Урсдаг шат ухарснаар 14 хүн бэртжээ

Урсдаг шат ухарснаар 14 хүн бэртжээ

Урсдаг шат ухарснаар 14 хүн бэртжээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүлийн өмнөд хэсэгт орших Бунданг хотын метроны буудалд урсдаг шат ухарч урссанаар 14 хүн бэртсэн хэрэг гарчээ. Осол өнөөдөр /2023.06.08/ өглөөний 08:20 цагийн орчимд болсон. Онцгой байдлын албанаас мэдэгдсэнээр Бунданг шугамын Сунаэ өртөөний хоёрдугаар гарц руу урсдаг шат гэнэт ухарч урсан бөгөөд тэр чигээрээ хэдэн секунд үргэлжилжээ.

14 хүний гурав нь нуруу, хөлөндөө гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна. Бусад 11 хүн харьцангуй хөнгөн гэмтэл авсан тул эмчилгээ хийлгээд, гэртээ харьжээ. Амь насанд аюултай нөхцөл байдал азаар үүсээгүй байна.

Цагдаа нар ослын шалтгааныг шалгаж байна. Гэхдээ хэн нэгэн гар аргаар урсдаг шатны чиглэлийг өөрчлөх боломж бараг байхгүй гэж мэдэгджээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-06-08 202.21.100.210

Зөвшөөрөгдсөн болоод л с***р маягийн зар гаргадаг байлгүйдээ. Хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байгаа даа Хүчингийн хэрэгээс урьдчилан сэргийлж байгаа ч юм билүү

Avatar

Нэргүй 2023-06-08 213.87.156.59

~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эргэлзээ 2023-06-08 203.91.115.250

хүүшээ энэ с***р самуун түгээн дэлгэрүүлэгчийг бариачээ . олон нийтийн сүлжээгээр дандаа ийм юм бичих юм. г********н

Avatar

Zov 2023-06-08 202.21.108.14

zovoo

Avatar

Нэргүй 2023-06-08 192.82.90.207

хаа газрын хамаагүй юм

Avatar

Нэргүй 2023-06-08 66.181.189.29

Солонгос шат аюултай юу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж