х үеийнхэн тэтгэвэрт гарахад бэлэн биш байгааг Хойд Америкийн "Allianz" даатгалын компани судалгаагаар тогтоожээ. 1965-1980 оны хүмүүсийг Х үе гэж нэрлэж байна.

АНУ-д Х үед хамаарах 65 сая хүн бий. Энэ хүмүүсийн 35 хувь нь 10 мянган доллар хүрэхгүй бага хадгаламжтай бол 18 хувь нь огт хадгаламжгүй. Мөн тэдний 64 хувь нь хангалттай мөнгө хуримтлуулж чадаагүйдээ санаа зовдог гэжээ. Энэ тоо 2021 онд 55 хувь байсан. Х үеийнхний 55 хувь нь тэтгэвэрт гарахад санхүүгийн хувьд бэлтгэлгүй байна гэсэн байна.

Х үеийнхний 55 хувь, бүүмер үеийнхний 70 хувь, миллениал үеийнхний 61 хувь нь өөрсдийгөө өмнөх үеээсээ хамаагүй дээр амьдарч байгаа гэж үздэг. Мөн Х үеийнхний 69 хувь, бүүмер үеийнхний 86 хувь, миллениал үеийнхний 76 хувь нь цаашид хиймээр байгаа зүйлээ хийхэд санхүүгийн байдал нь асуудал үүсгэхгүй гэдэгт итгэж байна гэжээ.

Ажил хөдөлмөр эрхэлж буй Х үеийнхний гуравны хоёроос илүү хувь нь инфляцийн улмаас хуримтлалын зорилгодоо хүрч чадахгүй гэж санаа зовж байна. Харин 67 хувь нь амьжиргааны өртөг өсөхөд тэдний орлого хүрэлцэхгүй байна гэжээ. Мөн таван хүн тутмын хоёр нь тэтгэвэртээ гарчихаад хагас цагаар ажиллахыг хүсч байгаа аж.

Эх сурвалж: YAHOO FINANCE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2023-06-08 202.131.225.197

Tetgevert gargahgui uhtel n ajiluulna genee

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Бадарч тахар 2023-06-08 192.82.73.157

Монголын Х үёийнхэний тал хувь нь тэтгэвэрт гарч амжилгүй бурханы оронд очдогтоо санаа зовдог гэсэн !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж