"Манай салбар төрийн дэмжлэггүй олон улсад өрсөлдөж буй цор ганц салбар"

"Манай салбар төрийн дэмжлэггүй олон улсад өрсөлдөж буй цор ганц салбар"

"Манай салбар төрийн дэмжлэггүй олон улсад өрсөлдөж буй цор ганц салбар"
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээ "ICT EXPO 2023"-ийн хүрээнд "ICT Forum Mindgolia 2023" Шангри-Ла зочид буудлын "Боллрүүм" танхимд зохион байгуулж байна. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйн амжилт ололт, алдаа оноо, алсын хараа, гарц гаргалгааг тодорхойлдог форумд 1000 гаруй зочин, төлөөлөгч, илтгэгч, панелист оролцож, гурван танхимд зэрэг илтгэл хэлэлцүүлж байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:
-1990 оны зах зээлийн шилжилтээс хойш төрийн ямар нэг дэмжлэггүйгээр олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрч чадсан цорын ганц салбар бол харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбар юм. Энэ салбарын хөгжлийн ололт, хөгжлийн хурдасгуурыг ашиглахгүйгээр аль ч салбарыг бүтээмжтэй, үр ашигтайгаар хөгжүүлэх боломжгүй. “ICT Expo-2023”, “ICT Forum‘23” арга хэмжээг “Mindgolia” гэх уриан дор зохион байгуулж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засгийг төрөлжүүлж, олборлолтыг оюун санаа руу чиглүүлэх дараагийн 10 жилийг хамтдаа эхлүүлэх цаг болсон.
“Mining to mind” буюу олборлолтоос оюун санаа руу чиглэсэн, шинжлэх ухаан, технологид суурилсан 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах үндэслэл “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт тусгагдсан.
Тун удахгүй уг хөгжлийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Засгийн газарт танилцуулна. “ICT Forum‘23”-н хүрээнд хэлэлцэх гурван салбар хэлэлцүүлгийн агуулга нь төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, эко системийг нэвтрүүлснээр ямар ач холбогдолтой байх талаар ярилцах юм. Мөн цахим хөгжлийг түүчээлэх талуудын оролцоо, өсөлтийг дэмжсэн бизнесийн орчныг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлж байгаа гэлээ. 2020 оны аравдугаар сард E-Mongolia 1.0 хэрэглээнд нэвтэрч, төрийн 187 үйлчилгээг авах боломж бүрдсэн бол өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн E-Mongolia 3.0 хэрэглээнд нэвтэрснээр 80 гаруй байгууллагын 1072 төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ. E-Mongolia систем өдгөө 1.6 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна. Цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлснээр манай улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээрт орж, 18 байраар урагшилсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

~~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-08 59.153.115.41

Балайрдаг байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-06-08 202.179.21.196

Чи ч харъяалагдахгүй байх !

Avatar

Нэргүй 2023-06-08 202.126.88.223

Цахим шилжилтэд бараг их наяд зарцуулсан гэсэн юу яриад бна вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж